Э.Оюунболд: Үндэсний бөхийн холбоо руу дайрч орж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 23

Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Төмөрсүх, Хэнтий аймгийн бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, бөх дэмжигч н.Ганболд, Х.Баянмөнх аварга нарын хүмүүс мэдээлэл хийж “Монголын үндэсний бөхийн холбоог эрх зүйн ямар ч чадамжгүй, тус холбоог тэргүүлж буй Р.Нямдоржийг уг холбоог удирдах ямар ч эрхгүй гэдгийг гурван шатны шүүхээр тогтоосон. Улмаар тамга тэмдгээ өдий хүртэл өгөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулж байгаа. МҮБХ-ны “Их эеийн хурал”-ыг хуралдуулан тэргүүнээр нь МУ-ын хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг томилсон” талаар мэдэгдээд байгаа.

Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн захирамжийг гардуулж өгөхөөр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржтой уулзахаар өчигдөр очсон. Тус шүүхийн шийдвэрийн захирамжид энэ сарын 24-нд хуралдахаар товлоод буй “Их эе”-ийг шүүхийн шийдвэр гартал түр хугацаанд түдгэлзүүлсэн, мөн МҮБХ-ны тамга тэмдгийг Р.Нямдорж гуайг ашиглахгүй байхыг  тусгасан байна.

Гэвч захирамж гардуулахаар очсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхныг  дотогш нэвтрүүлэхгүй байгаа тухай бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Бичлэг дээр захирамж гардуулж өгөхийг эсэргүүцэж буй Р.Нямдорж гуайн хүү, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар хэлэхдээ “Аавын бие муу байгаа. Нэгдэх өдөр бичгээ гардуулж өг” гэж байсан юм. Улмаар ширүүхэн маргаан хоёр талынхны дунд өрнөсөн байдаг. Энэхүү байдлаас үүдэн МҮБХ хоёр хуваагдсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл энэ талаар МҮБХ-оос тодрууллаа. МҮБХ-ны менежер н.Гантөр “2002 оны “Их эе” хурлаас үүдэлтэй маргаан одоог хүртэл үргэлжилж байна. 2002 оны “Их эе”-ийн хурлаар МҮБХ-ны тэргүүнд Сүхбаатар, Нямдорж нар өрсөлдсөн. Улмаар санал хураалтаар 90, 82 харьцаагаар Нямдорж гуай ялсан. Гэтэл тооллогын комиссын дарга Ганболд заан хурлын материал, протоколыг аваад зугтаасан. Баянаа аварга ширээ цохиж хурлыг тараасан явдал болсон. Нямдорж гуайг Шүүх дээр очиход хурлын протокол байхгүй учир тэргүүнээр сонгогдсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн юм. Үүнээс үүдэн МҮБХ-ны цэцийн зөвлөлийн хурлыг хуралдуулж ээлжит бус “Их эе”-ийг зарлаж тэргүүнээ сонго гэсэн 403-р тогтоолыг гаргасан юм. Гэвч Цэцдийн зөвлөл хурал хийх гэхээр нөгөө талаас хүмүүс ирээд тараачихдаг. Нөгөө тал хурал хийх гэхээр ирц нь бүрддэггүй байсан. Иймэрхүү байдалтай байсаар 2014 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан цэцдийн зөвлөлийн хурлыг хийлгэсэн. Гэтэл тус хурал дээр ирцийг хуурамчаар бүрдүүлж, хүмүүсийн өмнөөс хуурамч гарын үсэг зурсан. Хуурамч хурал болсон гэхэд хилсдэхгүй. Бид шүүхэд ирц хүрээгүй байсан гэж гомдол гаргасан боловч хуурамч ирцийн бүртгэлийн их хувь нь алга болчихсон. Хуурамч ирцийн бүртгэлийг алга болгосон хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч нөгөө хүн нь гадаад руу явчихсан гэх мэдээлэл байгаа юм. Чинбатыг тэргүүнээр сонгож, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан зүйл байхгүй. Нямдорж гуайг ажлаа өгөхгүй гүрийж байна гэх ойлголтыг хүмүүст өгч байна. Гэвч бодит байдал тэс өөр. Чинбат, Хүрэлбаатар нар хавар хууль бус хурал хийгээд, шүүхэд тамга, тэмдэг авах хүсэлтээ илэрхийлж гомдол мэдүүлсэн. Шүүхээс тэдний нэхэмжлэлийг шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь гурван удаа буцаасан байдаг. Гэтэл тэд дээд шатны шүүхийн хэн нэгэн хүнтэй үгсэн хуйвалдаж, шүүгчийн захирамж гаргасан. Тэрхүү захирамжийг авч ирэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар бидэнд гардуулах гээд байгаа  юм. Үүнд манайхаас хариу тайлбар өгч, одоо шүүхээр шийдэгдэх гэж байна. Чинбат тэргүүнээр сонгогдчихоод байхад Нямдорж суудлаа өгөхгүй байна гэх буруу ойлголтыг хүмүүст өгөөд байгаад эгдүүцэж байгаа. Бидэнд шүүхийн шийдвэр, эрүүгийн хэрэг үүсгэсэн болон хуурамч гарын үсэг үйлдсэн бүх баримтууд байгаа” гэлээ.

МҮБХ-ноос дээрх тайлбарыг өгсөн юм. Энэхүү үүсээд байгаа асуудалтай холбогдуулан бөхчүүдийн байр суурийг сонслоо.

Улсын начин Ц.Одбаяр хэлэхдээ “Маргааш болох "Их эе"-ийн хуралд оролцоно. Одоо мандатаа авах гээд хүлээж байна. Би хувьдаа МҮБХ-ныхоо талд байгаа” гэв.

Улсын харцага  Э.Оюунболд “Би хувьдаа Үндэсний бөхийн холбооныхоо талд байна. Бөхийн холбоо дээр ирж хийсэн “live”-ийг үзсэн. Үндэсний бөхийн холбоо руу дайрч давшилж орж болохгүй байх. Энэ чинь улсын байгууллага шүү дээ. Ямар ч байсан Их эеийн хурлыг хийхээр болсон. Би одоо хуралд оролцох мандатаа авах гэж байна” гэлээ.

МҮБХ-ны “Их эе”хурал маргааш болохоор зарлагдсан бөгөөд хэдэн цагаас хаана болох нь тодорхойгүй байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.212.143) 2018 оны 03 сарын 23

Xalzan Ganboldoo chi mongo l ogoogui boloxoos bish ene nairaa gedgiig xiij zaan tsol avsan shigee ard tumnii boxiin orgoog avna gevel butexguiee.

0  |  0
ЗОЧИН(27.123.214.115) 2018 оны 03 сарын 23

Илжиг үргэхэд адуу үргэё гэгчээр Хүрэлбаатараа чи одоо боль, чамд ахадна. Чи зүгээр л галзуу хүний өдрийн тэмдэглэлээ матарла.

0  |  0
БӨХ СОНИРХОГЧ(59.153.84.222) 2018 оны 03 сарын 23

ЛУЙВАРЧИД АВАХ ГЭЭЭД БАЙНАА ЦААНА ЧИНЬ АЦ ГАНБОЛД Ү.ХҮРЭЛБААТАР НАР ХЭРЭГГГҮЙ ХҮМҮҮС ЭЭ ИХ ЭЕ УЧРЫГ НЬ ОЛОХ БАЙХ АА ГЭ ЖНАЙДАЖ БАЙНА ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
Зочин(103.57.94.56) 2018 оны 03 сарын 23

Өөр хүнд өгчихөөчээ чинбат тэртэй тэргүй завгүй хүн юун хэдэн өөх харах газар гэсэж ажил эхэллээ

0  |  0
Оюунболдод(103.57.94.56) 2018 оны 03 сарын 23

Энэ Оюунболд гэж хөгийн залуу байх юмаа арслан болоод ханчихдаг ясны явуургүй мөнгө хөөсөн хөгийн бөк Хархаас дургуй хүрдэг болчихож хайран ч бие хайран ч олон түмний итгэл найдвар ийм найрааны бөхчүүдээсээ црлыг нь хурааж хөөх хэрэгтэй

0  |  0
ЗОЧИН(27.123.214.110) 2018 оны 03 сарын 23

Нямдорж гуай энэ луйварчдад бүү бууж өг. Өгөхөөр бол зөв хүмүүстээ л өгөөрэй. Баянмөнхийг бол адгийн новш гэдгийг олон түмэн бүгдээрээ л мэднэ.

0  |  0
zochin(103.229.120.126) 2018 оны 03 сарын 23

bohiin nolboog huuchin humuustee bsan deeree nyamdorj ih yum hiisen hun shu de ,.....odoo ene dairaad bga humuus shunal ni nudeeree garsan humuus bna aaa

0  |  0
zochin(103.229.120.126) 2018 оны 03 сарын 23

bohiin nolboog huuchin humuustee bsan deeree nyamdorj ih yum hiisen hun shu de ,.....odoo ene dairaad bga humuus shunal ni nudeeree garsan humuus bna aaa

0  |  0
ЗОЧИН(27.123.214.106) 2018 оны 03 сарын 23

Баянмөнх Увсын бөхчүүдийг өөрийнхөө бусармаг санаа бодлоо гүйцэлдүүлэхэд ашиглана уу гэхээс нөмөр нөөлөг болж байсан болов уу?

0  |  0
Зочин(27.123.214.118) 2018 оны 03 сарын 23

Оюунболдын цолыг бууруулаад буцаад харцага боогосон юмуу сэтгүүлчээ???

0  |  0
зочин(27.123.212.136) 2018 оны 03 сарын 23

БАЯНМӨНХӨӨ ЧИ ОДОО БОЛИО. НЭЭРЭЭ Л МОНГОЛ БӨХӨД БИЙ БОЛСОН ЛУЙВАР МУУ МУУХАЙ БҮХНИЙ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ТА ШҮҮ ДЭЭ БУЗАР ХОГ.

0  |  0
ЗОЧИН(27.123.212.138) 2018 оны 03 сарын 23

Баянмөнх гэдэг хүнийг зурагт, мэдээллийн хэрэгслээр гарч байгааг нь харж байхад ганц удаа эёрэг дориун юм ярьж байсныг үзсэнгүй. Үргэлж л хов, бусдыг үгүйсгэсэн, муу юм ярьж байдаг муухай хүн шүү. Чамайг ямар муухай хүн гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ.

0  |  0
Irgen(223.38.61.44) 2018 оны 03 сарын 23

Chinbat odoo bolimoor yam nutgaasaa gants ch gesen buh iveen tetgej chadahgui baij

0  |  0
Бөхийн өргөөг төрийн(59.153.115.242) 2018 оны 03 сарын 23

ОЮУНБОЛДЫГ ХАНГАЙ НАРААС АВИЛГА АВСАНЫГ ӨНГӨРСӨН НААДМЫН ҮЕЭР ХИЙГДСЭН БИЧЛЭГҮҮД ЯРУУ ТОД НОТОЛСОНДОО!!!

0  |  0
buh(27.123.214.113) 2018 оны 03 сарын 23

ulsiin arslan tenegee

0  |  0
МОнгол(202.179.27.69) 2018 оны 03 сарын 23

Энэ мангар харууд ингэж аашилж байхад баярцогт, баяр, элбэгдоржууд бол ойлгомжтой ...

0  |  0
Зочин(27.123.212.132) 2018 оны 03 сарын 23

Оюунболд улсын харцага хэвээрээ бгаа юм уу? Наад алдаагаа хянаж бгаач та нар!

0  |  0
Зочин(103.212.118.191) 2018 оны 03 сарын 23

Баянмөнх аварга одоо болимоор юм. Мөнхбат аварга шиг сайхан гамбайгаад байж байгаач!

0  |  0
Top