Узбекистанаас хамтран ажиллах санал иржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Узбекистанаас UzAuto нь автомашиныг бүрэн үйлдвэрлэдэг Төв Азид байгаа цорын ганц үйлдвэрлэгч юм. Тус компани нь General Motors-тай хамтран суудлын автомашин, хөдөлгүүр,  MAN-тай хамтран хүнд даацын машин,  Исузу-тай хамтран дунд зэргийн ачааны машин, автобус үйлдвэрлэж байгаа билээ.

Тус компани нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах хэтийн төлвийг өндрөөр үнэлдэг. Олон тооны гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл байгаа нь манай байгууллагын хоорондох хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгодог юм.

Одоогийн байдлаар манай компани Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд боломжит түнш хайж байна гэжээ. Манай хоёр байгууллагын хоорондох хамтын ажиллагааны нэг хэлбэр нь UzAuto болон Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй яриа хэлэлцээ зохион байгуулах явдал хэмээн үзсэн билээ. Танай байгууллага сонирхож байгаа бол яриа хэлэлцээрийн хэлбэр, бусад зүйлийг таны тохиромжтой цагт, хүссэн газарт хэлэлцэхэд бэлэн байна гэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top