Н.Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Их жанжин Д.Сүхбаатарын гэргий,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ой 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тохиосон. Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан Н.Янжмаагийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, баримт бичиг, гэрэл зургийг “Мөнхөд дурсагдах гавьяатан” үзэсгэлэнгээр дэлгэн үзүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг нь Д.Сүхбаатар судлаач О.Баатартай хамтран жил бүрийн 2 дугаар сарыг Н.Янжмаагийн нэрэмжит сар болгон: Багш ажилчдын дунд шүлгийн уралдаан, Хүүхдийн дунд гар зургийн уралдаан, Цэцэрлэг дээрээ хүндэтгэлийн булан байгуулж алдаршуулан түүний үйл хэрэг, бодит түүхийг таниулж, эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулж байна.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар СӨНХ-ийг сурган хүмүүжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, хүүхдийн цэцэрлэгтэй болох асуудлыг дэс дараатай шийдвэрлэж ирсэн бөгөөд албан байгууллагууд ажилтан ажилчдаа ажиллах нөхцөл бололцоогоор хангах, хүүхдийг тав тухтай хүмүүжүүлэхэд анхаарч ирсэн байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг нь анх Дотоод Явдлын Яамны Сайдын 1941 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 433 тоот тушаалаар ЗХУ-ын мэргэжилтэн нарын хүүхдийг авч хүмүүжүүлэхээр “Орос цэцэрлэг” нэртэй 50 гаруй хүүхэдтэй байгуулагджээ.

МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны 1962-01-08-ны өдрийн 09 тоот тогтоолоор Н.Янжмаагийн дурсгалыг мөнхжүүлэхээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийг түүний нэрэмжит болгосон түүхтэй.

“Мөнхөд дурсагдах гавъяатан” арга хэмжээний нээлтэд эрхлэгч Д.Оюунчимэг үг хэлж, 28 багш ажилчид хамтран хүүхдийн бүтээлээр болон Н.Янжмаагийн СӨББ-ын үүсгэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг алдаршуулсан үзэсгэлэн гаргасан бөгөөд 17 хүүхдийн “Содон аялгуу хамтлаг” хөгжмөөр, бэлтгэл бүлгийн Э.Амармэнд “Сүхбаатар Ленинтэй уулзсан нь” шүлгээр, багш, ажилчдын “Дурсамж” хамтлаг “Хүмүүн төрөлхтөн” бүжгээр тоглолт бэлтгэн оролцлоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top