2018 онд гурван сургуульд автобус олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт сурагчдыг автобусаар үнэгүй зорчуулахаар төлөвлөсөн. 2018 онд гурван сургуулийг сурагчийн автобустай болгохоор нийслэлийн төсөвт 400 сая төгрөг тусгажээ. Энэ удаа “Экологи-бааз” компани шалгарч эхний хоёр автобусыг нийлүүлэхээр болсон байна.  Нийслэлээс алслагдсан Хан-Уул дүүргийн 59, Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд нийлүүлэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй сургуульд 120 автобус үйлчилдэг байна.

А.Эрдэнэ

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top