Шалгалтад 30 хүн тэнцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч долоо хоногт Монголын даатгалын зуучлагчдийн холбоотой хамтран мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа. Даатгалын зуучлагч нарт зориулсан тус сургалтад даатгалын салбарын эрх зүйн зохицуулалт, даатгалын бүтээгдхүүн үйлчилгээ, салбарын өнөөгийн байдал, урт хугацааны даатгал, ердийн даатгалын хэлбэрүүд, даатгалын зуучлагчийн бизнесийн ёс зүй сэдвүүдээр нийт 16 багц цагийн хичээл оров. Сургалтад нийт 60 иргэн оролцсоноос багц цагийн 80 болон түүнээс дээш хувьд хамрагдсан 59 иргэн шалгалтад орсны 30 нь тэнцсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top