Сайншандын галт тэрэг Улаанбаатараас оройн 21 цагт хөдлөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 03

Улаанбаатар-Сайншанд хоорондын 286 дугаар галт тэрэг өглөөний 10 цаг 10 минутанд Улаанбаатараас хөдөлж, Сайншандад оройн 8 цагт очдог байсан билээ. Тодотгож хэлбэл зорчигч олон бүтэн нэг өдрийг галт тэргэнд өнгөрөөдөг байв. Харин саяхан Төмөр замын Удирдах газраас шийдвэр гарч, энэ сарын 15-ны өдрөөс 286 дугаар галт тэргийг Улаанбаатараас оройн 21 цагаас хөдөлж, өглөө 6 цаг 40 минутанд  Сайншанд хотноо очихоор болжээ. Энэ нь иргэд олон нийтийн хүсэлтийн дагуу хуваарьтаа өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү өөрчлөлтөд сайншандчууд туйлын баяртай байгаа гэнэ.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.107) 2018 оны 03 сарын 06

Зорчигч олон гэдэгээ сайн анхаардаа

0  |  0
lo(66.181.182.197) 2018 оны 03 сарын 04

UNTAJ AMRAH GEJ

0  |  0
Top