Шүүхийн иргэдийн төлөөлөгчид сургалтад хамрагдав

2018 оны 04 сарын 03

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт нь Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод нээлттэй байх зарчмыг бэхжүүлж, Шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилготой билээ. Сургалтаар Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүх захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиас хэсэгчлэн мэдээлэл өгч, гарын авлага тараасан юм.

Түүнчлэн уг сургалтад Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 28 хорооны нийт 140 иргэн хамрагджээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.110.82) 2018 оны 04 сарын 02

Цагдаа прокурор шүүгчдээ ! Хэргээ буруу шийдүүлж хохирох шиг эмгэнэлтэй муухай гарз хохирол байхгүй шүү!!!

0  |  0
Top