Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн

2018 оны 02 сарын 14

Өвлийн адаг харагчин үхэр сар Зургаан цагаан мэнгэтэй Улаагчин үхэр өдөр

  • Аргын тооллын: 2018.2.14, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 29
  • Наран ургах шингэх: 08.00-18.12
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top