Сүүлийн үед Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой хэмээсэн ил далд ухуулга, сурталчлан таниулах гэсэн оролдлого их явах болжээ. Тэр тусмаа өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш энэхүү оролдлого нь илт давамгайлах болов. Үүний цаана чухам ямар учир байгааг барин тавин нотлох арга алга. Хардаж бодоход Х.Баттулгын хэмжээлшгүй их эрхийн төлөөх санаархал ийнхүү нийгэмд тэнүүчилж яваа юм биш байгаа гэхээс өөр зүйл санаанд үл бууна.
Тэгэхээр асар уудам нутагтай ч гуравхан сая хүн амтай жижиг үндэстэн дэлхийн хэмжээний хоёр их гүрний дунд оршдог. Манай улс хоёр хөршөөс ямар нэгэн байдлаар хараат байсаар ирсэн. Тухайлбал, ОХУ-аас эрчим хүч, нефтийн хараат байсаар байна. Өнөөдөр ОХУ нефтийн цоргоо хаалаа бол хөдөлгөөн зогсох, тогоо таслалаа л бол амьдрал зогсох хэмжээнд амьдарч байгааг юуны өмнө санах учиртай. Эсгий гэрт дэн барьж, морио унаж, тэмээгээ эдлээд байх цагт лав амьдарч байгаа түмэн биш. Хэдэн мянган бээрийн цаадах Скандивын орнуудаас шатахуунаа тээх болвол бид хэдэн төгрөгийн үнэтэй шатахуун хэрэглэх вэ.
БНХАУ-ын хил гаалиар манай импортын бараа бүтээгдэхүүний дийлэнх нь орж ирдэг. Нөгөө талаар манай эдийн засгийг тэтгэгч гол түүхий эд нүүрсний зах зээл зөвхөн хятадад бий гээд хараат зүйл дурдаад байвал олон бий. Бид хар алтаа зарахгүйгээр мөнгөтэй байх боломж тун хомс. АНУ-руу 10 мянган бээр газарт нүүрсээ онгоцоор тээх үү, яах уу. Боломжгүй зүйл. Өмнөд хилийг хаагаад эх орны хөрсөнд тарьсан буудайны гурил, малынхаа махыг зулгаахад болчих чинээ бодох нь өрөөсгөл цаг үед амьдарч байна. Үүнээс гадна манай улсад санаархагч гуравдагч гүрнүүдийн бодлого ч байгааг мартах учиргүй.
Энэ бүгдээс үүдэн бодвол бид Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв үү, буруу юу гэдгийг тунгаахаас өөр аргагүй зүйл. Өөрөөр хэлбэл, газар зүйн байршил, газрын баялаг гээд олон шалтгаалах өвөрмөц онцлогтой Монгол Улсыг ганцхан толгой удирдаад, ганцхан хүний шийдвэрээр цааш явах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал тулгарч болзошгүй.
Өнөөдөр Монгол Улс сайн ч муу ч парламентийн засаглалтай учраас улс орны хэмжээний бүхий л асуудал УИХ-аар дамжиж байна. Хэрүүлтэй уруултай ч 76 нөхрийн олонхийн саналаар эцсийн шийдвэр гардаг. Тэгэхээр парламентад суугаа 76 нөхөр хэлэлцэж эцсийн шийд гаргах нь яах аргагүй үндэсний аюулгүй байдлын маш том дархлаа юм. Ядахад сонгогч олонд таалагдах гэсэн хулхи “эх орончид” парламентад олон байдаг учраас үндэстэнд маш сайн талтай. Засгийн газраас гарсан шийдвэр, тэр танхимд суугаа 16 хүний саналыг ч УИХ-ын босго давуулахгүй бол эцсийн хариу гарахгүй байгаа нь бидний нэг дархлаа гэж ойлгож болно.
Харин ганцхан Ерөнхийлөгчийн засаглалтай байгаад тэр хүний шийдвэрээр явна гэвэл гарцаагүй үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж таарна. Ганц хүний шийдвэр бол ганц хүний л шийдвэр. Тэр тусмаа намаар талцуулсан З.Энхболд шиг Тамгын газрын дарга, сумоч Д.Дагвадорж шиг зөвлөхтэй байхын бол үндэсний аюулгүй байдалд заавал сөрөг нөлөөлөл үзүүлж таарна. Тэгэхээр бид 76 толгойтой байх уу, нэг толгойтой байх уу гэдэг асуудлаа хойш тавиад парламентийн засаглалаа сайжруулах арга зам хайсан нь дээр юм. Тэр тусмаа иргэний нийгмийн байгууллагаас Ерөнхийлөгчийн засаглалын тухайд удаа дараа дуугарч байгааг ч бид анзаарч л байна. Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгын шүхэр дор бий болсон гэж үзэх үндэслэлтэй АТОЗ-ийн нэг нөхөр “Ерөнхийлөгчийн засаглалтай” байх тухай тун дэлгэрэнгүй ярилцлага өгч, тэр нь нийгэмд шуугиж байна.
Манай ардчилагчдын нэг Э.Бат-үүл “Ерөнхийлөгч ардчиллаа хамгаалан тэмцэхийн оронд цэргийн социализм байгуулах өөр нэг дарангуйллын хувилбар санал болгож байгаад үнэхээр гайхаш барагдсан. Ядахдаа Ардын Их Хурал гэсэн дээд танхимтай болох санал зөрүүлэн тавихгүй яав” хэмээн халаглаж суугаагийн цаана ямар бодлого байна вэ. Улстөрийн халуун тогоонд 30 жил буцалсан энэ буурал толгой нэгийг анзаарсан нь дамжиггүй.
Бид өнөөдөр зүгээр л шүүмжлэх донтой болчихсон тийм нийгэмд амьдарч байна. Шүүмжилж болох ч засаглалд илэрхий халдсан, Төрийн дотоод нууцад хэт халдсан улстөрийн ажиллагаа, шүүмжлэхийн дон нь юунд ч хүргэж магадгүй.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 39 )
NEg tolgoi baisan ni 76 deer nemeed uuganbayriin tolgoig ni awah ni zuitei yum
76 baisan deer neg hun buruu shiidwer grgahad tuuniig sorood helj baih hun heregtei
Эрхэм бичээч танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хэлж буйгаар бид хоёр хөршөөсөө хэт хамааралтай болсон нь үнэн ч ”Эрчим хүчний систем”-ийн хувьд ОХУ-аас оргил ачааллын үед /19-21 цагийн хооронд/ бага хэмжээний цахилгаан эрчим хүч импортлодог эс тооцвол бие даасан систем үүссэн. Мөн эргээд шөнийн цагаар илүү гарсан цахилгаан эрчим хүчийг мөн ОХУ руу экспортолдог. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч дэлхий даяар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд манай улсад ч мөн хэд хэдэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болсон. Монгол улсын Эрчим хүчний системийг ийм дутуу үнэлж болохгүй.
Бас л нэг хэдэн халтар цаасны үнэтэй хов сараачигч л байна псдаа..
Өнгөрсөн 28 жилд парламентийн 76 гишүүн улс орныг хөгжүүлэх ямар том шийдэл хийсэн бэ? Талцаад л , улс огт хөгжсөнгүй, ард түмэн ямар их ядуурав? Түүний оронд ерөнхийлөгчийн засаглалтай байсан нь дээр. 76 гишүүн нь хуулиа батлаад явна биз.
ardchilaliin zarchimaas uharsan alham hiij bolohgui shuu mongolchuudaa.
mongolchuud parlamentiin zasaglalaas tatgalzval mash olon zuileer hohirch uldene shuu.anhaar.
hemjeegui erhkt haant zasaglaltai boliy geed orilood bna daa.1 hunii daranguilal goy gejuu!zugeer l hulgaich avligchidaa huuliin daguu shiitgej sur l daa.bugdeeree hulgaich bolohooroo chaddagui yum bolov uu!hujaa nart ortei erhk medeltnuudiig mongoliin toroos darui zailuul.
Энэ олон дарга нарын зардлыг л хас!Утас, унаа,гишүүний тойргийн олон тэр бум төг,хууль санаачилсаны төлөө авдаг хөлс, хуралд суусан суугаагүй цалин,гадаадад зугаалсан зардал,хүн болгон 2-3 зөвлөх,яамны дэд сайдууд,ажил үүрэг нь давхардсан агентлагууд зэрэг маш их зарлагатай зүйл байна!Үүнийг ЕС ТА харах болоогүй юу?!!!
Одоо бүр сүүлдээ улс оронд аюул тулгархад зэвсэгт хүчинтэй холбоотой асуудалыг ЭНЭ 76-н мангуу шийдэх юм гэнээ,,,,,,,,,,,,,,,тэр үед хар толгойгоо бодоод энэ малнууд цугалхуу,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Erenhiilugchiin zasagtai blson ni deeree odoo ch adilhan gadniihanii gar hul bolj bgaa bizdee
ГУРВАН САЯ СҮҮЛТЭЙ НЭГ ТОЛГОЙ БАЙВАЛ БОЛЖ БАЙНА. АРД ТҮМНЭЭ УЛААН ЦЭНХЭРЭЭР НЬ ЯЛГАЖ ЗӨВХӨН НЭГ ТАЛЫГ НЬ БАРЬЖ ХАГАЛАН БУТАРГАСАН ТОЛГОЙ БАЙВАЛ АЮУЛТАЙ. БАС ӨӨРИЙН БОДОЛТОЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЧИХГҮЙ ТОЛГОЙ БАЙВАЛ ДЭМЖИНЭ.
Сүрэгт нэг ухна хангалтай
Социализмын үе ч бай хойд солонгосын удирдагч шиг ч бай ерөнхийлөгчийн засаглал дээр шүү.Яг өнөөгийн байдалд ганц удирдагч хэрэгтэй байна.Боловсроогүй хорт алим олон байх тусмаа хор хөнөөл илүү тарина ганцын зэргийг хэнч тасдаад хаяж чадна шүү.Хувааж иддэг соёл ухамсартай болсон хойноо олуулаа болох амархан.
Ийм удирдагчтай 1 толгойтой болвол амиа хорлосонтой адил
Eronxiilogchiin zasaglal mash chuxalshuu demjij bna.yachij bodson deer.
Худлаа ардчилал, хөгжил амалж, ард түмнийг хуурдаг 76 луйварчинтай 20 гаруй жил хууртаж, олнхи нь хамраараа газар хатгаж, улс орон эмх замбараагаа алдаж, үр хүүхэд нь эх захаа алдаж, охиднь бөгсөөрөө амьдардаг, эх орны баялагаа гадаадынхны аманд алдаад дуусч, улс орон мөхлийн ангал руу нурсаар байна. Иймээс 100 ямааны 60 ухны үлгэрээс салж, ерөнхийлөгчийн засаглалтай болох нь монголчуудын сэргэн мандахын эхлэл болно.
76 deer . tegj baij ardchilal. arai ch 76uulaa ulsaa hudaldii gej bodohgui bailguidee hed n ch gesen undserheg ulsiinhaa tusgaar togtnoliin toloo amia orgohod belen baih bailgui
Хүүхд хүүхнүүдээ талаар нэг тараачихсан хүн төрт засаг барьж чадахуу.бусд нь чадах бх гж бодоход тулгаа гдг хүн ч барахгүй бх шүү
76-н худалч,хулгайч байснаас 1 худалч,хулгайч байвал дээр байх өө Ядаж л ямар нэг шийдвэр рурдан гарна хариуцлага 1хүн хүлээнэ
Их хурал нь олигтойхон ирцтэй хуралдаж чадахгүй бол ерөнхийлөгчийн засаглалтай байхаас өөр арга байхгүй мэт санагддаг шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулгыг ерөнхийлөгч болгож болохгүй гэдэгийг нийгмээрээ мэдэж авахтүн.
Их хурал нь олигтойхон ирцтэй хуралдаж чадахгүй бол ерөнхийлөгчийн засаглалтай байхаас өөр арга байхгүй мэт санагддаг шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулгыг ерөнхийлөгч болгож болохгүй гэдэгийг нийгмээрээ мэдэж авахтүн.
Их хурал нь олигтойхон ирцтэй хуралдаж чадахгүй бол ерөнхийлөгчийн засаглалтай байхаас өөр арга байхгүй мэт санагддаг шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулгыг ерөнхийлөгч болгож болохгүй гэдэгийг нийгмээрээ мэдэж авахтүн.
Их хурал нь олигтойхон ирцтэй хуралдаж чадахгүй бол ерөнхийлөгчийн засаглалтай байхаас өөр арга байхгүй мэт санагддаг шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулгыг ерөнхийлөгч болгож болохгүй гэдэгийг нийгмээрээ мэдэж авахтүн.
Их хурал нь олигтойхон ирцтэй хуралдаж чадахгүй бол ерөнхийлөгчийн засаглалтай байхаас өөр арга байхгүй мэт санагддаг шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулгыг ерөнхийлөгч болгож болохгүй гэдэгийг нийгмээрээ мэдэж авахтүн.
Их хурал нь олигтойхон ирцтэй хуралдаж чадахгүй бол ерөнхийлөгчийн засаглалтай байхаас өөр арга байхгүй мэт санагддаг шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулгыг ерөнхийлөгч болгож болохгүй гэдэгийг нийгмээрээ мэдэж авахтүн.
Их хурал нь олигтойхон ирцтэй хуралдаж чадахгүй бол ерөнхийлөгчийн засаглалтай байхаас өөр арга байхгүй мэт санагддаг шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулгыг ерөнхийлөгч болгож болохгүй гэдэгийг нийгмээрээ мэдэж авахтүн.
ерөнхийлөгчийн засаглал гээд далдагнаад байгаа нөхөдүүд хөтлөлцөөд хойд солонгосруу явдаа..тэнд нэг сар болж чадах уу..амьд мэнд ирвэл тэр үед нь амыг нь асууя..
Худлаа амлаж Хуурч мэхэлж гарчихаад хэдэн сар жилээр ч Хуралдаа суухгүй, Хуралдаа суудаг нь цагтаа ажилдаа ирдэггүй, Санаачилж баталсан Хууль нь бодит амьдралд нийцдэггүй , эргэж буцсан тооцоо судалгаагүй Хууль баталсан нэртэй, Гишүүд нь Авилгал , Хүчингийн хэрэгт Сэжиглэгдсэн нэгнийгээ Хаацайлж хамгаалж өөгшүүлсэн ийм Парламентаар ч яах юм билээ
Ардын их хуралтай болохоос юунд айгаад байна вэ? Бүх л улс төрчид сонгуулиар ард түмнийхээ төлөө тэмцэнэ гэж цээж дэлдээд байдаг тэгвэл ард түмний засаглалаас айх хэрэггүй,МАХН-с дэвшүүлсэн дээд үндсэн хуулийн агуулга санааг дэмжицгээе.
Монголд ерөнхийлөгчийн засаглал байх хэрэгтэй. Юу ч хийж чадахгүй улсаа худалдаж байгааа 76 байснаас доривтойхон шийдвэр гаргах 1 удирдагч байсан нь дээр байлгүй дээ. Гол нь Ерөнхийлөгчийн ард маш сайн зөвлөхүүдийг байлгах нь л чухал болов уу даа.
Нэг толгойтой байх нь хамгийн зөв хувилбар юм шүү. 76 хүний хэрэг алга. 9 хүн бсан нь хамаагүй дээр. Эдийн засаг санхүүгийн хувьд ч гэсэн.
1mafiin tolgoilogchtoi bolno gej uuuu. Buu gorid
Их британий ерөнхий сайд агсан Уинстон Черчилль ”Эрх мэдэл яг л хар тамхи шиг. Нэг амтанд нь орчихвол салахын аргагүй” гэж хэлсэн гэдэг. Манай хоёр намын улс төрчид гол нь энэ ”хар тамхи” наас л салж чадахгүй байх шиг санагдаад байгаам даа
Тийм, социализмыг нураах нэг шалтгаан нь нэг хүний\УТТ-ны дарангуйлал гэгч байсныг мартах болоогүй. Бид эдүгээ ядуу ч гэсэн өөрийн дураар\эрх чөлөөтэй амьдарч байгаа нь Парламентын засаглалын ач шүү
Jenko zi 2 n sanaarhal butehgui. Oorsdoo ezen suuh gej baigaa yum
монгол улс ерөнхийлөгчийн үасаглалтай болох хэмжээнд хүрээгүй хугацаа болоогүй эхлээд монголоо хөгжүүлье