Нэмнээг өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэнэ

2018 оны 02 сарын 12

Олон улсын Сороптомист байгууллагын “Улаанбаатар” клубын хамт олон малчдад туслах "Нэмнээ" аяныг өрнүүлэн нийт 310 ширхэг нэмнээг бэлтгэн  өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө. 

 Тус илгээмжийг Олон улсын Сороптомист байгууллагын Баруун, Өмнөд, Номхон далайн бүсийн Монголын Үндэсний төлөөлөгч Ж.Долгормаа, “Улаанбаатар” клубын ерөнхийлөгч Г.Чимгээ болон нарийн бичгийн дарга Б.Бундхорол нарын төлөөлөл гардуулан өгсөн юм.

Малын нэмнээг өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top