Түүнийг 1991 оны Улсын баяр наадмаар түрүүлэхийн өмнөхөн “Отгон заан Одвогийн Балжинням” хэмээх хөрөг нийтлэлийг сониноос олж уншаад “Ямар бэлэггүй нөхөр нь юу бичсэн юм бол” хэмээн ихэд цээрлэнгүй бодож байснаа санахад арван зургаатай хүү “Отгон заан”-ы барилдааныг шимтэн үздэг байсны гэрч болох биз ээ. Тухайн цагт чухам ямар “автор” үүнийг бичснийг мэдэх юм алга. Энэ “цээрт” хөрөг нийтлэлийг уншсанаас цөөн хоногийн дараа Төрийн баяр наадам эхэлж, “Отгон заан Одвогийн Балжинням” их шөвгийн дөрөвт үлдэн заан цолоо баталснаар тунасан. Улмаар бөхийн барилдааны үзүүр түрүүнд “том” хэмээх П.Сүхбаттай үлдэж түрүүлчихээр нь тэр хөрөг нийтлэлийг “цээрлэх” ёсгүй зүйл байжээ гэж бодсон. Одоо санахад тэр үл таних “автор”-ын бичсэн хөргийн утга санаа, гаргалгааг бүрэн гүйцэд ойлгоогүй байсан ч байж магад. Ямартай ч О.Балжинням Төрийн баяр наадамд түрүүлж, би сумынхаа наадамд уясан загал шүдлэнгээ 13-т уралдуулж байсан цаг саяхан мэт санагдах авч 27 оныг тоосондоо дараад орхижээ.
Энэ ч яахав, өнгөрч одсон дурсамж нийт монголчуудын зүрхэнд хэдэн живаа утгаар хадгалагдан үлдсэнд эргэлзэх хэрэггүй. Гагцхүү би Монгол Улсын аварга, Гавьяат тамирчин, дэлхийн данстай бөх Одвогийн Балжиннямыг “Хөдөлмөрийн баатар” цол хүртэхэд нэгэн зүйл бодлоо.
Тэр юу вэ гэвээс тамирчин хүн өөрийнхөө авьяас алдрыг шавь нараараа баталгаажуулж чаддаг гайхамшигтай хүмүүс юм. Өөрийнхөө хүрч амжаагүй оргилд шавь нараа хүргэж, өөрийнхөө дутуу орхисон бүгдийг олон шавь нараараа гүйцээн амьдарч чаддаг цуцашгүй хүмүүс аж. Тийм ч учраас “Багшийн эрдэм шавиас” хэмээсэн байх. Тэр бол ид насандаа үндэсний бөхийн дэвжээ, дэлхийн самбо жудогийн дэвжээнд халгиж явсан тамирчин. Харин өнөөдөр тэр бол Жудо бөхийн үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч. Ёстой л дэлхийн энтэй хүчтнүүдэд зааж зурж, дэлхийд данстай жудочдын захыг нь мушгин суугаа аав, ах, анд нөхөр, багш дасгалжуулагч нь билээ.
Монголын жудочид сүүлийн жилүүдэд тив дэлхий олимпийн дэвжээнд босоо байна. Жудочдын маань хөлс хүч, авьяас билгийг дэлхийн дэвжээнд өрсөлдүүлж, дэлхийд данстай бөх болгоход хамгийн том үүрэгтэй хүн бол Ерөнхий дасгалжуулагч мөнөөсөө мөн. Ялалт ялагдлын тэн адилхан тэнцүүлж явдаг тамирчдын ялагдал ч энэ хүнтэй хамаатай. О.Балжиннямын хувьд тамирчнаа ялахад нь тэднээс илүү хөөрч, ялагдахад нь тэднээс илүү гуниж суудгийг тамирчид ярьдаг юм билээ. Үнэхээр л хөдөлмөрлөж, хөгжүүлж чадсан хүн “Хөдөлмөрийн баатар” цол авдаг бол авах ёстой хүн нь О.Балжинням мөн билээ.
Тив, дэлхий, олимпийн дэвжээнд тамирчид минь алдар суугаа мандуулж байгаагийн цаана О.Балжинням бий, өргөн агуулгаар нь авч үзвэл Монгол Улсын Төрийн далбаа олон улсын дэвжээнд намирч, Төрийн дуулал эгшиглэж байгаагийн ар талд Ерөнхий дасгалжуулагч байгаа. Аугаа түүхтэй жижиг буурай Монгол Улсыг дэлхийн дэвжээнд сурталчлан таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй О.Балжинням билээ. Аргагүй “нүдээ олсон” шагнал гэдэгтэй олон нийт маргахгүй нь лавтай.
Тэрбээр 1985 онд хорь гаруйхан настайдаа дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнээс алт, 1989 оны Жудо бөхийн аварга тодруулах дэлхийн тэмцээнээс Монгол Улсын анхны мөнгөн медалийг авчирч, нийт дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрал медалийг эх орондоо авчирсан учраас л дэлхийн нэртэй бөх гээд байгаа юм.
Харин өнөөдөр түүний амжилгүй орхисон олимп болон бусад тэмцээн уралдааны медалийг шавь нар нь дэлхийн дэвжээнээс эх орондоо тасралтгүй зөөсөөр байна. Үүнийг хөдөлмөр гэхгүй яах юм бэ. Үндсэний бөхийн болон олон улсын дэвжээнд өнөөдрийг хүртэл бие хүч, оюун ухаан сэтгэлээрээ 40 жил зодоглож, хөлсөө асгасан хүн “Хөдөлмөрийн баатар” байхгүй яахав ээ. Тэр тусмаа Азийн цээжинд орших энэ Монгол Улсыг 40 шахам дэлхий даяхнаа сурталчилан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн.
Өдгөөгөөс 34 жилийн өмнө Төрийн их баяр наадмын дэвжээнд Улсын заан Д.Цэнд-Аюушийг орхин начин цол хүртсэн цагаас хойш тэр үндэсний бөхөд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, 17 удаа шөвгөрсөн хүчит аварга. Тухайн цагт жинхэнэ өрсөлдөөн дунд өрнөдөг байсан “Начингуудын барилдаан”-д начин цолтой байхдаа гурван удаа түрүүлж шилдэг начин, өсөх ирээдүйтэй бөх гэдгээ харуулсан хүн. Үүнээс хойш буюу 1989 оны Улсын аварга шалгаруулах тойргийн тэмцээнд 32 бөхөөс 29 давж Улсын заан цолонд хүрсэн. Тодотгож хэлбэл, улсын дэвжээнд долоо давж бус 29 давж заан цол авсан бөх.
Тойргийн барилдаанд начин цолтой ийм олон даваа авч байсны учир нь Улсын шигшээ багийн тамирчин аль эрт болж дэлхийн дэвжээнээс алт мөнгөн медаль хүртчихсэн байв. Тэгэхээр тойргийн барилдаанд тэрбээр их спортын хүн гэдгээ давхар батлан харуулсан хэрэг. Самбо, жудо, үндэсний гэх мэт олон төрөлд амжилт гаргаж явсан шинэхэн баатар маань сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд авсан гэхээр бас л нэгийг хэлэх байх. Тэр үндэсний бөхөд ид сайн барилдаж байхдаа олон тунасан гэдэг. Хатуу боорцогны нэг байсан учраас тухайн үеийн аварга арслангууд бүгд л дөлнө, түүнээс. Тунаж барилдана гэдэг тухайн бөхийн чанар чансаа ямар байгааг илтгэсэн томоохон үнэлэмж юм.
Тэгэхээр түүний өндөр дээд цолны зарлигт юу дурдасныг харъя. Ерөнхийлөгчийн зарлигт “Хөдөлмөрийн баатар”-ын зарлигт “Жүдо, самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ” гэсэн байна.
Улсын аварга Н.Балжинням нь монгол түмний их баяр Цагаан сарын босгон дээр “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж байна гэснээс тэрбээр чансаагаараа Төрийн баяр наадмын дараа эрэмбэлэгдэх Цагаан сарын барилдаанд амжилттай сайн барилдсан бөх. Тэрбээр 1987 онд Улсын начин цолтой байхдаа Дархан аварга Д.Цэрэнтогтохыг ид үед нь орхин түрүүлсэн бол домогт аварга Б.Бат-Эрдэнэтэй гурван удаа үзүүр түрүү булаалдаж явсан гэхээр бас л түүний орон зайг илтгэнэ.
Юутай ч “Отгон заан Одвогийн Балжинням” аварга маань ийнхүү аварга нэрэн дээрээ “Хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм хүндтэй алдрыг нохой жилийн босгон дээр монгол түмний уламжлалт баярын нэгэн цуурай болгож нэмлээ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 17 )
Авах ёстой цолоо л авлаа гайхаад байх зүйлгүй
хотонгийн хэлтэрхий шүү дээ ээж нь хотон хүн шүү дээ
Аваргадаа баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Ид үедээ бөхийн хорхойтон бид бүхнийг тэсэн ядан хүлээлгэдэг л хүчтэй бөхчүүдийн нэг байлаа шүү дээ. Одооний хүүхдүүд мэдэхгүй дээ мэдэхгүй.
Самбочил,жудочид ялнаа
jenko chi horloogiin bayanmunhud hudulmuriin hoshoi baatar ug
Банид ардын багш цолоор шагнуулж байсан даа.авах өгөх юмаа өгсөөн гэж боддог.заавал баатар авах албагүй.зохих хэмжээнд үнэлж бна.монголд баатарын хэмжээнд хүрч юм хийж бүтээсэн хүмүүс ховор шүү дээ.соц үеийн хөдөлмөрийн баатарууд цаг наргүй хоол унд амралтгүй ажил хийж бүтээж өнөөдөрийн энэ сайн сайхныг бий болгожээ.хуучинаар арис шир ноос нэхмэл хэвсний үйлдвэрүүдээс олон арван хөдөлмөрийн сайчууд баатарууд гарч байсан.өнөөдөр тэдний буянаар төр засгийн хулгайч нар гавияат нар жаргаж бгаагаа мэдэж авцгаа.
Хачин юм бичиж байгаа хумуус ичээчээ...энэ хуний хаана ч хурэхгуй шуу дээ та нар..хийсэн гавяагаа унэлуулж байна шуу дээ...ичиж ухлээ бичсэнийг чинь уншаад..
Спортын хөгжлийг жинхэнэ шинэ шатанд гаргасан хүн нь боксын ардын багш Банди гуай байсан юм. Дэмжлэггүй болохоор авч чадалгүй бурхны оронд явлаа даа. Дандаа шинэ тамирчдаар олимп дэлхийн аварга төрүүлсэн хүн байсан юм. Монгол төр ичмээр юм.
Хувиа хичээгч хоолны савнууд тамирчид ба хийх юмгүй хэдэн юмны уйдааг гаргагдаг. Тэднээр төмөр зам бариулаач тийм л хүчтэй юм бол даан ч эр зориг нь хүрэхгүй
Tuv khoroond Uvs. Tuv tsengeldexed Uvs. Tuv teatrt Uvs bailaa odoo CH turiin mungiig Uvs aygaj bna daa
өмхий үнэртэй бөхчүүд болиочээ
Дүрвэд хүн хүн биш
Avah yostoi hun avsand bayartai bainoo
Аз жаргал сайн сайханг хүсье.
БАЯР ХҮРГЭЖ БАЙНА. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ. ХАРИН УВС НУУР ДЭВЖЭЭНДАА АНХААРАЛ ХАНДУУЛЖ АВАРГА ТӨРҮҮЛЭХ ТӨЛӨЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.