Дэлхийн соёлын 40 лидерийн нэгээр Монгол хүн нэрлэгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

“Глобал Шэйпэрс Улаанбаатар” нийгэмлэгийн тэргүүн, Монголын Урлагийн зөвлөлийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа дэлхийн эдийн засгийн чуулганаас “Дэлхийн соёлын 40-лидер”-ийн нэгээр Леонардо Ди Каприо, Кевин Спэйси, Боно нарын хамтаар нэрлэгдсэн юм. Тэрээр дөрвөн настайгаасаа эхэлж уран нугараачаар хичээллэж эхэлсэн бөгөөд есөн наснаасаа эхлээд нийт 20 гаруй орноор аялан тоглолтоо хийж байжээ. Тэрээр Монголын анхны нугараач Т.Цэнд-Аюуш багшийн шавь юм. Парис, Монте-Карло, Итали, Унгарт зохиогдож байсан тэмцээнүүдээс мөнгөн алиалагч, мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлж байв. Мөн Монголын соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг хамгийн залуудаа хүртсэн нэгэн юм. Харин одоо түүний ажилладаг Монголын Урлагийн Зөвлөл нийтдээ зургаан сая долларын санхүүжилт босгон, соёл урлагийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top