Алтанширээд Нефтийн үйлдвэр барих 5 шалтгаан

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 19

Олон жилийн турш яригдсан Нефть боловсруулах үйлдвэрийн ажил гараанаас нэгэнт гарсан. Үе үеийн эрх баригчид нефть боловсруулах үйлдвэр байгуулна хэмээн сонгогч олноо ярьдаг төдийгүй, шав тавиад авсан нь цөөн бус. Тиймээс иргэдийн итгэл алдарчихсан энэ цаг үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр байгуулахаар зураг төслөө хийгээд төсөв хөрөнгөө ч шийдсэн учраас гараанаас нэгэнт гарсан хэмээн хэлээд байгаа юм.

Тодотговол, Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г Энэтхэгийн төрийн өмчит “EIL” гэдэг компани хийгээд дуусах шатандаа байна. ТЭЗҮ-ээр үйлдвэрийн бүхий л тоо баримт тодорхой болно. Хэдийгээр төсөв тоо тодорхой бус ч гэсэн эхний ээлжийн хөрөнгөний асуудал шийдэгдсэн гэхээр энэ ажлын хувьд нэгэнт хийгдэх нь тодорхой байна. Нөгөө талаас Энэтхэгийн тал энэ зээлийг өгч байгаа учраас давуу эрхтэйгээр өөрийн орны “PMC” компанийг сонгох санал оруулсан гээд ажил тодорхой болсон шалтгаан олон бий.

Харин Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны үйлдвэр байгуулах болсонтой холбогдуулан “Алтанширээ суманд газрын тосны нөөц илэрц байхгүй” гэсэн мэдээлэл явж байгаа нь иргэдийг ахин төөрөгдүүлэх шалтгаан болоод байна. Тус нутагт Газрын тосны үйлдвэр байгуулах зураг төсөл нь нөөц түшиглээгүй бусад холбогдох зүйлээ түшиглэсэн гэдгийг тодотгож хэлэх нь зөв. Тэгэхээр Алтанширээ суманд Газрын тосны үйлдвэр барих болсон тодорхой шалтгааныг тайлбарлах нь зөв гэж бодлоо.

Нэгдүгээрт

Алтанширээ сум нь зам харгуй, эрчим хүч  гээд бүхий л дэд бүтэцдээ ойр дөхөм юм. Томоохон хэмжээний үйлдвэрт тавигдах эхний шаардлага бол эрчим хүч бусад дэд бүтэц байдаг.

Хоёрдугаарт

Өнөөдөртөө бусдын төөрөгдүүлэн ярьж байгаа шиг тус сумын нутаг нөөц байхгүй байж болно. Илэрц байж ч болно. Одоогоор хайгуул хийгээд илрүүлчихсэн зүйл байхгүй нь үнэн. Гэхдээ энэ нь Дорнодын 19, 21 дүгээр талбайгаас нефтийн түүхий эдээ татахаар тооцоолсны дагуу зураг төсөл орж ирж байгаа хэрэг. Тодотговол, Тамсаг булагаас. Мөнхүү Дорноговь аймгийн төвөөс 40 орчим километрт Зүүнбаянгийн нефтийн нөөц бий бөгөөд өдгөө хятадууд олборлон урагшаа гаргаж буй. Энд бүр 1950 оны үед ашиглаж байсан үйлдвэрийн суурь ч бий.

Гуравдугаарт

Хүнд төрлийн үйлдвэрт орох Нефтийн үйлдвэр байгуулахад гол хэрэглэгдэхүүн бол ус. Тэгэхээр Газрын тосны үйлдвэр байгуулах газарт усны арвин их нөөц бий.

Дөрөвдүгээрт

Нефть нэрэх үйлдвэрийн амин чухал нэг зүйл бол төмөр зам. Тэгвэл өдгөө үйлдвэр барихаар товлоод буй газраас төмөр зам татахад маш бага хөрөнгө зарцуулж Сайншандтай төмөр замаар холбогдох боломжтой юм.

Тавдугаарт

Сайншанд Хүнд үйлдвэрийн парк гэсэн нэг үлгэрийн төсөл цаасан дээр ч бүрэн буугаагүй байгаа болов уу. Нөгөө талаас үүнийг түшиглэсэн Даланзадгад-Сайншанд-Чойбалсан гэсэн маршрутын төмөр замын зураг төсөл байгаад сүүлдээ замхарсан. Далан шороо болоод дууссан ч гэдэг. Энэ бүх үлгэр хэзээ нэгэн цагт биелэлээ олох өдөр байж таарна. Тэгэхээр үүнийг түшиглэсэн ирээдүйн зураг ч энд байхыг үгүйсгэх аргагүй.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад уурхайчин (202.179.31.69) 2018 оны 02 сарын 20

Зуунбаянд бух зуйл нь байна томор зам эрчим хуч зам харгуй ажиллах хуч орон байр гээд Алтанширээд байгуулна гээд байгаа шалтгаан чинь ундэслэл муутай байна

0  |  0
Дэмжиж байна(202.9.40.220) 2018 оны 02 сарын 20

Нефтийн үйлдвэрийг зоригтой нээх хэрэгтэй. Зүүнбаянгийн нефтийг хэн гээч этгээд хэдэн онд Хятадуудад ийм удаан хугацаагаар эдлүүлэх эрх олгосныг шалган тогтоомоор юм. Тэнд чинь бас Дорнотод хятадууд нефтийг өдөр шөнөгүй зөөж байна. Ингэж улсаа худалдаж байгаа хүмүүсийг илрүүлж таслан зогсоож, Алтанширээгийн үйлдвэр рүү зөөх нь зүйтэй. Тэнд заавал нефть илэрсэн байх албагүй.

0  |  0
Хүн(122.201.21.120) 2018 оны 02 сарын 20

Түүхий эд нь хаана байна?? Тамсагаас өгөх юм уу? Урд боловсруулснаас хямд өртөгөөр хийж чадах юм уу?

0  |  0
12121(202.179.30.194) 2018 оны 02 сарын 20

наад зогсоогоод байгаа ЦС ууд шигээ л юм битий хийгээрэй. энэ арчаагүй монголчуудад хийж чадах ганц юм байна уу.

0  |  0
soyljuulagch(66.181.180.112) 2018 оны 02 сарын 20

MUNHNAR EEJEE TAIVAN HULEETSTEI SOYLTOI BAI AMAND CHIN HISHIG OGNO

0  |  0
ty(41.85.161.139) 2018 оны 02 сарын 19

Сайн байна уу Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
зочин(103.229.123.50) 2018 оны 02 сарын 19

худлаа ярих юм

0  |  0
зочин(103.229.123.50) 2018 оны 02 сарын 19

худлаа ярих юм

0  |  0
зочин(103.229.123.50) 2018 оны 02 сарын 19

Тэнд огт ус байхгүй, газрын тосны нөөц байхгүй, хөрөнгө нь хүрэлцэхгүй, нэг үгээр хэлбэл үлгэр юм. Хүрэлсүх мэдлэг байхгүй гэдэг нь харагдаж байна. Бусдыг өөршигээ бодох хэрэггүй

0  |  0
зочин(103.229.123.50) 2018 оны 02 сарын 19

Тэнд огт ус байхгүй, газрын тосны нөөц байхгүй, хөрөнгө нь хүрэлцэхгүй, нэг үгээр хэлбэл үлгэр юм. Хүрэлсүх мэдлэг байхгүй гэдэг нь харагдаж байна. Бусдыг өөршигээ бодох хэрэггүй

0  |  0
Zochon(139.5.218.64) 2018 оны 02 сарын 19

Ediin zasgiin uxaghkuunguincui xeden Nutag us dov shallga gesen xuduunii mangaruudaasaa odoo salax xeregtei bolson shuu tegexgui bol erunxiilugchiin zasaglal xeregtei

0  |  0
Үйлдвэржилт.мн(125.162.174.255) 2018 оны 02 сарын 19

Дээрээс нь Өмнөговийн Галбын говь, Сүхбаатарын урд сумдын илэрцтэй талбайн арвин их нөөцыг тооцвол Дорноговьд барих нь газрын тосны илэрц, нөөцтөй талбайнуудынхаа яг дунд нь байрлалтай зөв сонголт болсон.

0  |  0
Зочин(103.26.193.206) 2018 оны 02 сарын 19

Нэг их шуугиан гаргахгуй байж байгаад уйлдвэртэй болчих юмсан

0  |  0
Top