Сүүлийн таван жилд 2055 хүн амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2020 он гэхэд 20 секунд тутам нэг хүн амиа хорлож, амиа хорлох оролдлого 10-20 дахин өсөх буюу жилд 1.53 сая орчим хүн амиа хорлох төлөвтэй байгаа гэсэн судалгааг гаргаад байна.

Тэгвэл Монгол Улсад амиа хорлолтын төлөв ямар байх вэ. Хамгийн сүүлд буюу 2017 онд гаргасан судалгаагаар 2012-2016 оны хооронд буюу таван жилийн байдлаар 2,055 хүн амиа хорложээ. Ингэхдээ амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд, 47 хувь нь ажилгүйчүүд байжээ. Мөн амиа хорлолтыг аймаг бүрээр авч үзвэл сүүлийн таван жилийн дунджаас зүүн болон баруун аймгуудад амиа хорлосон тохиолдол бага байсан бол Хөвсгөл, Өмнөговь, Улаанбаатар хотод 20-с дээш удаа тохиолджээ.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд амиа хорлосон тохиолдлуудыг нийт дүүргүүдээр авч үзвэл Сонгинохайрхайн, Баянзүрх, дүүргүүдэд амиа хорлосон тохиолдол хамгийн их гарсан байна. Судалгаагаар амиа хорлосон хүмүүсийн ихэнх нь халх хүмүүс байсан байна. Жилд дунджаар 314 халх, 11 дөрвөд, 3 буриад, 39.6 нь бусад ястан байна.

Мөн тус судалгаагаар манай улсад амиа хорлолт буурах магадлалтай байгааг дурдсан байна. Тодруулбал, амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурах төлөвтэй байгаа ажээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(73.14.251.85) 2018 оны 02 сарын 12

amia hohloj baihaar neg ch gesen offshorchiig alaad uhee ch. tegvel eh oronch uzel bolno.

0  |  0
Top