Арнолд Шварценеггерт яаралтай мэс засал хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

 Америкийн жүжигчин, Калифорниа мужийн захирагч асан Арнолд Шварценеггер Лос-Анжелест зүрхний мэс засалд оржээ. Тэрбээр мэс засал амжилттай болсны дараа эмч, сувилагч нарт талархал илэрхийлж буйгаа “Twitter” хуудсандаа бичсэн байна. “Би эргэн ирлээ. Би унтаад сэрлээ. Эмч, сувилагч нартаа баярлалаа. Бас та бүхнийхээ илгээсэн сайхан мессежүүдэд талархаж байна” гэж тэрбээр бичжээ.

Өдгөө 70 настай Шварценеггерт зүрхний мэс заслыг яаралтай хийх хэрэгтэй болсон байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Австралийн Мельбурн хотод сонирхогчдын бодибилдингийн тэмцээнд ирж, шагнал гардуулсан билээ. Бодибилдингийн тамирчдаас дутахааргүй биетэй Шварценеггер дасгал сургуулилтын ачаар өөрийгөө 70 настай бус 40-тэй мэтээр мэдэрдэг гэж ярьж байсан юм.

Шварценеггер может попытаться стать американским законодателем в 2018 году. Фото: AFP

arnold_schwarzenegger_patrick_sch

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top