”Туулай цагт босч чадаагүй бол тэр жилдээ хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй”

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Монгол түмний сар шинийн баяр энэ долоо хоногт болно. Айл болгон цагаан сардаа бэлдэж, хүн бүр сар шинийнхээ бэлтгэлийг базааж байгаа энэ үед заавал анхаарах ёстой нэгэн зүйлийг өгүүлж байна. Тэр бол шинийн 1-ний өглөө эртлэн босох ёс. юм. Эртнээc монголчууд туулай цагт босвол тэр жилдээ ажил үйлс бүтэмжтэй сайн явна хэмээн сүсэглэж дагаж ирсэн уламжлалтай. Энэ талаар  Гандандэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц "Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог. Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй. Гэхдээ хэвтрийн ч юмуу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгээгүй хүүхэд унтаж байж болдог. Харин ийм шалтгаангүй ямар ч хүн туулай цагт босвол бүтэн жилдээ босоо хийморьтой, нүүрийн буянтай явдаг" хэмээн нэгэнтээ өгүүлсэн байдаг. 

Иймээс эртний ёсоо дээдэлж, эртлэн босоцгоогоорой монголчууд аа!

Kingcamp Mongolia-н зураг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(42.147.96.211) 2018 оны 02 сарын 13

Za bolitsgoo bichsen n ch hariulsan ch yasan aihtar uls we shar n boo n adil aihtaraa hureheeree aihtar surduulehee hureheer aimar shd

0  |  0
3(209.167.52.34) 2018 оны 02 сарын 13

Udur bur bar tsagt bosdog yum bna

0  |  0
dffjg(112.72.11.108) 2018 оны 02 сарын 12

buten 10 jil bolovsrood 5-8 jil ih deed surguuli togschood fizik himi matematik geh met shinjleh uhaan sudalchihaad shashin geed munhraad yavaa humuusiig oilgohgui um

0  |  0
Malchin(172.58.41.23) 2018 оны 02 сарын 12

Tsagaan sar shariin shashnii bayar bish. Mongolchuudiig heden zuun jil munhruulj hun dursteimal bolgoson chini bagadaa ui. Msnj hyatadiin gar hul bolj anh mongold orj irsniig chini tuuh martaagui.

0  |  0
баяр(202.21.124.17) 2018 оны 02 сарын 12

заагаад дарамтлаад сүрдүүлчих юм аа. тэр өдөр нь л эрт босвол бусад үед нь хамаагүй юу. Энэ лам ,бөө , өөр Сарандаваа нтр -үүд зурхайч нар шууд л хүний амьдралыг удирдаад шантаажилж сүрдүүлээд . ккк Үгээ ч зөв хэлдэггүй . Эсвэл энэ сэтгүүлч өөрийнхөө мэддэгээр бичиж байгаа юм уу. Шинийн нэгний өглөө эрт босвол тэр жилийн үйлс бүтэмжтэй байна гэж хэлэх, Шинийн нэгний өглөө унтчихвал чи энэ жилдээ сайн явна гэж санасны ч хэрэггүй гэж хэлэх хоёр өөр шүү дээ

0  |  0
Top