Холливудад бэлгийн дарамтад зөвхөн жүжигчид өртдөггүй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Жүжигчин, найруулагч гээд кино урлагтай холбоотой хүн бүхний мөрөөдөл Холливуд гэхэд хилсдэхгүй. Гэвч хүмүүсийн хүсэн тэмүүлдэг Холливуд тийм ч таатай биш аж. Алдартай эмэгтэй жүжигчид нэрд гарахаасаа өмнө ямар нэгэн байдлаар бэлгийн дарамтад өртсөн байдаг тухай мэдээлэл байдаг.

Тэгвэл одоо Холливудад ажиллаж буй 843 эмэгтэйн дунд судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүн итгэмээргүй байсан аж. Тодруулбал, ажиллаж буй эмэгтэйчүүдийн 94 хувь нь секс халдлага болоод бэлгийн дарамтад хэд хэдэн удаа өртөж байсан гэсэн хариулт өгчээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд дунд продюсер, сценарист, режиссер, редактор гэх мэт ажил эрхэлдэг эмэгтэйчүүд багтаж байгаа аж.  

Холливудын алдартнууд эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан нь илэрсэн цөөнгүй хэргүүд байдаг. Түүнээс дурдвал, Холливудын нөлөө бүхий продюсер Харви Вейнштейн кино ертөнцийн Анжелина Жоли, Гвинет Пэлтроу гээд хэдэн арван бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн байдаг. Харви Вайнштейн залуу жүжигчдийг бэлгийн дарамтанд оруулж, хүчирхийлж байсан баримтат нийтлэл гарснаас хойш одоогийн байдлаар 13 эмэгтэй хохирогчийн нэр тодроод байгаа юм.

Мөн АНУ-ын 72 настай алдарт кино зохиолч, найруулагч, продюсер Жеймс Тобак буюу “The Los Angeles Times” сонин 1992 оны “Оскар”-т “Багси” киногоор шилдэг кино зохиолын номинацид нэр дэвшиж байсан түүний сексийн дарамтад 38 эмэгтэй өртсөн байдаг. Бэлгийн дарамтад өртсөн бүсгүйчүүдээс авсан ярилцлага хүртэл бий аж. Харин Жеймс Тобак “The Los Angeles Times” сонинд ярилцлага өгсөн бүсгүйчүүдийг танихгүй гээд хэнд ч бэлгийн дарамт үзүүлээгүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top