Иргэдийнхээ амьжиргаанд халдсан Түшээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын эрхэлсэн ажилгүй иргэдийн амин зуулгаа залгуулдаг гол зүйл нь жонш олборлох юм. Тэд зах зээлийн хүнд бэрх үед гар аргаар жонш олборлож түүнийг ченжүүдэд тушаан амьжиргаагаа залгуулж ирсэн түүхтэй. Энэ уламжлал нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байсан ч Дорноговь аймгаас сонсогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон орон нутгийн удирдлагууд гол амьжиргааных нь эх үүсвэр болсон жонш олборлохыг хориглосон байна. Эрхэм түшээ, нутгийн удирдлагууд иргэдийн гол олборлолт явуулдаг томоохон нөөцтэй хэсгийг нь хамгаалалтад авч, иргэд тийш очих аргагүй болжээ. Нутгийн иргэд ярихдаа “Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт жонш олборлох ажлыг үргэжлүүлнэ. Үүгээр дамжиж иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ гэсэн зүйл байгаа ч МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан намынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Бодоход өөрөө үйлдвэр барих юм байлгүй” хэмээсэн юм. Мөнхүү жонш олборлохыг хориглосон учраас иргэдийн амьжиргаанд илт сөрөг нөлөө үзүүлж байгааг ч дуулгасан юм.

Харин нөгөө талаас “Б.Дэлгэрсайхан гишүүн жоншны гол нөөц газарт боловсруулах үйлдвэр байгуулж орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах юм” гэсэн байр суурийг ч илэрхийлж байсан. Дорноговь аймагт бүтээн байгуулалтаас эхлээд чамгүй ажил хийж байгаа Б.Дэлгэрсайхан гишүүн тус газарт Жонш боловсруулах үйлдвэр барьж орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргахыг зорьсон ч байж болно.

Чухам аль нь болохыг цаг хугацаа харуулна биз ээ.  

А.Толбо

www.zindaa.mn   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.43.142) 2018 оны 02 сарын 28

Estoi xogiin gar shtee. Jinxene luivarchin

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 02 сарын 28

Eroolgui degii gej novchiin gar ve

0  |  0
Top