Эд хураах, номын өглөг өгөхөд сайн

2018 оны 03 сарын 15

Хаврын тэргүүн хөх барс сар Дөрвөн ногоон мэнгэтэй Улаан морь өдөр

  • Аргын тооллын: 2018.3.15, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 28
  • Наран ургах шингэх: 07.06-18.53
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.25.232) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЧУУД ШАРЫН ШАШНААР ТАРХИА УГААЛГААД БӨӨС ХУУРСЫГ Ч АЛЖ БОЛОХГҮЙ НҮГЭЛ БОЛНО ГЭЭД МУНХРУУЛСНААС БОЛЖ БӨӨС ХУУРСАА БИЕЭРЭЭ ТЭЖЭЭГЭЭД БУЯН БОЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ГЭЖ АРЗАЙТАЛ НЬ БЭЛЧЭЭЖ ЯВЖ ТЭНЭГТЭЖ ЯВСНЫГ ОДООГИЙН ОРОСИЙН ЗАЛУУ ҮЕ БӨӨС ХУУРСНААСАА САЛСАН ЮМ УУ ГЭЖ БИДНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА.ЛАМ НАРЫГ БУРХАН ГЭЖ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛСНААС БОЛЖ ХЭДЭН ЗУУН ЖИЛ УЛАМ Л ДООШИЛЖ ЯДУУ ГУЙЛГАЧИН БОЛСООР БАЙХАД БАЙГААГАА БАРАГДТАЛ БАРЬЖ МӨРГӨСӨӨР МӨНХ БУСЫГ ҮЗЭЖ ХАРИН ЛАМ НАР ТАРГАН ЦАТГАЛАН БАЯЧУУД БОЛСООР БАЙГААГ УХААРАХ ХҮН ГЭЖ АЛГА ДАА.ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ ШАРЫН ШАШНААР НЬ ДУУСГАНА ГЭДЭГ ГЭСЭН.

1  |  0
Top