"Эрдэнэс Монгол" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар тус нэгдлийн 18 захирлын тоог бууруулж, долоо болгосон талаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрээр "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм.
Өнөөдрийн байдлаар тус компани нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байгаа юм.
“Эрдэнэс Монгол" компанийг 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан билээ.
Д.Уянга-Ундрал
Сэтгэгдэл ( 2 )
Энэ залуу зөв явах нь дээ , АМЖИЛТ
зөв зөв