Үндэсний статистикийн хорооны мэдээллээс бодит байдлыг мэдэж авдаг бол заримдаа итгэхэд бэрх мэдээллийг ч дэлгэж л байдаг. Тэгвэл энэ удаад тус хорооноос энэ оны эхний хоёр сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцлийг танилцуулжээ. Үүнд анхаарал татсан зүйл нь нэг сарын дундаж цалингийн хэмжээг нэг сая 38 мянга 900 төгрөг хэмээлээ. Энэ нь дундаж цалингийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 96 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна гэв. Юугаар нь үндэслэж энэхүү цалингийн дундаж хэмжээг тогтоов гэвэл Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 38.5 мянган аж ахуйн нэгжид ажилладаг 613.9 мянган иргэний цалинг үндэслэж дундаж цалинг тооцоолж гаргасан байна. Үүнд өгүүлснээр цалингийн хэмжээг хүйсийн байдлаар авч үзвэл: Эрэгтэйчүүдийн дундаж цалин - 1 сая 148 мянга 700 төгрөг, Эмэгтэйчүүдийн дундаж цалин 929 мянга 600 төгрөг байгаа аж. Үүнд иргэд олон нийт төдийлөн итгэхгүй байгаагаа өгүүлсэн төдийгүй 96 мянган төгрөгөөр цалин нэмэгдсэн гэдэгт иргэд олон нийт бүр ч итгэж чадахгүй байна.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
хаана нэмэгдсэн байгаа юм бэ? жоохон амьдралтай юм хийгээчээ
ингээд нөгөө Төрийн албаныханы гаргасан Тооцоо нь Бодит амьдралд үнэхээр нийцээгүй шал Худлаа мэдээлэл цацаж байгаа нь Мэдлэг дутуугийнх уу аль эсвэл Ард иргэдээрээ Даажигнаж тэднийг Тэнэг гэж бодсоных уу, Хэн ч Итгэхээргүй мэдээлэл, Харин ч Эсэргээрээ Дундаж амдралтай Иргэдийн тоо буурсан үзүүлэлтэй гэдэг биз дээ
Шана биз
statistikiin khoroo khenii zakhialgaar yum khiigeed baynaa?
амьдралд нийцдэггүй тооцоогоо болимоор юм.
munhnar eejiin hishig tom tomoor luivarchidiin hishig jijig jijgeer