Дуулиан булангийн энэ удаагийн дугаараар Хөвсгөл далайн ёроолд живсэн техник хэрэгслийн талаар хөндлөө. Дэлхийд цэвэр усны нөөцөөрөө тэргүүлэх хэмжээнд байдаг “Хөх сувд” Хөвсгөл нуурын усанд шатахуун тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүд цөөнгүй байгаа нь экологийн системд нь нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг төрүүлсээр өнөөг хүрчээ. ОХУ-ын Байгал нууртай хүйн холбоотой гэх Хөвсгөл нуур хоёр сая гаруй жилийн настай гэдэг. Нийт усны эзлэхүүн нь 381 км квадрат. Манай орны цэвэр усны нөөцийн 65 хувь, дэлхийн цэнгэг усны нөөцийн хоёр хувийг агуулдаг, 96, гол горхи цутгаж ганцхан Эгийн гол эх авч урсдаг. Жил ирэх бүр нуурын усны түвшин багасч байгаа аж.Нэгэн сонирхолтой яриа байдаг нь Хөвсгөл нуур 500 жилд нэг удаа өөрийгөө цэвэрлэдэг тухай юм.
Хөвсгөл нуурын ероолд хэдэн техник хэрэгсэл живсэн бэ?
Янз бүрийн тоо явдаг. Зарим судлаач, мэргэжилтэн 40 гаруй тээврийн хэрэгсэл мөсөн дээгүүр явж байгаад осолдсон гэдэг.
Хамгийн анх 1969 онд Хөвсгөл далайд “ДТ-75” трактор живжээ. Дараа нь, “ЗИС-164” цистерн дөрвөн тонн орчим шатахуунтай явахдаа живсэн. Хамгийн сүүлд 2011 онд НИК-ийн шатахуунтай машинууд осолдож байв. Хөвсгөл далайн ероолд байгаа тээврийн хэрэгслүүдийг өнөөг болтол яагаад гаргаагүй вэ. Мэдээж хэрэг, зориулалтын тоног төхөөрөмж байхгүй. Мөн санхүүгийн асуудал.
Судалгаа хийсэн нь
Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажил, санаачлага өрнөсөн. Түүний нэг Зүүний хүчний холбооныхны санаачлага, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дэмжсэн Хөх сувд-Хөвсгөл зэрэг юм.
Юуны өмнө нуурын ёроолд живсэн машин техник, хөлөг онгоцны байршлыг тогтоох шаардлагатай болжээ. Тухайн үед санаачлага гаргасан хүмүүс ямар байр суурь илэрхийлж байсан бэ. Монголын Зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатар:-Сантын аманд живсэн техник төхөөрөмжийг гаргахад 10 тонн даацтай техник хэрэгтэй байгаа. Сүхбаатар хөлөг онгоц энэ далайд живээд олон жил болж байна. Энэ хөлөг онгоцын өөрийнх нь жин нь 300 тонн учраас хэрхэн татаж гаргах вэ гэдэг хамгийн том асуудал болоод байна гэж ярьж байжээ. Японы мэргэжилтэн Күмагай сан: Хоёр машины байршлыг баттай тогтоолоо. Татаж гаргах технологи, техникийн асуудал хэцүү биш. Миний санаа зовж байгаа ганц зүйл бол мөнгө. Яагаад гэхээр Японы нуураас машин татаж гаргах гээгүй. Хөвсгөл нуураас тээврийн хэрэгсэл татаж гаргахад хэдэн төгрөг шаардагдахыг Японы жишгээр тооцож яагаад ч болохгүй. Тээвэр, даатгал, татвар гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Ер нь нэг машин гаргахад хэчнээн төгрөг хэрэгтэй вэ гэдэг төсвийг тооцоолон бодоход хүндрэлтэй санагдаж байна” гэсэн байр суурийг Хөвсгөл нуурын ёроолд байгаа хоёр машины байршлыг тогтоогоод ирснийхээ дараа илэрхийлж байжээ.
БНСУ-аас ирсэн дөрвөн шумбагч Хөвсгөл нуурын ёроолд байгаа зарим техник хэрэгслийн бичлэгийг хийсэн. 1986 оны арванхоёрдугаар сарын 12-нд живсэн 300 тонн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцны бичлэг хийгдсэн байв. Нуурын ёроолд байгаа хамгийн том техник Сүхбаатар хөлөг онгоц болоод байгаа юм. Эл бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.
Шатахуунтай живсэн машинуудыг татаж гаргасан нь
Хуучин нийгмийн үед Хөвсгөл нууранд живсэн машинуудыг татаж гаргах бүү хэл хаана хэрхэн живсэн байршлыг тогтооход техник технологийн боломж хомс байсан нь үнэн. Харин 2011 оны хоёрдугаар сард живсэн шатахуунтай машинуудд байлаа. НИК” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын “Урал-375-ЯМБ-36” загварын шатахуун тээвэрлэгч хоёр Мөрөн сумаас Цагааннуур суманд шатахуун хүргэхээр явсан бөгөөд 92-01 ХӨА дугаартай машинд 6740 литр, 75-79 ХӨА дугаартай машинд 6510 литр, нийт 13250 литр А-80 автобензин тээвэрлэсэн байжээ. явсан билээ. Тэдгээр машин Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 80 км, Ханх сумаас 50 км, нуурын эргээс 220 метр зайтай “Адуутын-Ам” гэдэг газар Хөвсгөл нуурт живсэн юм.
Харамсалтай нь нэг хүн амиа алдсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч шадар түрүүч Х.Мөнхбат нуурын 44 метрийн гүнд шумбан долоон минут ажиллаж осолдогчийн цогцсыг гаргасан. Эхний машины шатахууыг соруулж, улмаар машиныг хавчуулагдсан мөснөөс чирч гаргасан. Аврах тусгай ангийн аврагч дээд түрүүч Г.Баяртогтох, тэргүүн түрүүч Б.Дэлгэрсайхан нар усны гүний шумбалт үйлдэж 50 метрийн гүнд живсэн 75-79 ХӨА дугаартай шатахуун тээвэрлэгч автомашинд 100 метр урт ган татлагыг холбож, татаж гаргасан байдаг. Хөрөнгө, мөнгийг нь шийдвэрлээд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан тохиолдолд манай онцгой байдлын албан хаагчид Хөвсгөл далайн ёроолд хавдар болоод байгаа техник хэрэгслүүдийг татаж гаргаж чадамж, чадвартай болох нь энэ жишээнэээс харагдаж байгаа юм.
Спирт тээвэрлэсэн машин живснийг нууцалж байжээ
Хөвсгөл нуурын орчимд Жиглэгийн ам ОХУ-аас спирт тээвэрэлсэн чиргүүлтэй ЗИЛ-130 машин живсэн байсан гэнэ. Тухайн үедээ спирт нь Контробандын хэрэгт хамаарагдах бараа байсан болохоор Замын цагдаагийн газарт мэдэгдэхгүй нуусан байсан гэнэ. Энэ тухай Японы судлаач манай хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагдаа дурдсан байдаг. Өдгөө байршлыг нь олж тогтоосон ажээ. Өдгөө Хөвсгөл нуурын ёроолд байгаа техник хэрэгслүүдийг татаж гаргана гэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь мөнгө, санхүүжилт л болно. Монгол Улс мөнгөтэй болж, олон арван жил болсон техник хэрэгслүүдийг татаж гаргах хүртэл Хөвсгөл нуур хэвлийдээ хавдартай байсаар байх нь ээ. 2012 онд ЗТБХБЯ-ны Далайн захиргааны мэргэжилтэн ОХУ-ын далай, тэнгист живсэн техник хэрэгслийг татаж гаргадаг төрийн болон хувийн байгууллагуудын мэргэжилтнүүдтэй уулзаж анхны танилцуулгыг хийгээд ирсэн байна. ОХУ-ын Онц байдлын яам, Зүүн Сибирийн Усан замын удирдах газар, Далай тэнгист живсэн техник хэрэгслийг гаргадаг “Наймаалж” нийгэмлэгийнхэнтэй уулзаж, тэд ч тусалж дэмжихээ илэрхийлсэн тухай мэдээлж байв. Гэвч, өдгөө хүртэл чимээгүй байсаар.
Сэтгэгдэл ( 5 )
Сүх баатар хөлөгийг Хөвсгөл нуураас татаж гаргасаан У.Хүрэлсүх гарсан шүү
munhnar eej
тэр шатахуунтай машинд ган татлага холбосон монгол залуучуудад баатар цол олгоод шинэ машинаар шагнаач. аливаа юманд сэтгэл дутаад л байнашт. идэж хулгайлж байхаар энэ мэт ажилд зарцуулаач. манийгаа бол хог дээр хаяа биз дээ муусайн гөлөгнүүд
Hvselgui l bnlda
Aziin tergvvn baychuudin neg bolson geed bgaa Oyungerel ahai nik.iin sischeeriig gargaj avah heregtei bsiin bishvv!