Цагаан сард зориулсан хуурамч архи олон болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

 Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоход цөөн хоног үлдэж, энэхүү баярт бэлтгээд хөл хөдөлгөөн их байна. Цагаан сарын баяраар юу юуны өмнө идээ идээний дээж архийг сөгнөдөг учраас монголчууд архиа ахиухан базааж авдаг уламжлал тогтоод удаж байна. Хөдөө орон нутгаас зорин ирж Цагаан сарын бэлтгэлээ базааж байгаа хүмүүст анхааруулж хэлэхэд хямд үнэтэй архи бүү аваарай хэмээн наймаачид өөрсдөө анхааруулж байна. Хямд үнэтэй архи нь Хятадаас орж ирсэн техникийн агууламжтай спиртээр найруулдаг болохыг тэд хэлсэн юм. Тиймээс хямд архи худалдаж авахгүй байхыг сануулсан байна. Гэхдээ янз бүрийн шошготой энэ архийг амсаж үзээд хуурамч эсэхийг нь ялгах аргагүй учраас ялгаж таних аргыг ч давхар дайсан юм. Эдийн засгийн чамгүй бэрхшээлтэй үед Сар шинийн баяраа тэмдэглэх гэж байгаа ард иргэд аль болох хямд төсөр үнэтэй зүйлс худалдан авахыг хичээж байна. Харин үүнийг далимдуулан техникийн буюу метилийн спиртээр найруулсан хямд үнэтэй архи олширч байгааг анхааруулж байна.

Таны худалдан авч буй архийг метилийн спиртээр найруулж уу, эсвэл метилийн спирт өөрөөр хэлбэл хороор найруулж уу гэдгийг шалгахын тулд зэс утсыг гал дээр барьж улайсгаад архинд дүрэх хэрэгтэй. Хэрэв метилийн спирт байгаа бол формалины юутай ч андуурашгүй, хурц үнэр үнэртэнэ. Өөрөөр хэлбэл морг буюу цогцос хадгалах газраас үнэртдэг үнэр гарна. Формалиныг цогцсыг муутгахаас сэргийлэх зорилгоор ашигладаг болохоор тэр гэнэ.

Хэрвээ та зах дээр зарж байгаа архийг шалгахгүй авбал үхэлд хүргэх аюултай юм байна. Учир нь метилийн спирт нь цусанд орж элгэнд задрахдаа шоргоолжны хүчил, формальгедгид гэсэн хоёр хүчтэй хор болдог. Энэ хоёр хор нь л хүнийг хордуулж үхэлд хүргэдэг юм байна.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аагий(183.177.96.130) 2018 оны 02 сарын 09

Пөөх бүр 21 дахин үнээр байна ш дээ. Тэгээд болоогүй үндэсний үйлдвэрлэгчээ дэмж гээд байгаа иймэрхүү шахааний бүтээгдэхүүнийг хэн дэмжих юм.

0  |  0
гоо(183.177.96.130) 2018 оны 02 сарын 09

Саяхан Кометоор Үндэсний үйлдвэрлэгч компани нь ард иргэдэдээ Манай хөдөө орон нутагт 4000 төгрөгөөр зарагддаг Монгол шимийн архийг нэг Хятадын Пийжүүний хар шилэнд савалж хийчхээд 86000 төгрөгөөр шахаж байх юм . Бүр Монгол ТВ гээр савалсан шимийн монгол архиа моду гэнэ үү өдөр шөнөгүй суртчилж байх юм

0  |  0
ббб(59.153.84.70) 2018 оны 02 сарын 06

Нөгөө л нэг оросын хуурамч архинууд

0  |  0
ббб(59.153.84.70) 2018 оны 02 сарын 06

Нөгөө л нэг оросын хуурамч архинууд

0  |  0
Olloo(66.181.186.40) 2018 оны 02 сарын 05

Nuguu orosoos oruulj irsen baliar arhinuud ni..visagui bolsony gai iim l bgaa yum

0  |  0
Зочин (139.5.217.119) 2018 оны 02 сарын 05

Их хурлын гишүүд дотор архины үйлдвэртэй хүн олон байдаг.Тэд нар ард түмнээ мөнхийн согтуу байлгаж оюун санааг нь мансууруулж байх нь тэдэнд ашигтай байдаг байх

0  |  0
Top