Зүүн Азийн хүрээлэнгийн захирал, нэрт түүхч, профессор Ван Гүнвү бол Хятадын нөлөө бүхий эрдэмтдийн нэг юм. Тэрбээр Сингапурт амьдардаг бөгөөд Ерөнхийлөгч Ши Жинпин айлчлахынхаа үеэр түүнийг хажуудаа урьж суулган хүндэтгэл үзүүлж байсан удаатай. Тэгвэл Ван Гүнвү эрдэмтэн Монголын талаар юу гэж өгүүлснийг хүргэе. Тэрбээр хэлэхдээ “Чингис хааны овог аймаг тийм ч том байгаагүй. Монгол үндэстэн эсвэл Монгол Улс гэчихээр зүйл байсан уу гэвэл хэлэхэд тун бэрх. Гэвч Чингис хаан Монголчуудын нэгдэл нягтрал, нэг зорилгыг бий болгож чадсанаар барахгүй цаашлаад дэлхийг эзлэхээр мордсон. Бурханы авралаар тэд үүнийгээ бараг л хийж чадсан. Ийм жишээнд сая орчим хүн амтай одоогийн Мажнуурт амьдарч буй цөөнхийн бүлэг мөн адил багтана. Гэвч зорилгоо биелүүлэхийн төлөө нэгдэн нягтарч, маш сайн зохион байгуулалттай байсны үр дүнд тэр үеийн 300 сая орчим хүн амтай Хятад орныг бүхэлд эрхэндээ оруулж дөнгөхүйц цэрэг дайны ихээхэн хүчээр сөрж чаддаг байжээ. Өнөө үед ч гэсэн дэлхийн дахин үндсэндээ энэ зарчмыг ашиглах боломжтой гэж би харж байна. Хэрэв аливаа улс нэгдэн нягтарч, ард олон нь улс орынхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг гүнээ ухамсарлан, түүнийхээ төлөө хамтдаа зогсож чадвал тэдэн рүү хэн ч халдан түрэмгийлж чадахгүй гэж бодож байна. Удирдагч зохих ёсоор зэвсэглэн, өөрийгөө сургаж, сахилгажуулж, хөрш болон алслагдсан улсуудтай бүх төрлийн зохицуулалтыг хийж, улс болон олон улсын бүх институциудад хамаарагдах нь чухал. Мөн дээд зэргийн уян хатан байдлыг хангахын тулд байнгын боломж бололцоог эрэлхийлэн, сэргийлж, маш хурдтай хариу барих боломжийг бүрдүүлж, бэлэн байх хэрэгтэй. Ингэж чадваас маш их зүйлийг хийж, хүчирхэг нөлөөтэй болж чадна” хэмээжээ.
Хятад эрдэмтэн ийнхүү өгүүлж байна
— Ц.Хишигтогтох (@Khishigtogtokh9) March 15, 2018
Улс гэхэд хэцүүхэн, цөөхөн тооны #Монголчууд #дэлхийг...
бараг л эзэлсэн шүү дээ. Энэ бол #түүх." Монголчуудын тэр хүчирхэг шинж одоо болтол далд ухамсарт нь оршин байгаа гэдэгт би итгэдэг... pic.twitter.com/7pNrWRRl98
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 18 )
Монгол гэдэг уг нь мунхаг маанаг гэсэн утгатай гаралын уг байгаа юм
Маш зөв хэлсэн байна тэр үед Монголчууд дандаа өөрсдөөсөө маш их хүн амтай улс орнуудыг эзлэсэн түүхтэй хатуу сахилга бат эв нэгдэл цөөхүүлээ ямар ч их гүрнийг ялж болдогийг харуулсан. Монголчууд зөв удирдлагын дор эв нэгдэлтэй эх оронч байвал Хятад Орос юу ч биш шүү дээ
Маш зөв хэлсэн байна тэр үед Монголчууд дандаа өөрсдөөсөө маш их хүн амтай улс орнуудыг эзлэсэн түүхтэй хатуу сахилга бат эв нэгдэл цөөхүүлээ ямар ч их гүрнийг ялж болдогийг харуулсан. Монголчууд зөв удирдлагын дор эв нэгдэлтэй эх оронч байвал Хятад Орос юу ч биш шүү дээ
manai erdemted bolon ahmaduud ene hyatad erdemtnees dutahgui chingis haanii tort yosiig heregjuulen negden nyagtarj ajlahiig sanuulaad bga shuu tsooho hun amtai 20 garui uls toriin namtai namchirhaad hyoro tiishee harj suuchihaad uls ornii hogjild chodor tushaa boldogoo zagsaa namiin asuudlaa 1 tiishn bolgo yoroniilogch yumuu chingisiin udmiin haan zasgaglal bii bolgo undsen huulid oorchlolot oruuul eh hurliig taraa
Том зургаар нь харвал нэгдэж нягтарвал монголчууд цөөдахгүй хүчирхэг улс шүү гэдгийг хэлээд байна Тэгэхээр бид одоо дотроо хагралдаж хуваагдаж Нам мам гэж сарниж бутархаа болиод улсынхаа эрх ашгийн дор нэгдсэн шиг нэгдэх хэрэгтэй байна даа монголчууд минь ээ
Van ovogt zuv uguuljee. Ev negdel. Zuv zorligo.
Энэ хятад эрдэмтэн ямар буруу зүйл ярьчихав. 13-р зуунд тарж бутарсан Монголоо нэгтгээд 300 сая хүнтэй Хятад орныг эрхшээлдээ оруулж чадсан их Хааныг минь дурсаж, өнөөгийн тарж бутарсан Монгол, дотроо хөлөө жийлчсэн луйварчидыг эвлэж нэгдвэл Монголчууд юунд ч хүрч чадна гэдгийг л хэлээд байгаа юм биш үү?
ENE HUJAA TER UED BAICAN UYM SHIG HUTSAJ BNA NARIN HUJAA BAISAN UYMAA TALAAR TARSAN TUIDSAN UYMNUUD BSAN
Hujaag ezelj dunguhuits genuu ezeleef 200 jil darlaj baisiin. Hudal tuuhch bolohoor ni shi jin pin hajuudaa suulgaj.
Ter 13 zuund yamar uimnii chini eh oronch uzelbaihve.humursun togoo. Huchtei zalitai ni buhniug hiideg baisiin.
Eniigchini bi hurtel ali deer bodood oltsiin. Tuuhch hun hezeech bio himich bolj chadahgui gej unrnshuu.
Erdemted gj aihtar sudalgaa saitai uls shuu.odoo delhii deer yopon hyatad umnud solongos medeej amerik mash sain negdmel bn busad ni bol arai boloogui l bn oros bol krem chichen briad tuva yakut altain ard irgediig hucheer barij bn.manaih buur eseregeeree hoorondoo bie bienee uzeheen bgad bn odo yadagiin bgaan
Унэн. Чин сэтгэлээсээ тусгаар тогтнол, эх оронч узлээрээ нэгдэж чадвал манай улс мандан бадрах нь цаг хугацааны л асуудал.