Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэмээх байгууллага 40 гаруй хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжин суудаг. Гэтэл энэ байгууллага нийгэмд үүссэн үй олон шударга бус зүйлийн төлөө ганц удаа боловч ам ангайхгүй байгаа нь хачирхалтай.
Хамгийн ойрын жишээ дурдахад, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уруудаж, шатахуун түлшинд оногдуулсан Онцгой албан татварыг Засгийн газраас цуцалж байхад нефть импортлогчид үнэ нэмэн ноёрхож байна. Үүнийг хууль ёсоор бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зохицуулж байх ёстой атал чив чимээгүй. Цагаан сарын өмнө валютын ханш тогтвортой, тэр ч бүү хэл уруудаж байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “валют өссөн” нэрийн дор өндөр авч байхад бас л дуугүй.
Өнөөдөр нийгэмд үүсч буй шударга бус зүйл маш олон байна. Цалин тэтгэврийн хэм хэмжээнээс эхлээд шатахуун түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гээд тоочиж барахгүй олон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШӨХТГ нь тухайн Засгийн бодлого шийдвэрийг шууд мөрдөж ажиллах, түүний хэрэгжилтийг хангах учиртай л байгууллага нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй байна.
Ханган ажиллахгүй байгаа ганцхан жишээ дурдая. Өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газраас Шатахуун түлшинд оногдуулсан Онцгой албан татварыг тэглэж, шатахууны үнэ нэмэхгүй байхыг сануулахын зэрэгцээ холбогдох агентлаг газар үүнд хяналт тавин ажиллахыг үүрэгдсэн Ерөнхий сайдын тогтоол шийдвэр байна. Ингэхдээ Ерөнхий сайд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 7 дугаар бүлгийн 7.1.1-д зааснаар “Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэсэн хууль тогтоомжийг үндэслэн тогтоол гаргажээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүний гаргасан тушаал, үндэслэсэн хууль тогтоомжийг үл хүндэтгэн ажиллаж байгаа цор ганцхан байгууллага бол ШӨХТГ гэдгийг нийгэмд үүссэн нөхцөл байдлаас харж болно. ШӨХТГ газар статусын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшингийн багцад хамаарч буй. Тэгэхээр Шадар сайд ч Гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ тогтоол шийдвэрийг огт биелүүлэхгүй байгаа агентлаг газраа хяналтдаа авах биз ээ.
Зөвхөн энэ хуулийн үндэслэлээр ШӨХТГ-ын дарга ажлаа өгч, дараагийн хүнд байр сууриа тавьж өгөх хангалттай шалтгаан бүрдэж байна гэдгийг ч давхар сануулахад илүүдэхгүй. Тэгвэл “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-д агентлаг татан буулгах тухай зүйл заалтыг цагаан дээр хараар бичсэн нь бий. Тус хуулийн зургаадугаар зүйлийн 6.2.1-т “тухайн агентлагаас хэрэгжүүлж байсан чиг үүрэг, үйлчилгээ нь төрийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээнд хамаарахгүй болсон нөхцөлд татан буулгана” хэмээн заасан. Тэгэхээр өнөөдөр манай ШӨХТГ хуульд зааснаар Төрийн чиг үүрэгт “хамаарахгүй” болсон тул татан буулгахад болохгүй зүйл алга. Яагаад гэхээр Төрөөс гаргасан тогтоол шийдвэрийг ханган ажиллахгүй байгаа учраас энэ хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг.
Эдийн засгийн хямрал, төсөв хэмнэх тухай төлөвлөж суугаа цаг дор энэ мэт хэрэггүй агентлаг газрыг татан буулгахад болохгүй зүйл алга. Хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээх хангалттай нөхцөл бүрдүүлсэн байгууллага нь ч байна. Эсвэл Б.Лхагва даргыг соль. Муу нэртэй луу данстай ч О.Магнай нийгэмд ШӨХТГ гэж ийм байгууллага байдаг юм шүү гэдгийг сайтар мэдрүүлсэн хүн. Шатахуун имортлогчдод хэдэн тэрбумаар торгууль тавихаас уруудан нүүрсний шуудайнд хүртэл стандарт тогтоож байсан даа. Энэ бол яах аргагүй ШӨХТГ-ын хийх ёстой ажил мөн.
Уг нь ном дүрмээр бол агентлагийг төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзсний шалтгаанаар байгуулдаг аж. Гэтэл ийм чиг үүргийн дагуу байгуулагдаж олон онд татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж туршлага суусан гэж болох энэ байгууллага нийгэмд үүссэн энэ шударга бус зүйлтэй эвлрэл тогтоон ажиллаж байгааг хэн сайшаах билээ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Би нэг газарт барааны лангуу түрээсэлдэг юм урьд нь наадам болон цагаан сарын дараа тодорхой хугацаанд амарахад ажиллаагүй хоногтой түрээс төлдөггүй байсан юм харин сүүлийн үед энэ ажилаагүй хугацаанд хагас түрээс төлөөд байдаг боллоо энэ ямар учиртайг шөс газраас асуух юмсан
Шударга биш өрсөлдөөнийг өөгшүүлэгч
Уяаны нохой эзэндээ боргодог бил үү
Шударга өрсөлдөөний гэзар гэж хэнд хэрэгтэй газар вэ Мэргэжилийн хяналт гээд байдаг биз дээ татан буулгамаар юм