Монгол үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн ажиллаж амьдарч байсан байшин өдгөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байна. Гэвч харж хандах эзэнгүй нурж унахад ойртжээ.
Анх Н. Гэгч иргэн газрыг нь хувьчлан авсан гэдэг ч өдгөө эзэнгүйджээ. Түүийн үнэт өвд тооцогдох энэ байшинг яах вэ. Нураах уу. Т.Намнансүрэн 1878 оны хоёрдугаар сард Алтан ургийн сурвалжийн язгууртан тухайн үедээ нутаг усандаа "Догшин цоохор ноён" хэмээн алдаршсан сайн ноён хан Төгс-Очирын гэр бүлд Төгс-Очир ноёнтоны анхны авааль эгчмэд чандмань эрдэнэ хатан Хандмаа ахайтнаас мэндэлжээ.
Намнансүрэн ханы дээд өвөг дээдэс бол Монголын улс төрийн бүлэглэлүүдийн дотроос угсаа гарвалын хувьд Чингисийн шууд угсааны алтан ургийн бүлэглэлд багтдаг, Боржигон овгийн хиад ястан хан ноёд байжээ.
Намнансүрэн ханы дээд өвгүүдийн дотроос Халх Ойрадыг нэгтгэж улмаар 1585 онд Эрдэнэ-Зуу хийдийг байгуулж, 1586 онд Далай лам Содномжамцтай уулзан Гомбогүр бурхныг залж ирж байсан Абтай сайн хан болон Ламын гэгээний анхдугаар дүр, Монгол маарамбын оройн чимэг гэж алдаршсан Түмэнхэн ноёны хүү Эрдэнэбандида хутагт, мөн хамба номун хан, Ханчин чойжил Лувсанданзанжанцан, билгүүн номч Ялгуусан бандида Лувсанпэрэнлэй нарын номтой мэргэдүүд төрөн гарчээ.
Сайн ноён хан Намнансүрэнгийн улс төрийн үйл хэрэгт орсон тухайд
Намнансүрэн хан багшаараа ном заалгаж төрийн элдэв хэрэгт оролцон аавынхаа дэргэд сууж байгаад Төгс-Очир хан таалал төгссөн 1896 онд буюу Монгол тооллын XV жарны улаан бичин жил Сайн ноён цол, хошой Чин Ван хэргэм залгамжилж аймгийн Засаг ноён болсноор улс төрийн үйл ажиллагаа нь идэвхжжээ.
Сайн ноён хан Т.Намнансүрэн Манжийн ноёрхлыг устгаж тусгаар тогтнолоо авахын төлөөх тэмцлийн манлайлагчдын нэг байв. байлдан авах асуудлаар ноёд хутагт нарын нууц хурал Нийслэл хүрээнд болж уг тэмцлийг яаравчлах, Хаант Орос улсын дэмжлэгийг авах талаар хэлэлцэн тохирч, Хаант Оросоос тусламж гуйх бичиг боловсруулж түүнд дөрвөн хан гарын үсэг зурсны нэг нь Намнансүрэн байжээ.
1911 оны 12 дугаар сард Монгол улсад үндэсний хувьсгал ялж Засгийн газрыг эмхлэн байгуулах ажил эхэлж байж. Энэ үеэр Богд хаан “Сайн ноён хан Намнансүрэнд үе улиран хан, ногоон жууз,шар хүрэм, улбар шар жолоо, итгэмжит эетэй, эрх дайчин цол олгож, шадар сайд болгохтун” хэмээн зарлигт дурдсан байна. 912 оны долдугаар сард Богд хааны зарлигаар Сайн ноён хан Намнансүрэнг Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилж, улс орноо төвхнүүлэн хөгжүүлэх итгэлийг хүлээлгэжээ. Түүний тухай товчхон өгүүлэхэд ийм байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 15 )
анхны сайд юм бол сайд болсон хүмүүс хандив цуглуулж үзвэр болго сайд нар эх орондоо юу хийсэныг илтгэн ард олондоо танилцуулдаг ордон болго сонгогдсон сайд нар бүх зардлыг хариуцаж дараагийн сайддаа хүлээлгэж өгдөг САЙДУУДЫН ОРДОН БОЛГО АРДУУДЫГ ХҮЛЭЭЖ АВДАГ
ALTAN URAG BOL CHINGISIIN UR UDMIIG ZAMHRUULAH ZORILGOOR BII BOLSON
Удам угсааны хүмүүс гэж байдаггүй юм болов уу.Арай ч нурааж болохгүй байхаа.Монголчууд ийм тэнэг болчих гэж
Манай нутгийн сайд юмсан. Улс харж ханддаггүй юм бол хэдэн залуустай нийлээд сэргээн засварлах юмсан. Одоо нэг үеэ бодвол сэтгэлтэй залуус олон болж. Гэхдээ газар нь хувь хүний өмч болчихсон гэхээр нөгөө эзэн нь гарч ирээд баахан юм ярих байхдаа. Уг нь бидний иүүх соел юмсан. Ингэж ч байх гэж.
Yag unen
БСШС ын яам анхааралдаа авч сэргээн засварлаач музeй болгооч ийм дурсгалтай сууц соёлтой улсад бол үнэлж баршгүй хөрөнгө шүү манай төрийн албан хаагчид үнэн хоцорсон бүдүүлэг юм даа юу ч гэхэв дээ хэлэх үг олдохгүй хэцүү юм яана даа яана !!!!!!
Сэргээж засаач ээ
Туухэн байшин барилгуудаа нурааж узмэруудээ гадагш нь гаргаж угуй хийдэг улс манай улсаас еер газар угуй
Яг үнэн баастай гүзээнүүдэд хөрөнгө оруулаач өв соёлдоо сэрггээн засварлаад улсын хамгаалалтанд авах нь зөв
Sergeen zaswarlah heregtei. Tvvhin dursgalt gazarig hadaglah hereregtei
Газрыг нь авах биз.Өнгөрсөн түүхээ мэддэг хүн ховордож дээ.
Сэргээн засварлаад мүзёй болгож болно шдээ түүх дурсгал шүү
harin tiimee sergeen zacbarlaad muzei bolgoldoo
нутгийн зөвлөл ажилламаар. бөхчүүдэд сарвайдаг шигээ нутгийн ноёндоо сэтгэл хөрөнгөө гаргаач
Sergeen zasvarlaad muzei bolgoh ystoi yumsan