Манай Байтагт богдын тулгаралттай тун төстэй үйл явдал 1993 онд болсон юм. Байтагт Богд-той адил хилийн застав дайралтанд өртсөн байна. Уг үйл явдал 1993 оны 7-р сарын 13-нд Тажикистаны хил дээр Сари-Гор тосгоны ойролцоо болжээ. ОХУ-ын хилийн 12-р застав руу Тажикистан болон Афганистаны 250 орчим зэвсэглэсэн дайчид дайрч застав 25 хүнээ алдсаны дараа ухарсан байна. Уг тулаанаас 6 хүн ОХУ-ын баатар цол хүртжээ.
Тулаан 13-ний өглөөний 4 цагт эхлэн 11 цаг үргэлжилсэн байна. 11 цагын турш хүндхэн дайралтуудыг тэссэн дайчдын сум дуусаж Заставын даргыг орлож байсан /Заставын дарга амь үрэгдсэн/ цаашид хориглон тулалдах боломжгүй болсон байна. Харин энэ үед ирж явсан нэмэлт хүч отолтонд орж саатсан байсан байна.
Заставын бие бүрэлдэхүүн 48 хүн байснаас 4 цэрэг тулааны өмнө өдөр явсан байсан 25 цэрэг (22 хилчин 3 цэргийн албан хаагч) амь үрэгдэж Дэслэгч Мерзликинээр ахлуулсан 18 цэрэг бүслэлтийг сэтлэн гарсан ба эсрэг тал явсны дараа 1 цэрэг амьд олдсон байна. Нэмэлт хүч 16 цагын дараа бүслэлтээс сэтэлж гарч ирсэн дайчидтай таарсан бөгөөд анхны тусламж үзүүлэхэд амьд гарсан бүх дайчид нэг бол шархадсан эсвэл битүү доргилт авсан байжээ. Нэмэлт хүч заставын байршил руу дөхөж очиход танк явах замд отолт хийж саад учруулж байсан тул эхлээд агаараас цохилт өгч дараа нь газраас цохилт өгчээ. Баримтат кинон дахь бичлэгүүдийг үзээрэй. Газар дээр нь очсон найруулагч баримтжуулж авч амжсан байна. Эсрэг талаас 70 хүн амь үрэгдсэн гэдэг боловч тулааны талбарт 35 цогцос үлдээж ухарсан байсан байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
tsergiin toog bagtsaalj tooldog hun baidag
Kino bdag baihaa ene tuhai Uzej bsan