НИТХ-ын дарга С.Амарсайханы урилгаар БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Иэ Жон Ёон /Iee Jong-yoon/ тэргүүтэй төлөөлөгчид Нийслэл хотод хүрэлцэн ирснийг өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхантай хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар НИТХ-ын С.Амарсайхан Нийслэл хотын талаарх ерөнхий танилцуулгыг хэлж, Танжинь хотын ИТХ-ын дарга, дэд дарга, иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамтаар бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод айлчилж байгаад талархал илэрхийлээд, Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлуудыг бид хамтын ажиллагаатай хотуудын дэмжлэг болон харилцан үр ашигтай хамтарч ажиллах байдлаар шийдвэрлэхийг зорьж байна. Энэ хүрээнд та бүхэнтэй бид бүх талаар хамтран ажиллах болсонд баяртай байна" гэлээ.
БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Иэ Жон Ёон "НИТХ-ын дарга С.Амарсайханы урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэндээ талархаж байгаагаа илэрхийлээд, Танжинь хотын хувьд 1.7 сая хүн амтай, 14 дүүргээс сонгогдсон 12 төлөөлөгчтэйгээр Иргэдийн хурлын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаа Улаанбаатарт ирэхдээ бид 12 төлөөлөгчийнхөө 5 төлөөлөгчид болох ИТХ дэх хороодын дарга нарыг дагуулж ирсэн. Бид 3 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод айлчилж байна. Энэ хугацаанд тантай уулзаж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, Улаанбаатар хотын хөгжил дэвшилтэй биечлэн танилцах, цаашид ямар чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байна гэдгийг судлах зорилготой. Танжинь хот бол ХАА-н салбар түлхүү хөгжсөн бүс нутаг, мөн далайн боомттой хотын хувьд бараа материал тээвэрлэх чиглэлээр улс орнуудтай хамтран ажилладаг. Энэ боомтоор дамжин зүүн өмнөд Ази, Япон, Вьетнам, Гонконг, тэр байтугай Европын улс орнууд руу ачаа тээвэрлэлт хийдэг. Солонгосын Хьюндай группийн төмөрлөгийн үйлдвэр манай хотод байрладаг. Танжинь хотод Монгол улсаас цөөнгүй оюутнууд их дээд сургуульд сурдагийн зэрэгцээгээр олон монголчууд гэрээгээр ажилладаг. Манай Танжинь хотын ИТХ-ын зүгээс эдгээр монголчуудад боломжтой бүх хэлбэрээр дэмжиж туслах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье. НИТХ-ын дарга С.Амарсайхан таныг болон ИТХ-ын төлөөлөгчид та бүхнийг боломжтой үедээ манай Танжинь хотод айлчлаарай гэж албан ёсоор урих байна" гэв.
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар, Танжинь хоёр хотын ИТХ-ын дарга нар худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, нутгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллах, мөн хоёр хотын төр засгийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг харилцан туршлага солилцуулах, боловсрол соёл, нийгмийн салбарын харилцааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
НИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 0 )