Дэлхийн бөх, дэвжээний бөх хоёрт ЯЛГАА БИЙ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 25

Монголчууд эртнээс бөхчүүддээ хүндэтгэлтэй хандаж ирсэн сайхан уламжлалтай. Харин сүүлийн жилүүдэд өнөөх хайрлаж, хүндэлдэг бөхчүүд нь чих халууцуулах болов. Энд бүх бөхийг буруутгах гэсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт таван бөх сэргээш хэрэглэсэн тухай  мэдээлэл дуулиан боллоо. Мэргэжлийн байгууллага нь олон нийтэд албан бусаар мэдээлсэн.

Допингийн үндэсний төвийн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч, доктор  Ч.Насанбат: Хуваарьт барилдаануудад оролцсон 35 бөхөөс допингийн сорьцын шинжилгээ авч БНСУ-ын Допингийн төв лабораторид илгээсэн. Бид Үндэсний шигшээ багийн тамирчид, үндэсний бөхчүүд гээд нийт 200 тамирчнаас сэргээшийн сорьц авсан. Энэ үеэр үндэсний бөхөөр барилддаг зарим тамирчны шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бий” гэж хэлсэн юм. Үндэсний шигшээ багийн бараг 170 орчим тамирчнаас яагаад сэргээш хэрэглэсэн сэжиг илрээгүй юм бэ. Эндээс сахилга бат, дэлхийн бөх, дэвжээний бөх  хоёрын ялгаа тод харагдаж байна. Яг үнэндээ өнөөдөр үндэсний бөхөөр барилдаж байгаа нөхдөд улсын цол авахад нутаг орон, нутгийн зөвлөл нь яаж ханддаг билээ. Орон сууц, үнэтэй машин арай л эхнэр авч өгдөггүй. Гэтэл тив, дэлхийд алдраа дуурсгаад ирсэн  жүдо, чөлөөт, бокс, сагсан бөмбөгийн багийнханд хэн хэрхэн ханддаг билээ. Лам, бөх хоёр бусдаас авахаас буян үйлдэх нь ховор тухай энд дурсахыг хүссэнгүй.  “Допингүй монгол бөх” аян өрнүүлсний үр дүн таван бөх нь сэргээш хэрэглэсэн явдал гэж тайлбарлах уу. Цагаан сарын барилдааны тасалбарыг цахимаар  худалдаач гэхээр шагийн тасалбар зарах осолтой гээд байдаг энэ бөхийн холбооныхон цаг үетэйгээ нийцэж байна. Сэргээш хэрэглэсэн таван бөхийнхөө нэрийг зарла гэхээр цааргалдаг, яг таг нотлогдоогүй гэлцэх энэ холбооны удирдлагуудын зовлонг ойлгож байна. Ирэх сард Их Эе нь хуралдана. Эндээс удирдлагаа солих эсэхээ шийдвэрлэнэ. Бөхийн өргөөг бүтээн босгосон энэ хүмүүсийн үйлсийг үгүйсгэх гэсэнгүй. Хүний бүтээн босгосон зүйл рүү шунан дайраад байгаа нөхдийг магтах гэсэнгүй. Дэвжээний бөх дэлхийн бөх хоёрыг жиших гэлээ. Яг үнэндээ манай аварга, арслангуудыг дэлхийд таних уу. Цагаанбаатар, Түвшинбаяр, Тэмүүлэн гэхээр дэлхий мэднэ.

Тэд Монгол Улсынхаа нэрийн хуудас болсон. Улсын үндэсний бөхийн аварга тэр гэхээр дэлхий мэдэх үү. Бараг ийм барилдаан  байдаг юм уу гэж толгой сэгсрэх байх. Үндэсний бөхөд шинэчлэл хэрэгтэй. Сэргээш хэрэглэсэн гэх таван бөхийнхөө нэрийг зарлах уу гэхээр сэтгүүлчид хэрэгт дуртай гэсэн маягийн зүйл өмнөөс хэлнэ. Шинжилгээний хариу эцэслээгүй байж болно. Үндэсний шигшээ багийн тамирчдаас сэргээш илрээгүй атал 500-гаараа барилддаг үндэсний бөхөөс түүврийн аргаар 35-хан бөхөөс сорьц авахад сэргээш хэрэглэсэн нь яагаад илэрдэг юм бэ. Нэг үхрийн эвэр дориговол 1000 үхрийн эвэр доргино гэдэг.  Энд бодит хариулт хэрэгтэй байна. Нэг бөхөөс ярилцлага авах гэж хоёр сар гуйхад “Манай бөхчүүд их даруухан шүү дээ” гэдэг удирдлагууд юу” бодно вэ. Даруухан бөхчүүд нь сэргээш хэрэглэж даварсаар байх уу. Энэ барилдаанд шинэчлэл хэрэгтэй. Барьц сонгодог болсныг бүтээлч ажил гэж нэрлэж болохгүй л дээ.  Шинэчлэлийг камер, цахим сүлжээ гэж туйлширч болохгүй ч зарим баримтыг хүргэх ёстой байх.

Р.Нямдорж: Бөхийн барилдааныг камераар шүүх боломжгүй, философи нь алдагдана

Р.Нямдорж: Монголын Үндэсний бөхийн холбоо 2018 онд ээлжит “Их эе”-ийг хуралдуулахаар товлосон. 2017 оны 6 дугаар сарын 22-нд тов зарласантай зэрэгцэн бэлтгэл ажил эхэлсэн аж. Энэ холбоог тойрсон заримдаа улстөржсөн гэмээр маргаан тасардаггүй.

Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат нарын бөхчүүд МҮБХ-ны удирдлагыг булаалдаж ирсэн нь нууц биш. 25 жилийн хугацаанд 50 ажил хийснээс 18 ажлыг нийгэмд жишиг болгосон. Судлаачид, МУИС-ийн багш нар зэрэг 27 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж дүгнэлт гаргасан. Бөхийн барилдааныг камераар шүүхгүй. Ийм боломж байхгүй. Барилдаан бүрийн дараа бичлэг үзээд тэр бөх нь давсан гэдэг зүйл үндэсний бөхөд нэвтрэх боломжгүй. Нэвтэрлээ гэхэд үндэсний бөхийн үндсэн философи алдагдана.

 Д.Данзан: Онлайнаар тасалбар худалдах нь монгол бөхийн үзвэрт тохиромжгүй 

Д.Данзан “Өдрийн сонин” өгсөн ярилцлагадаа  “Нөгөө талаар тасалбар онлайнаар зарах асуудлыг судалж үзээд монгол бөхийн үзвэрт тохиромжгүй юм байна гэж үзсэн.

Өнгөрсөн 2016 онд хоёр компани бидэнд хамтран ажиллах санал тавьсан болоогүй.Аливаа хөгжил сайны хажуугаар саар нь  зэрэгцээд байж байдаг. Монгол бөхийн өргөөнд интернэт WIFI  ажиллуулах санал шаардлага байнга тавигддаг. Тэр цацагдаж байгаа хэт богино долгион эр хүний нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй учраас бид хэдэн мянган эрчүүд цугладаг бөхийн өргөөнд зохисгүй гэж үзээд нэлээд хугацаанд хориглосон” гэх зэргээр ярьжээ. Яах ёстой вэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үзэгч(103.229.120.66) 2018 оны 02 сарын 26

Нямдорж, Данзан хоёр үндэсний бөхийг ёстой сайн авч яваа! Өөр олигтой авч явах хэн байгаа юм бэ? Зөнөг Баянмөнх, эргүү Сүхбат хоёр авч явах юм уу? Баянмөнх социализмын үед, Сүхбат капитализмын үед хар тамхины хэрэгтэнгүүд шүү дээ! Ер нь усан толгойтой бөхчүүд холбоог удирдаж хэзээч чадахгүй. Тэнэг бөхчүүд минь МҮБХ-ны өнөөгийн удирдлагад бүх насаар баярлаж яв!!!

0  |  0
Ганаа(66.181.170.231) 2018 оны 02 сарын 26

Монгол бөхийн холбоог л өөрчлөхөөс нааш шинэлэгөөрчлөгдөхгүй дээ. нэнг холбоог 20 жил удирдахаар ялзрахгүй яах вэ дээ. Тэргүүнүүд нь бөхийн өргөөг яаж авах вэ л гэжу бодохоос өөр юм бодох уу. Сумо бөх гэхэд л удаашруулсан бичлэг харж шийдвэрээ гаргадаг юм шүү дээ. Эрхмүүд ээ

0  |  0
зочин(103.229.120.43) 2018 оны 02 сарын 26

Энэ өвөө нар орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Камер нэвтрүүлээчээ

0  |  0
zochin(40.139.113.194) 2018 оны 02 сарын 26

Mongol buhuus dopingiin shinjilgee avahaa bolnh heregtei, ene bol delhiin temtseend taviggdag shaardgaigiig yndesniihee buhud tavij buuj baigaa yzegdel, ilyy zardal uym.

0  |  0
БОЛЬ(182.160.5.34) 2018 оны 02 сарын 25

ЭЛИЙ БАЛАЙ ЮМ ЭРЭЭЧИХ ЮМ.ЮУ ГЭХ БАЙГАА ЮМ?

0  |  0
bsbh(103.57.94.228) 2018 оны 02 сарын 25

yamar teneg yum bichdiim be. alivaa ulsiin undesnii sportiig delhiin sportoi jishdeggui yu. ter ch baitugai doping shalgah yosgui yum bgam. afrikiin ghana ulsiin undesnii buhiig chi medehgui shdee

0  |  0
zochin(202.9.41.104) 2018 оны 02 сарын 25

eo eo estoi l mal yum da, ulamjlal gej huuchintaiga zuuraldahiig arai helehgui bhaa, baas odo chini 21-r zuun shuu erguu yumnuudad helehed,

0  |  0
зочин(66.181.176.210) 2018 оны 02 сарын 25

Devjeenii alchuur l baigaa, delhiin buh gej baihgui ee, buh gej balai yuniig chini delhii sonirhdoggui yum sh dee

0  |  0
Top