Ус цэвэршүүлэгч хүний биед ашигтай эрдэм бодисыг устгадаг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд "Ус цэвэршүүлэгч" хэрэглэх нь нэлээд элбэгшсэн. Ялангуяа орон сууцанд амьдардаг айл өрхүүд ус цэвэршүүлэгч үндсэн хэрэглээ болж хувирсан гэхэд болно. Учир нь нийслэлийн гүний ус бохирдолтой бөгөөд усны хоолойд бий болсон зэв, бохирдлоос сэргийлж буй арга хэлбэр нь энэ юм. Тэгвэл энэ хэрэглээг дагаад "Ус цэвэршүүлэгч" зарж боловсруулдаг компани, аж ахуйн нэгж олон болжээ. Харин мэргэжлийн хяналтын газраас ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг гаргасан байна. "Ус цэвэршүүлэгч" нь усанд байх хүний биед ашигтай эрдэс бодисыг устгадаг байна. Мөн сүүлийн үед ямар ч чанарын баталгаагүй "Ус цэвэршүүлэгч"-ийг борлуулж, иргэдийг хууран мэхэлж, хохироох тохиолдол ихэссэн тул ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг худалдан авахдаа болгоомжтой хандахыг сануулжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
morfogch(103.212.117.222) 2018 оны 02 сарын 19

FTORTOI US SHUD TSOORHOOS SERGIILDEG SHUD TSOOROLT NEMEGDEH BOLSON UUNTEI HOLBOOTOI

0  |  0
Top