Карла Бруни: Нөхөр минь хүнд цохилтуудыг даван туулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 27

Францын Ерөнхийлөгч асан Николь Саркозиг энэ сарын 20-нд баривчилсан билээ. Түүнийг 2007 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ливийн Засгийн газраас хууль бусаар санхүүжилт авсан гэж буруутгаж буй. Н.Саркози 2007 онд Францын Ерөнхийлөгч болж, 2012 онд халаагаа өгсөн. 2011 онд Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хүү Саиф-аль-Ислам эцэг нь Николь Саркозиг ивээн тэтгэсэн гэж мэдээлснээр Францын Ерөнхийлөгчийг хууль бус хэрэгт сэжиглэх болсон билээ.

Сүүлд нь Н.Саркози үүнийг үгүйсгэж, түүний нэрийг буруутан биш гэрч болгож өөрчилж, нэр төрийг нь сэргээж өгөхийг хүсч шүүхэд хандсан юм. Тэрбээр өөрийг нь ямар ч баримт нотолгоогүйгээр баривчилсан гэж үзэж байгаа аж.

Дээрх асуудлаар Н.Саркозигийн эхнэр Карла Бруни мөн ам нээжээ. Тэрбээр нөхөр нь ямар ч буруугүй гэдгийг хэлээд түүнийг дэмжсэн постыг цахим хуудсандаа оруулсан байлаа. Францын экс Тэргүүн хатагтай “Хайр минь, чамаар бахархаж байна. Чи маш хүчтэй, түүн шигээ үнэн хүн. Бүх цохилтыг даван туулж байгаа чамаараа бахархаж байна. Чи үргэлж хөл дээрээ бат зогсдог. Хувь тавилангийн бүх л цохилтыг даван туулж байна” гэжээ.

Николя Саркози и Карла Бруни

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.40.158) 2025 оны 03 сарын 13

*** байсиймоо

1  |  0
(202.9.40.6) 2025 оны 03 сарын 13

yanhn baisiimoo

1  |  0
(182.160.34.199) 2025 оны 03 сарын 13

sxn tsarailag xoorxon uxaantai busgui bna.

1  |  0
Karlad(66.181.161.34) 2025 оны 03 сарын 13

Tun saihan huuhen.

1  |  0
Top