Д.Энхжаргал: Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж ойрхон байна

2018 оны 03 сарын 24

БСШУСЯ-ны харьяа ШУТСангаас /Шинжлэх ухаан технологийн сан/ зохион байгуулсан “Залуу судлаачдын манлайлал-2018: Анагаах ухааны салбарт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр тус сангийн захирал, доктор Д.Энхжаргалтай ярилцлаа.

- “Залуу судлаачдын манлайлал” уулзалт, хэлэлцүүлгийн ач холбогдол юу вэ?

ШУТСан нь төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлого чиглэлийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд “Залуу судлаачдын манлайлал” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Залуу судлаачдын манлайлал-2018: Анагаах ухааны салбарт” сэдэвт энэхүү хэлэлцүүлэг анхных нь. Цаашид ийм хэлэлцүүлэг цувралаар зохиогдох болно. Өнөөдөр энд анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэн, судлаачид уулзаж, мэдээлэл, туршлага солилцож байгаад бид бүхэн маш их олзуурхаж байна. Эдний дунд Нобелийн шагналт эрдэмтдийн 10-р илтгэлд Монголоос анх удаа оролцсон Т.Атарсайхан, О.Нандин-Эрдэнэ хоёр маань ирж мэдээлэл солилцож байна. Академич Ш.Болд Монголын уламжлалт анагаах ухааны ном сударт байдаг буюу монгол эрдэмтдийн маань хэдийн олж судалчихсан сэдвээр дэлхийн эрдэмтэд Нобелийн шагнал хүртсээр байгааг гурван “кэйс” дээр тайлбарлаж, Монголоос Нобелийн шагналт эрдэмтэн төрөх боломж ойрхон байгааг онцолж байна. Гэх мэтчилэн салбар шинжлэх ухаанаар барахгүй Монголын шинжлэх ухааны салбарынханд үр өгөөжтэй, сайхан мэдээтэй уулзалт хэлэлцүүлэг болж байна.

- Та бүхний зорилго юу вэ?

Жил бүр төрөөс залуу эрдэмтэн судлаачдаа дэмжих үүднээс тэтгэлэг , грант олгодог. Тэд маань шагналаа аваад тарчихдаг. Эдгээр эрдэмтэн, судлаачдаа нэгтгэх, хооронд нь мэдээлэл, туршлага солилцуулах ингэснээрээ монгол эрдэмтэд Монгол Улсынхаа хөгжилд бодитоор ямар хувь нэмэр оруулж чадахаар байна, тэдний бүтээлүүд эдийн засгийн эргэлтэд хэрхэн орж байгаа ер нь бид шинжлэх ухааны хувьд дэлхийн хаахна яваа, залуу эрдэмтэд маань ямар судалгаа хийж байна, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна түүнчлэн цаашид төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлж болохоор байна гэх мэт олон асуултын хариуг авах зорилгоор энэхүү цуврал уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Шинжлэх ухаан багшаас шавьд хэмээх гинжин хэлхээгээр уламжлагдаж, хөгжиж явдаг жамтай. Тиймээс залуу судлаачдыг ахмад үеийн эрдэмтэдтэй уулзуулж, туршлага мэдээлэл солилцуулах нь маш чухал. Дараагийн уулзалт, хэлэлцүүлгээ хөдөө аж ахуйн чиглэлээр хийнэ. Оюуны өмч эзэмшдэг, улсын захиалга, төсвөөр хийгдсэн хөдөө аж ахуйн салбарын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн хаана явааг авч хэлэлцэнэ. Өнөөдөр 12 аймагт шүлхий гарчхаад байна. Гэтэл ХААЯ-наас улсын захиалгаар шүлхийн вакцин үйлдвэрлэх төсөл Мал эмнэлгийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа. Энэ төсөл жишээ нь ямар шатандаа явааг, ер нь хөдөө аж ахуйн салбар шинжлэх ухаан цаашид хэрхэн хөгжих чиг хандлага, төрөөс юун дээр анхаарах гэх мэт олон асуудлуудыг хэлэлцэж, дүгнэх ач холбогдолтой байх юм.

- Ер нь БСШУЯ-аас шинжлэх ухааны салбарт хэр их ач холбогдол өгч байгаа вэ? Хэдий хэрийн тэтгэлэг грант олгож байгаа талаар мэдээлэл өгөөч? 

Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт өндөр ач холбогдол өгч байна. Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах үзэл баримтлалыг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 25-нд гаргачихсан. Одоогоор инновацийн салбарт төрөөс баримтлах үзэл баримтлал боловсруулагдаж байна. Удахгүй Засгийн газарт хууль нь өргөн баригдах юм. Түүнчлэн олон төрлийн төсөл хөтөлбөр, эрдэмтэн судлаачдыг тэтгэлэг, грантаар урамшуулах хөтөлбөр байдаг. Жишээ нь улсын төсвөөс шинжлэх ухааны 21 хүрээлэнд улсын захиалгат суурь судалгаа, инновацийн төсөл зэрэг 8 төрлийн төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог байгаа. Эдгээрээс докторын дараах инновацийн тэтгэлэг бол БСШУС-ын сайдын өөрөө санаачилж хийсэн ажил байдаг. Бас нэг олзуурхууштай мэдээ гэвэл өнгөрсөн жил эрдэм шинжилгээний ажлын төсөв 10 тэрбум төгрөг байсан бол энэ жил Ц.Цогзолмаа сайдын санаачилгаар улсын төсөв дээр хоёр тэрбум төгрөг нэмэгдэж эрдэм шинжилгээний нийт төсөв 12 тэрбум төгрөг болж өссөн. Өнгөрсөн жил 501 төсөл санхүүжүүлсэн бол энэ жил 599 төсөл хөтөлбөрт санхүүжүүлэнэ гэх мэт ахиц дэвшлүүд их гарч байгаа.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арай ч дээ(203.91.119.114) 2018 оны 03 сарын 27

Үүдээр хөөгөөд гаргахаар тооноор ороод ирдэг гэдэг шиг цагийн аясаар нам нам дамжиж,засгийн албан тушаалд очдог жишиг МАХН гэсэн хүмүүст байгаад байна да.энэ авгай универсал даргаболтой шинжлэх ухаан мэдэх үү юуны доктор юм бол

0  |  0
НАМ НАМ ДАМЖИЖ СУРСА(64.119.18.10) 2018 оны 03 сарын 27

ЭНЭ ХӨГШИН ЯНХАН АВГАЙ НАМ НАМ ДАМЖИЖ ЯНХАНДАЖ БАЙДАГ ТЭРБИШДАВГАГИЙН НУУЦ АМРАГ ШҮҮ ЗАРЛАХ ЁСТОЙ ТАРААЖ ЯРЬ БАЛАЙ ЯНХАН АВГАЙ

0  |  0
darvin(202.55.180.2) 2018 оны 03 сарын 26

er Mongol ulc delhiid shinjleh uhaanaa hogjuuleh tal deer Afrikaac dooguur yvj baigaa buruu ni nogool tor zacag farlamentad ekcfort imfortoo oilgohgui tiim dood hemjeenii gishuud olon baigaa uchiraac bac Mongolk uigarjin bichgee haanac uucniig ch medehguiki baigaa ih hurliin gishuun baican geed bod doo iim l ulc toriin togloom onoogiin Mongo;liin shinjleh uhaan ortoj doroitoij bagaa um ug ni manai Mongol erdemted mash ih cudalgaa neeltuud hiidegch ter herreggui met daragdcaar l baigaa um

0  |  0
гомбо(66.181.182.148) 2018 оны 03 сарын 25

Энэ Тэрбишдагвын нууц амраг, Тэрбиш дагва, Алтанхуяг хоёрыг Тендерээр тэтгэгч авгай ”Тендерийн луйвар” сэдвээр ”доктор” болсон юм байхдаа.

0  |  0
Top