Жуулчдад ээлтэй хот -Улаанбаатар

2018 оны 03 сарын 26

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бизнес, соёл, аялал жуулчлалын төв болгох үндсэн зорилтыг дэвшүүлэн олон талт ажлыг эхлүүлээд байгаа билээ. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилт бодит үр дүнгээ өгөхөд зөвхөн жуулчдыг татах телевизийн сурталчилгаа, зочид буудлын хүртээмж, үйлчилгээнд анхаарахаас гадна, Улаанбаатар хотын авто болон явган замын тэмдэг тэмдэглэгээнд дэлхийн стандартыг нэвтрүүлж, дэлхийн аль ч орноос ирсэн  жуулчид болон Улаанбаатар хотын иргэдэд ойлгомжтой болгох ажил олон жил орхигдсоныг нийслэлчүүд сайн мэднэ. 2017 оны 03 дугаар сараас эхлэн “Улаанбаатар хотын аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулан,хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэхүү салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын шинэ соргог санаа, санаачлагуудыг тусгах бололцоо олгосон үр дүнтэй  ажил болсон гэдгийг салбарынхан онцолж байсан. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд шийдвэрлэсэн олон ажлууд хэрэгжиж эхэлснээр “Жуулчдад ээлтэй хот”  концепци 2017 оноос биеллээ олж эхэлсэн юм.

Хотын дарга 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А/412 захирамжаараа “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг багасгах талаар санал боловсруулах” ажлын хэсэг байгуулж, “Энхтайваны өргөн чөлөөний тэмдэг шинэчлэх”, “П хэлбэрийн баганан суурь байршуулах”, “Хэвтээ тэмдэглэгээний ажил”, “Энхтайваны өргөн чөлөөнд тусгаарлах зурвас эгнээ нэмэх” ажлуудыг тус тус хийж гүйцэтгэжээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын төлөвлөлтгүй, замбараагүй барилгажилтын үр дүнд гадны жуулчид байтугай нийслэлийн иргэд өөрсдөө төөрч будлих, авто замын ойлгомжгүй тэмдэглэгээнээс үүдэн осол аваарт холбогдох явдал нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа юм.  Харин хотын даргын санаачилсан энэхүү ажил 2017 оноос хэрэгжиж эхэлснээр авто замын тэмдэг тэмдэглэгээнд дэлхийн стандарт нэвтэрч, дотоодын болон гадаадын иргэдэд илүү ойлгомжтой болсноос гадна, авто замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд бууруулж чадсан арга хэмжээ болсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1.  Мэдээллийн тэмдэг суурилуулах ажил:

2017 онд Улаанбаатар хотын нийт  16 байршилд мэдээллэх самбар шинээр хийж байршуулсан бөгөөд мэдээллийн самбарын  зорилго нь замын хөдөлгөөнд оролцож буй дотоод гадаадын иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэл өгөхөд оршино. Энэхүү самбар дэлхий стандарт шаардлагад нийцсэн материал, хэмжээгээр хийж гүйцэтгэжээ.


Мөн Улаанбаатар хотын зуслангийн бүсэд мэдээлэх самбар байршуулсан нь иргэдийн сайшаалыг хүртээд байна.


2.  Энхтайваны өргөн чөлөөний тэмдэг шинэчлэх ажлын хүрээнд:

Энэхүү өргөн чөлөөнд байрлах авто замын тэмдэгт, үзлэг, шалгалт хийж Оффицеруудын ордоноос Таван шар хүртэлх авто замд 1050 ширхэг тэмдэг байгааг тооллогоор баталгаажуулж эдгээр тэмдгийг АНУ-д үйлдвэрлэгдсэн DIAMOND 3М цацруулагчтай, гэрэл ойлгох чадвар хамгийн өндөр, сүүлийн үеийн хуулгаар тэмдэг үйлдвэрлэн, сольж байршуулж , тэмдэг тэмдэглэгээг 2-р зэргээр хийж гүйцэтгэн, хийц ,өнгө үзэмж, чанарыг  сайжруулжээ.

 


3. П хэлбэрийн баганан суурь байршуулах ажлын хүрээнд:


10 уулзварын 19 байршлыг ЗЦА болон НАЗХГ-тай зөвшилцөж байршилыг тодорхойлсоны үндсэн дээр бетон суурь цутгалттай П хэлбэрийн багана байршууллаа.

 

4.  Энхтайваны өргөн чөлөөнд тусгаарлах зурвас эгнээ нэмэх ажлын хүрээнд:

Энхтайваны өргөн чөлөөнд Зүүн 4 зам, Бөхийн өргөө, Төв шуудан зэрэг байршилуудад эгнээ нэмэх ажил хийж гүйцэтгэсэн байна.


Арал шилжүүлсэн байдал

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hundee hursen ajil h(124.126.0.81) 2018 оны 03 сарын 26

Za za yum hiij baigaa yum shig.UB-iin avtobusnii buudal burt zogsoh buudal buriin neriig hund harardahuits tomhon bichij tavival irged haana buuj bolohoo medeh bolomjtoi bolnoo. Odoogiin baidlaar avtobusnii ehleh , etssiin zogsooliig bichsen baidag tul dund ni haana hana zogsohiig medeh bolomjgui. Abtobusnii hajuu booron deer zogsoh buudliig temdeglesen marshruut baidag bololtoi ch useg ni het jijgees gadna urgelj hodolgoonoos yamar buudal haana baigaag olj harah bolomjgui iim tsag ,budag garzadsan hundee hurehgui ajil hiih hereggui. Buudald buuval bi hureh gazraa harchihaj boloho

0  |  0
Hundee hursen ajil h(124.126.0.81) 2018 оны 03 сарын 26

Za za yum hiij baigaa yum shig.UB-iin avtobusnii buudal burt zogsoh buudal buriin neriig hund harardahuits tomhon bichij tavival irged haana buuj bolohoo medeh bolomjtoi bolnoo. Odoogiin baidlaar avtobusnii ehleh , etssiin zogsooliig bichsen baidag tul dund ni haana hana zogsohiig medeh bolomjgui. Abtobusnii hajuu booron deer zogsoh buudliig temdeglesen marshruut baidag bololtoi ch useg ni het jijgees gadna urgelj hodolgoonoos yamar buudal haana baigaag olj harah bolomjgui iim tsag ,budag garzadsan hundee hurehgui ajil hiih hereggui. Buudald buuval bi hureh gazraa harchihaj boloho

0  |  0
Zochin(119.40.100.222) 2018 оны 03 сарын 26

Juulchdad eeltei baih yah ve. bainga ene hotod amdraj baigaa humuust eeltei saihan hot bolgoj ogoh talaar bodoh heregtei. hot tolovlol neg 0 nil hoorondoo shahsan baishin uunees bol baahan mashin jijighen hotiin jijig talbai shahaldaad l

0  |  0
Damiran(103.229.121.206) 2018 оны 03 сарын 26

bohiroo zeverlej chadahgui umlhii samhaagaa unertuulsen hursun n hund metallaar hordson hor yaaj juulchind eeltei bdag yum

0  |  0
Damiran(103.229.121.206) 2018 оны 03 сарын 26

bohiroo zeverlej chadahgui umlhii samhaagaa unertuulsen hursun n hund metallaar hordson hor yaaj juulchind eeltei bdag yum

0  |  0
Top