Тэмээний уралдаанаар дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 07

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-д Монголчууд үндэсний бахархал болсон нэгэн сайхан уламжлал, ёс заншлаа нэмж бүртгүүлэв. Монголчууд Гиннест бүртгүүлэх 1115 тэмээний уралдааныг зохион байгуулсан юм. Тэмээний уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж “Монгол тэмээ 999” арга хэмжээний хүрээнд 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор “Гиннесийн ном”-д бүртгүүллээ. “Монгол тэмээ 999” арга хэмжээнд Монгол Улсын 11 аймаг 30 сумын 2000 гаруй тэмээчин 1600 гаруй тэмээтэйгээ оролцжээ. Мөн гадаад дотоодын гурван мянга гаруй жуулчид, иргэд үзэж сонирхсон нь Өмнөговь аймгийн хувьд хамгийн олон оролцогч, үзэгчтэй арга хэмжээ болсон байна.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top