Сард 20000 төгрөгөөр амьдралаа залгуулдаг Д.Одгэрэл бүсгүй ХСҮТ-д эмчлүүлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Одгэрэлийн тухай гарч, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд сайн  сэтгэлт хүмүүс эхнээсээ тусалж байна. Тэрбээр, Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн  мэс заслын тасагт хэвтсэн бөгөөд тархины болон умайн  хүзүүний хорт хавдартай байж болзошгүй  шинж тэмдэг илэрчээ. 2009 онд толгойдоо гэмтэл авсан  юм байна.  Цаашид нарийн шинжилгээгээр хавдартай эсэхийг нь тодорхой болгох юм байна. Түүний том хүү нь цэрэгт явсан, дунд хүү нь коллежд суралцдаг бол бага хүү нь 11 настай юм байна. Өөрийн биеийн байдлаас болж том хүүгээ 8 дугаар ангиас нь сургуулиас нь гаргасан учир хүү нь ар гэрээ тэжээдэг байсан ч цэрэгт татагдсан тул дунд хүү нь ээж,  дүү хоёроо асардаг. “Сардаа нэг удаа цуйван хийж идэх нь тансаг хоол болдог” хэмээн ярьсан Д.Одгэрэлийн гэр бүл бага хүүгийнхээ 20,000 төгрөгөөр сарын амьжиргаагаа залгуулдаг гэнэ. ТВ-9 телевизийн хамт олон хандивын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.

Том хүү нь 5 дугаар сард цэргээс халагдана

Д.Одгэрэл бүсгүйн том хүү нь Төв аймагт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар ангид албаа нэр төртэй хааж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж,  500 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг шийдвэрлэж өгчээ.

Энэ тухайд тус Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаагаас тодруулсан юм. Том хүү нь ирэх тавдугаар сард цэргээс халагдах юм байна. Ээж нь хүүгээ хугацаанаас нь өмнө халагдуулах хүсэлтийг  тавьж байсан аж.   Түүнчлэн дунд хүүг нь “Барс” группийн захирал сард дунджаар 600000 төгрөгийн цалинтай ажилд оруулж өгөхөөр болсон гэнэ. Мөн иргэд сайн дураараа мөнгө, хувцасаар Одгэрэлийн гэр бүлийнхэнд туслах нь нэмэгджээ. Сайн сэтгэлийн үзүүрт шар тос. Тун  удахгүй Одгэрэлийн өвчний онош нь тодорхой болж, гэрэл гэгээтэй амьдрал нь эргэн ирэх биз ээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.214.103) 2018 оны 03 сарын 22

Тв9 ийн залуучууд мундаг шүү Хүнээ олсон байна Нийгмийн сайн сайхныг хүртэж чадахгүй байгаа энэ бүсгүй болон хүүхдүүдэд туслаж байгаа бүх хүмүүст баяр хүргэе Харин тэр хороон дарга нэртэй пээдийсэн новшид дургүй хүрсэн.Аль шатны төрийн албан хаагч зөвхөн хүний төлөө л ажиллах ёстой Бусдыг гадуурхаж бодохгүй

0  |  0
Зочин(202.21.124.132) 2018 оны 03 сарын 22

Хорт хавдар биш байгаасай бурхан минь. Хорт хавдар бж магадгү гэж шинжилгээ өгөх хамгийн хэцүү юм билээ. Эрүүл болоосой гэж ерөөе.

0  |  0
Лха(202.5.198.3) 2018 оны 03 сарын 21

016-р ангийнхан ямар мундаг юм вэ Барс груп бас ямар мундаг юм вэ?Монголчууд ийм л байвал сайхан.Нөгөө баян гэр бүлүүд ийм хүмүүст тусладаг ч болоосой.Нөгөө 1000 т малчид яагаад ийм хүмүүст тусалдаггүй юм вэ?Олсон орлогоосоо ядаж ийм юманд гаргаж байхыг баячуудад сонордуулъя

0  |  0
Зочин(202.179.25.168) 2018 оны 03 сарын 21

Энэ сайхан сэтгэлт хүмүүст баярлалаа. Энэ насны хүмүүс ажилд орох гэхээр хөгшдөөд тэтгэвэрт гарах гэхээр залуудаад хүүхдийн 20,000 төгрөгнөөс өөр орлогогүй амьдарч байгаа монголын жирийн иргэдийн бодит амьдрал шдээ. Ажилгүй болохоор ингээд ядуучуудын эгнээнд шилжиж байна. Сэтгэл зөв бол заяа зөв явна Одоо хөвгүүд нь өсөөд амьдрал нь сэв хийгээд явчихна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

0  |  0
Hulan(64.119.23.180) 2018 оны 03 сарын 21

Sain saihan hurdan boloosoi. Hurdan idgereesei

0  |  0
zochin(66.181.185.25) 2018 оны 03 сарын 21

iim khumuusee ter turiin umchuus khulgayldag pizdanuud khardag bolow uu?

0  |  0
Top