Утааны эсрэг бодлого хэрэгжихэд тулгарах 6 шалтгаан

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Улаанбаатарын утааг арилгах тухай XX XXI зууныг дамжин ярьсан ч өнөөдөр байдал хэвээрээ байна. Харин 2018 он гарсаар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахаа илэрхийлж тал талдаа төлөвлөгөө боловсруулж сууна. Биднийг ийнхүү утааг арилгах тухай ярьж суутал хаврын урь орж, утаа өөрөө замхрахаар мартчихгүй бол сайхан сайхан санаа бий. Учир нь урьд урьдын арга хэмжээнээс өөр хандаж, төлөвлөсөн байдлаас нь харахад сайшаахаас өөр арга алга.

Гэхдээ л утаа арилгана гэхээр салбарынхаа сайдаас эхлээд боловсруулсан түлш, утаагүй зуух ярьсан хэвээр байгаа нь утаа арилгана гэсэн итгэлийг аяндаа үгүй хийж байна. Энэ нь хэрэгжүүлж буй төлөвлөгөөгөө иргэд олон нийтэд сурталчилан таниулахгүй байгаатай ч холбоотой байж мэднэ. Үнэн хэрэгтээ Улаанбаатарын гэр хороололд байх 300 гаруй мянган өрх айлыг ойрын хэдэн жилдээ оронсууцжуулах ямар ч боломжгүй учраас ойрын хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авч таарна.

Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсад мөрдөгдөж буй “Сайжруулсан түлшний стандарт” юм. Утааг 100 хувь арилгахгүй ч гамшгийн хэмжээнээс нь холдуулах сайн төлөвлөгөө бол бий. Энэ стандартыг мөрдөөд хэлэхээр утаа эрс багасах тухай салбарын сайд ёс төдий ярина билээ. Үүнээс гадна цахилгаан халаагуурыг өргөн хэрэглэнэ гэж төлөвлөгөөнд тусгасан нь бий. Энэ арга хэмжээ нь бас л тус дэм болно. Өнөөдөр ярьж болох ч маргааш хэрэгжүүлэхэд олон бэрхшээлтэй тулах нь дамжиггүй. Тэгэхээр тулгарч болзошгүй шалтгааныг дурдаад үзье.  

Шалтгаан 1

Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол баталсантай холбогдуулан 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тодотгож хэлбэл, тогтоол хэрэгжихээсээ 14 сарын өмнө батлагдаж байгаа нь ч гайгүй төлөвлөгөөт ажлууд байгаа бололтой. Гэтэл юуны өмнө иргэд олон жил хэрэглэж дадсан нүүрсээ түлэхгүй байж чадахгүй. Ямар нэгэн аргаар оруулж ирээд түлэхийг зорино. Үүнээс үүдсэн яах аргагүй маргаан дэгдвэл яах вэ.

Шалтгаан 2

Урьдчилсан байдлаар энэ хөтөлбөрт ажилд 30 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь бий. Энэ нь чухам ямар эх үүсвэрээс гарах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Тэгэхээр нийслэлийн хэрэглээнд 540-600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэсэн тооцоо бий. Хөрөнгийн эх үүсвэр байлаа гээд Улаанбаатарыг хангах хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй бол яах вэ.

Шалтгаан 3

Цахилгаан халаагуур хэрэглэхэд тарифийн хөнгөлөлт эдлэх, бүр 0 төгрөг болгох тухай хөтөлбөрт тусгасан. Гаднаас эрчим хүчээ экспортлодог улсын хувьд байнга алдагдалтай байдаг нь нууц биш. Тэгэхээр гэр хорооллын чиглэлд хөнгөлөлт үзүүлэх эрчим хүчний эх үүсвэр ч тодорхой бус байгаа нь шалтгаан мөн. Цахилгаан халаалт тавьсан айл өрхийн эрчим хүчний тариф өндөр гараад байвал яах вэ.

Шалтгаан 4

Сайжируулж боловсруулсан түлшийг үйлдвэрлэж бий болгох түүхий эдийн хангалт, түүнийг үйлдвэрлэх ААН-үүдийн хүрэлцээ хэрэгтэй. Энэ чиглэлд үйлдвэрлэл эрхэлсэн туршлага бүхий ААН хэд бий билээ. Мэдээжийн хэрэг тендер зарлагдаж, ар өврийн хаалгаар үйлдвэрлэх боломжгүй нөхөд тендер авахаас эхлээд маргаан дэгдэж таарна. Энэ мэтээс үүдэн түүхий нүүрсээ хорьчихоод сайжируулсан түлшээр хангаж чадахгүй бол яах вэ.

Шалтгаан 5

Сайжруулж боловсруулсан түлш нь нүүрсний үнээс хямд байх шаардлага зүй ёсоор тулгарна. Мөнхүү халаах чанар болон ахуйн хэрэглээнд хэр нийцсэн байх. Сайжируулсан түлш нь нүүрсний үнэтэй ижил байж нүүрснээс дор халаавал яах вэ.

Шалтгаан 6

Боловсруулсан түлш нь түүхий нүүрс борлуулагчдын нэгэн адил өргөн хэрэглээгээр худалдаалагддаг байх. Эрэлт хэрэгцээг бүрэн хангахыг хэрэглэгч олон юуны өмнө хүсч таарна. Иргэдийн амьжиргааны түвшин худалдан авах чадвараас үүдэн янз бүр байна. Тэгэхээр энэ чиглэлд тохирсон худалдааны цэг хүрэлцэхгүй байвал яах вэ.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.189.84) 2018 оны 03 сарын 04

8 huvin zeelee zogsoochihood utaa yrihaa bol

0  |  0
Зочин(202.21.106.145) 2018 оны 03 сарын 04

Хамгийн гол шалтгаан нь хийе , бүтээе, болгоё гэсэн сэтгэл. Яаж мөнгө идэх вэ , хариуцсан хүн нь өөртөө яаж ашиг олох вэ гэсэн сэтгэл байгаа бол хэзээ ч бүтэхгүй.

0  |  0
Зочин (59.153.114.121) 2018 оны 03 сарын 03

Мэдээж олон бэрхшээл гарна.Даван туулахад хугацаа шаардагдана.2019 оноос хэрэгжүүлэхээр 2020 онд сонгууль болоод бас нэг нам гарч ирээд бас л утаатайгаа зууралдана даа.

0  |  0
Top