"Zindaa-Time Out" булангийнхаа ээлжит дугаарт алдарт жүжигчин Жулиа Робертсын “ELLE” сэтгүүлд өгсөн бичил ярилцлагыг орчуулан хүргэж байна. Өдгөө 50 настай тэрбээр нас болон эмэгтэй хүний гоо сайхан, ертөнцийг үзэх үзлийн талаар ийнхүү ярьжээ.
-Та 50 хүрсэн ч гоо сайхны брендүүдийн нүүр царай болсоор байна. Юу таныг ийм их эрч хүчтэй болгодог юм бэ?
-Би 50-тай ч моделийн ажил хийж байна гээд бодохоор сайхан байна. Одоо надад урьдынхаасаа ч илүү сайхан байна. “Lancôme”-ын нүүр царай болдог бусад жүжигчид болох Пенелопа Круз, Кэйт Уинслет, Изабелла Роззеллини нартай ойртож танилцаад цагийг сайхан өнгөрүүлдэг. Тэд үнэхээр гайхалтай эмэгтэйчүүд. Бид хамгийн сайхан газруудад очиж, гайхалтай баг хамт олонтой ажиллаж байна. Энэ нь ажил биш баяр болдог доо.
-“Lancôme” брендийнхээ хувьд танд ямар санагддаг вэ?
-Эртнээс нааш сонгодогт тооцогдож ирсэн энэ брендийн бүтээгдэхүүний баглаа боодол, үнэртний савны таглааны өчүүхэн хэсэг нь ч гайхалтай бодож хийгдсэн байдаг. Би “Vie Est Belle” үнэртний нүүр царай болсныг та мэдэж байгаа байх. Үнэхээр гайхалтай. Эрдэмтэд жүржийн үнэр хүний тархинд сайнаар нөлөөлдгийг тогтоосон байдаг. Мэдрэлийн системийг тайвшруулж, аз жаргалын мэдрэмжийг нэмдэг гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх.
-Та өөртөө үргэлж итгэлтэй, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг уу?
-Нас нэмэгдэхийн хэрээр аливааг харах өнцөг өөрчлөгдөж байна. Таалагддаг байсан зүйлс онцгүй санагдах болж, нэг их анзаардаггүй байсан юмаа анзаарах жишээний. Бидний насныхныг үрчлээс зовоодог. Гэхдээ заримдаа үрчлээснээсээ огт санаа зовохоо больчихсон явдаг. Хүмүүс миний гадаад төрхийн талаар юу гэж бодох нь надад чухал биш. Гэр бүлийнхэн болон дотны найзуудынхаа санаа бодлыг л сонсдог. Би өөрийгөө толинд харалгүй долоо хоног ч явж чадна.
-Ажил болон хүүхдүүдээ өсгөхийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Бага ажиллахыг хичээдэг. Энэ тал дээр би их азтай. Нөхөр минь (кино зураглаач Дэниэл Модер) их ажилладаг болохоор. Би хүүхдүүдтэйгээ түүнийгээ ажлаа хийхийг нь харж, эсвэл гэртээ хүлээх дуртай. Магадгүй хуучинсаг сонсогдож байгаа ч надад бол гэрийн эзэгтэй байх сайхан. Хүүхдүүд болон нөхрийн минь царай гэрэлтэж байх нь надад чухал. Энэ бол миний 50 хүрсэн байх, ажил хийдэг байх эсэхээс хамаагүй илүү зүйл.
-Өнгөрсөн жил “People” сэтгүүл таныг дэлхийн хамгийн сайхан эмэгтэйгээр нэрлэсэн...
-Би үүнд онгирч бардамнаагүй. Миний мэдэх өөр сайхан эмэгтэйчүүд бий. Жишээ нь, Пенелопа Круз. Тэр өдөр, шөнийн алинд ч төгс байдаг гэдгийг би дотносоод мэдсэн.

-Та ээжийнхээ өгдөг байсан гоо сайхны зөвлөгөөг дагадаг гэж байсан...
-Даруухан будалт хий гэж ээж хэлдэг байсан. Харин эмээ маань бүр буддаггүй байлаа. Иймээс би орой нүүрээ угаагаад өдөр будсан байсан төрхнөөсөө нэг их өөрчлөгдөхгүйг хичээж явна.
-“Гайхамшиг” гэх шинэ кино тань нүүргүй хүүгийн тухай бүтээл. Тэрбээр амьдралд сайхан царай төрх чухал биш гэдгийг баталдаг ч нүүргүйгээсээ болж хүнд бэрхийг даван туулдаг. Таныг энэ зохиолын юу нь хамгийн ихээр татав?
-Энэ ер бусын гунигт түүх бүхэлдээ намайг татсан. Насанд хүрсэн эмэгтэй надад амьдралын утга учрыг, энгийн үнэнийг, өдөр бүр хүн бусдын төлөө хийж болох сайн сайхан зүйлийг ойлгуулсан. Кинонд хүмүүс хүүгийн сонин төрхөнд бус түүний бусдад хандах хандлага, шударга байдалд нь анхаарлаа хандуулж байгааг та харсан байх. Энэ нь л түүнийг бусдын нүдэнд сайхан харагдуулж байгаа юм.
-Таны гоо сайхныхаа төлөө байнга хийдэг зүйлүүд юу вэ?
-Шүдээ угаах орох уу? Өдөр бүр би зовхиндоо тос түрхэж, нарны хамгаалалттай тос хэрэглэдэг.
-Муу гэдгийг нь мэдсээр байж идэх дуртай хоол байдаг уу?
-Салат, помидортой чизбургер. Гэхдээ сонгино, давсалсан өргөст хэмхгүйг нь иддэг.
-Хэзээ нэгэн цагт авч байсан хамгийн том бэлэг юу вэ?
-Хэйзел, Финн, Хэнри гурав. Хүүхдүүд минь.
-Тархиа амраах хамгийн шилдэг аргаасаа хуваалцаач?
-Маажин. Энэ хятад мөрийтэй тоглоомыг би найзуудтайгаа тоглодог.
-Амрах дуртай газар тань?
-Хавайн Кауаин арал. Тэндхийн байгаль нь гайхалтай. Далайн эрэг дээр өдөржин байж болно.

-Хамгийн сүүлд танд ямар кино таалагдав?
-Дөрвөн хүүгийн нөхөрлөлийн тухай гунигт түүхийг өгүүлэх 1986 оны “Надтай үлдээч” гэдэг кино.
-Тэгвэл унших дуртай сүүлийн үеийн ном тань?
-Саяхан би Америкийн зохиолч Кристин Ханнагийн “The Nightingale”-ийг дурлаж уншсан. Хүчирхэг, сэтгэлд үлдэхээр роман байна лээ.


О.Чанцалдулам

Сэтгэгдэл ( 8 )
Mongold irhed ni harj baisan mash engiin daruu hun baina lee.
139.5.216.206 үхсэн ацны чинь муу юм ирэх вэ? Хэн авчрах гээд байгаа юм? Чи юу? Эсвэл бурхан уу? бурхан хүнд муу юм хийдэг гэж лав сонсоогүй юм байна. Харин христ бол хийдэг гэдгийг надад итгэхгүй бол тамд унана гэснээр ойлгогддог... Муусайн христчид сөнөтүгэй:))
Энийг ямар юмны сайхан хүүхэн гэхэв дээ. Мэс засалд орсон к попоос ч заваан харагдаж байгаа биз дээ. Биеэ үнэлэгчийн дүрд тоглож замналаа эхлүүлсэн, тэр үедээ олигтой байгаагүй хүүхнийг, өөрөөр янхны дүр яааг тохирох гэдгийг найруулагч харсан л байхгүй юу...
Сайхан байнаа залуу будмал хүүхнүүдээс л дээр.