Монголын хууль гурав хоног хэрэгждэг гэсэн хэлц үг болох дөхсөн хэллэгийг жаахан өөрчилсөн хууль нь Тамхины хяналтын тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Зөрчлийн тухай хууль юм. Бусад хуулиасаа арай чамбай болсон, хэрэгжилтийн үр дүн нь шууд мэдрэгдсэн.
2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд 17 бүлэгт хамаарах 1600 төрлийн зөрчлийг тусгажээ. Хуульд нэгж гэж заасан нь иргэдийг төөрөлдөхөд хүргэсэн. Нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх юм. Өмнө нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцдэг байсныг бууруулсан нь энэ. Нийтдээ 240 хуульд байсан хориглосон, шийтгэлийг нэг хуульд системчлэх зорилготойгоор Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д 2013 онд өргөн барьсан ч 2-3 удаа буцаагдсан.2015 онд батлагдсан Зөрчлийн хуулийг шинэ Засгийн газар үйлчлэх хугацааг нь хойшлуулж, шинэчлэн боловсруулж, өргөн барьж батлуулсан түүхтэй.
Гарцгүй газраар зам хөндлөн гарвал торгох ёстой ч...
Иргэдийн эрүүл амьдрах, олон зуун жилийн нүүдэлчин соёл иргэншилтэй Монголчуудыг хотжих, соёлжиход Зөрчлийн тухай хууль хувь нэмрээ оруулах ёстой. Наад захын жишээ гудамжинд шүлсээ хаядаг, нусаа хүрхийтэл нийдэг, байшин, хашааны өнцөгт морь хардаг, зам хөндлөн гарахдаа явган хүний гарцгүй газраар гол, ус туучиж байгаа мэт үйлдлүүдийг “хазаарлах” зорилго агуулсан нь сайшаалтай. Энэ бүхэнд 10000-20000 төгрөгөөр торгохоор заасан. Гэхдээ хэрэгжээгүй. Хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Нус, цэрээ гудамжинд хаясан хүнийг хэн торгох вэ. Хуулиараа цагдаа. Орхон аймагт хуулийн эл хэсгийг сайн хэрэгжүүлсэн тухай мэдээлэл гарч байв. Гудамжинд нус, цэрээ хаясан хүнийг мэдээлсэн иргэнийг 5000 төгрөгөөр урамшуулах арга. Зөрчил гаргагчийг 20 мянган төгрөгөөр торгоод мэдээлэгчийг 5000 төгрөгөөр урамшуулна гэсэн үг. Иргэдийн амьдралд хэрэгтэй заалтууд ч бий.
Гудамж, талбайд нохойгоо салхиулахдаа баалгаж, шээлгэхийг хүртэл торгохоор заасан. Гэвч... Антиабиотикийн замбараагүй хэрэглээг хязгаарлахад Зөрчлийн тухай хууль бас л нөлөөлөх ёстой. Борооны дараахь мөөг шиг эмийн сангууд хэрэглэгчдэд эмийг жоргүйгээр олгох элбэг. Зөрчлийн тухай хуульд Жороор олгох эмийг жоргүй олгосон, эмийн жорыг зааврын дагуу бичээгүй бол хувь хүнийг тавин нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх мөнгөөр торгоно гээд заачихсан. Иргэний эрүүл мэндэд хэрэгтэй зүйл л дээ. Мөн л хэрэгжихгүй. Жоргүй эм өгөөд торгуулсан эмийн санч гэж сонссонгүй.
Хууль хамгийн сайн хэрэгждэг газар нь Эрүүлжүүлэх байрууд
Зөрчлийн тухай хуулийн зүйл заалт хамгийн сайн хэрэгждэг газруудын эхэнд Эрүүлжүүлэх байрууд гэвэл худлаа хэлсэн болохгүй. Хоногт дунджаар 20-50 “сайн эрс” морилно. Тэд Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулна. Торгуулиа төлж чадахгүй бол 7-30 хоногийн баривчилгаанд явах магадлалл өндөрсөнө. Харин нэг сайн тал нь онц ноцтой гэмт хэрэг үйлдээгүй л бол 24 цагаас илүүгээр иргэнийг саатуулахаа больсон явдал юм. Эндээс жишээлж бодоход хоногт 2-5 сая төгрөг улсын төсөвт татагдана гэсэн үг.
Цагдаагийн байгууллагынхан гудамжны архичдыг эрүүлжүүлэхгүйгээ сайтар мэднэ. Тэдэнд 100 мянган төгрөгийн торгууль төлөх чадвар байхгүй учраас тэр. Согтуу хүмүүсийг нэг хэсэг эмнэлгүүдэд хүргүүлдэг болсон үед гудамжны тэнэмэл архичид эмнэлгээр дүүрч, өвлийн хүйтэнд хоноглох дулаан газартай болчихсон байж билээ. Тэдний үнэр, танар эмнэлгийн ажилтнуудаас эхлээд өвчтнүүдэд маш их хүндрэл учруулдаг байв. Манай улсад Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн иргэн торгуулиа төлж чадахгүй бол баривчлахаар хуульчлагдсан.
Бусад оронд Зөрчлийн хууль хэрхэн хэрэгждэг вэ?
Харин гадаадын улс орнуудад яадаг юм бол. Улс орон бүрт Зөрчлийн гэж болохоор хууль үйлчилдэг ажээ. Энэ нь амьдарч буй хотныхоо гудамж, талбайг цэвэрхэн байлгахаас эхлээд иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрахад эргээд эерэгээр нөлөөлдөг байна. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулсан бол гурав хоногт торгууль төлөхийг шаарддаг.
Австрид торгуулийг илүү буюу дутуу төлбөл дахин торгуулна
Австри улсад зөрчил бүхэн торгуультай учир төсвийнхөө 30 орчим хувийг торгуулиас бүрдүүлдэг байна.Дунай мөрний эргэт орших нийслэл Вена хот нь цэвэр цэмцгэрээрээ тивдээ төдийгүй дэлхийд гайхагддаг, арвин баялаг түүхтэй хот.
Австри улс 14-өөс дээш насны хүнд торгууль онооно. Торгуулийн доод хэмжээ 5 евро, дээд хэмжээ 1000 еврогоос хэтрэхгүй гэсэн заалттай ажээ. Хуулийн этгээд Захиргааны зөрчил гаргавал санаатай тохиолдолд 10 сая евро, санамсаргүй гэвэл таван сая еврогоор торгодог байна. Торгууль төлөх хугацааг сунгах зэргээр уян хатан байдлаар зохицуулжээ. Харин торгууль илүү буюу дутуу төлбөл дахин торгууль хүлээнэ.
Лондонгийн гудамжинд шүлсээ хаявал 80 фунтээр торгуулна
Умард Ирланд Их Британийн Нэгдсэн Вант улсад Зөрчлийн тухай хуулийг чанад мөрдүүлдэг. Лондон хотын гудамж, талбайд шүлсээ хаявал 80 фунтээр торгоно.
14 хоногт багтаж төлсөн тохиодолд торгуулийн хэмжээг бууруулж 50 фунт болгодог байна. Зөвхөн цагдаа биш Хотын захиргаанаас гаргасан эргүүлээд торгох эрхтэй. Зөрчлийн торгуулийн орлогыг хотын захиргааны төсөвт оруулдаг.
Австрали улсад үл хөдлөх хөрөнгийг нь борлуулдаг
Тив улс Австралид манайхаар бол Зөрчлийн хууль үйлчилнэ. Зөрчил гаргасан тохиолдолд ногдуулах торгуулийн доод хэмжээ 10 австрали доллар. Цаашлаад зөрчил хүндрэх тусам торгуулийн хэмжээ 1000, 10000 австрали доллар хүртэл нэмэгдэн.
Харин торгууль төлөх эцсийн хугацаа долоо хоног аж. Хугацаа хэтэрвэл шүүхэд шилжих бөгөөд 1000 австрали долларын торгуультай иргэний машиныг хурааж, 10000 австрали долларын торгуулиа төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилж, борлуулдаг байна. Мөн баривчлах, нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлнэ.
Сингапурт жорлонгийн ус татахгүй орхивол торгуулна
Монголчуудын аялал жуулчлалаар хамгийн их очдог болсон Сингапурт 1960 оноос зөрчлийн хууль үйлчилж эхэлжээ. Гудамж бохирдуулсан тохиолдолд торгоно. Хог ил хаявал эхний тохиолдолд 1000 сингапур доллар, дахин хаявал саатуулж, 5000 сингапур доллараар торгоно.
Ариун цэврийн өрөөний ус татахгүй орхих, ил задгай бие засвал мөн л торгууль ногдуулна. Гадаадын улс орнуудад ийнхүү торгууль оногдуулсанаар хот нь цэвэр байж, иргэд нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрддэг ажээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 11 )
Зөрчлийн хуулиар торгуулаад, торгуулсан түүх үлддэг, зөрчлийн түүх нь 5 жил болоход устдаг (АНУ-д тэгдэг гэж монголчууд ярьдаг) болох хэрэгтэй.
АВТОБУСАНД ЯВЖ БАЙХАД ХАЖУУГААС БАЙХЫН АРГАГҮЙ УНГАДАГ ХҮМҮҮСИЙГ БАС ТОРГОДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ . ТЭД ЧИНЬ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ГЭСЭН БОЛТОЙ НЭМЖ ХЭХЭРҮҮЛЭХИЙ НЬ ЯАНА . дээгүүр доогуур хийгээ гаргаж агаар бохирдуулагчтай тэмцье
Bas neg asuudal bnaa. Ene zahiin zuun talaar bdg arhichdiig yah we . Tend bga orshin suugchdad hetsvv bnaa. Huuhed shuuhad ailgaad sejgiin yumnuud tend bh yuma. Orchin bohirduulaad
00 d orohgui e. Deer ved huuhduud gartsaar gar aha egche gd zogsch bdg bsn . Teren shig l sanaagii ni zowtol shaardmaar bhin . Ajil hiie gwl arga oldono do. . .
Yu gnee. Tsementen deeguur l bga sh de. Mashintai yawdag ni meddeggui yum bol u . Oodoos harj bgad l hayad yawna buduuleg humuus gudamjaar l neg bh yum da . . .
Harin tiim e arai dendvv gishgeh gazar oldohgui bohirduulah yuma. Tsementen dr yu bodoj ingedeg bnaa.uhamsar gj bhgui zaluu erchuudin l hj bui vildel . Arga hemj awdag bol shn l bna .
Oron nutgaas irsen orkuud arai denduu buduuleg yumaa.ehk orondoo amidarch baij ulsiin niislel ee hariin nutag meteer uzen yaddag genee.
Орчин нөхцлөө харьцуулж нэг хардаа манайх шиг тэнгэр газар нийлсэн шороон шуурга тавьдаг орон хаана байна гудамж талбайгаа битүү асфальтаад цэвэр орчинд байх юм бол хэн хог хаяж.бие засах юм бэ ахуйгаа мэдэр.Тэр өндөр хөгжилтэй улсуудтай барьцах арай болоогүй байна
Энэ зүүн гар талынх нь УИХ гишүүн Нямдорж уу да
IIM MAL SHIG ORKUUDYG TER ORON NUTAGT NI ZAYLUULAACH , TEGEED TER SUM BRIGADYNKHAA KHAA DURTAY GAZRAA SARIJI YAWAG , PIZDA GEJI
Tiim shv manai Ub gudamj haa saiguu shuls , tser bas shees unerteed shijig hurmeer muuhai boljee. Ene humuusee sain torgood buruu uidliig n boliulaad uguuch ter torgoson munguuruu niitiin avtozogsool bariad uguuch mahan Tolgoinuudaa. Odoo ter haalttai bga city 00 ashiglaltand oruul oruul