НОЦТОЙ БАРИМТ №2: С.Зоригийн хэргийн жинхэнэ захиалагч одоо ч төрийн өндөр дээд албанд байгаа гэж ТЕГ-аас тайлбарлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар олон улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлт нь тун ноцтой баримтуудыг дотроо агуулжээ. Тиймд С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн үйл ажиллагаа, баримтуудаас хамгийн анхаарал татах дүн шинжилгээ, эргэлзээ сэлтийг цувралаар уншигчдадаа задлан хүргэж байгаа билээ.

Тус аллагын хэрэгт буруутай нь тогтоогдож, ял эдэлж буй гурван яллагдагч нь хилс хэрэг хүлээсэн гэх ноцтой дүгнэлтийг өмнө нь задлан хүргэсэн. Тэгвэл энэ удаа С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагч хэн бэ? Түүнийг илрүүлэх найдвар үнэхээр бий юу, хууль тагнуулын байгууллага энэ тал дээр ямар хүчин чармайлт гаргаж байгаа вэ зэрэг асуултад хариулт өгөх олон улсын байгууллагын дүгнэлтээс танилцуулж байна.

Захиалагчийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа

Хэргийн мөрдөн шалгасан үйл явцаас захиалагчийг илрүүлэх сонирхол тун эргэлзээтэй байгааг олон улсын парламентын холбоо онцолжээ. Тэд чухам ямар үндэслэлээр ингэж дүгнэсэн бэ?

Юун түрүүнд С.Зоригийн аллагын хэргийг ял шийтгүүлээд байгаа гүйцэтгэгчид болон мөрдөн шалгагдаж буй зохион байгуулагч, захиалагч гэсэн хоёр хэсэг эрүүгийн хэрэгт хуваасан нь анхаарал татжээ. Нэг л захиалагчтай, түүний дагуух гүйцэтгэлтэй хэрэг байтал ингэж салгасан нь захиалагчийг нуун дарагдуулах гэсэн, холбоо хамаарал уялдааг саармагжуулах гэсэн ноцтой үйлдэл байж болох талтай аж.

Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын орлогчийн удирдаж байсан хэргийг мөрдөх хамтарсан ажлын хэсгийг татан буулгасан. Одоо явуулж буй захиалагчийг мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газар дангаараа хариуцаж, бүхэлд нь нууцад авсан гэдгийг ч дурьджээ.

Тагнуулын Ерөнхий Газрын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнууд энэхүү хэрэгт засгийн эрхэнд одоо ч байсаар буй өндөр дээд түвшний улстөрчдийн оролцоо байх магадлалтай гэж үзсэн учир мөрдөн шалгах ажиллагааг нууцлах шаардлагатай хэмээн тайлбарласан гэнэ.

Захиалагчийг мөрдөн шалгах энэхүү ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл бага байгаа гэдгээ олон улсын төлөөлөгчид илэрхийлсэн байдаг. Олон тооны хүмүүс Тагнуулын ерөнхий газар аллагыг илрүүлж, захиалагчид хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд үнэнийг нуун дарагдуулан, гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаагаа тэд шууд хэлжээ.

Жинхэнэ хэрэгтнийг олох сонирхол байхгүй нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэргийн нөхцөл байдалтай адил гэж үзсэн байна. Юу гэвэл, нэг талаас бослогын үеэр иргэдийг буудсан доод түвшний цагдаагийн ажилтнуудынх, нөгөө талаас буудах тушаал өгсөн гэж сэжиглэгдсэн удирдах албан тушаалтнуудынх хэмээн хоёр хэсэгт хуваагдсан улс төрийн оролцоотой бас нэгэн хэрэг юм. Уг хэргийн шүүх хурал бас хаалттай болсон бөгөөд хууль сахиулахын болон улс төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнууд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй билээ.

С.Зоригийн хэрэгт хэдийгээр нотлох баримт хангалтгүй гэж үзэн, Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дор хаяж түүнээс гадна бас нэг хүнийг шүүхийн шийдвэргүй, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр гадаадад зорчихыг хориглосон. Энэ нь зохиомлоор хэнийг ч хэлмэгдүүлэн, ял тохоход бэлэн гэдгийг нотолгоо юм.

Олон улсын төлөөлөгчид янз бүрийн хүмүүстэй олон уулзалт хийсний дүнд хэргийн талаар дэвшүүлж буй таамаг, хувилбаруудын нэгэнд өмнөх Ерөнхийлөгч зэрэг өндөр түвшний улс төрийн удирдагчид орж, мөн Эрдэнэтийн уул уурхайн компани бас холбогдож байж болзошгүй тухай ойлголт авчээ. Франц, Германаас хулгайлагдаж, дараа нь хорих газарт нас барсан Монгол иргэний дуулиант хэргийг зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын одоогийн даргыг сэжигтнүүдийг хулгайлах, эрүү шүүлт тулгах ажиллагаанд оролцсон байх магадлалтай хэмээн тэд дүгнэлтдээ бичиж үлдээжээ.

Б.Хурцболд

НОЦТОЙ БАРИМТ №1: С.Зоригийг хөнөөсөн гэх Амгаланбаатарын мессежүүдийг тагнуулын ажилтнууд бичдэг байжээ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.21.106.146) 2018 оны 11 сарын 19

Эрдэнэтын хэрэг гэдэг нь тодорсон шүү дээ. Баригдсан гурван хүн бол мөн ш дээ. Нямдорж л биш гэж орилсоор нийгмийг тээнэгзэх байдал руу түлхсэн. 16 настай байсан хүүхэд нь гадаа хүн харж байсан байгаа юм шүү дээ

0  |  0
зочин(66.181.160.59) 2018 оны 07 сарын 03

засгийн эрхэнд өндөр албан тушаалд байгаа гэнэ. өө их ойрхон байгаа юм бна тэгвэл...

0  |  0
Zochin (77.243.183.167) 2018 оны 06 сарын 21

Hen ch bsan ilchlegdrh bolhooroo helmegduullee gej hashgirna sh de.

0  |  0
Зочин (103.212.117.17) 2018 оны 04 сарын 05

Нямдорж Хурцад дарамтлуулж байхдаа С.Зоригийн аллагын захиалагчийг удахгүй ил гаргах болно гэж хэлчихээд одоо хүртэл дуугарахгүй байгаагийн учир юунд байна.Элбэгдоржид базуулчихсан юм биш биз дээ.Хий худлаа хонзогнуур хачин юм ярьчихаад суугаад байх хүн юм.

0  |  0
mongol(150.129.142.37) 2018 оны 04 сарын 03

ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ГАЗРЫН НАЙМААЧИН М. ЭНХБОЛД, ХҮЗҮҮГҮЙ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ НАРЫН ТЭРГҮҮТЭЙ НАМ ДАМНАСАН ЛУЙВАРЧИД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ НЭРЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРГЭСЭН. ИЙМ БАЙХАД ШУДАРГААР БАЙЦААЖ, ШҮҮНЭ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. ИХ Л САЙН НАЙРУУЛСАН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ БОЛНО.

0  |  0
ХУРЦ(202.179.27.48) 2018 оны 04 сарын 03

ХУРЦЫГ ТЕГ-Д ДЭВШҮҮЛСЭН НЬ ЭБИ, ЭЛЧИНД ДЭВШҮҮЛСЭН НЬ ЖЕНКО ЗИКА.

0  |  0
тоочоё(66.181.179.75) 2018 оны 04 сарын 03

эр үеийн хууччуудаас одоо төрийн том албанд байгаа улсуудыг тоочоё.П.Очирбат гуай, Ц.Нямдорж гуай, Лүндээжанцан гуай..........

0  |  0
зиндаа (202.21.113.82) 2019 оны 04 сарын 16

Нямдорж дуугараач ээ чи захиалаагүй юм бол

1  |  0
ЗИНДАА БОЛ ХУДЛАА(192.36.27.4) 2018 оны 04 сарын 03

НЯМДОРЖ ЗОРИГИЙН ХЭРЭГ ИЛЭРХЭЭС ҮХТЛЭЭ АЙЖ ЭНЭ САЙТААРАА ДАМЖУУЛАН ЗӨВХӨН ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ХУДЛАА ИЛРҮҮЛСЭН ГЭХ ТАЛААС НЬ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ БАЙНА. ИНГЭЖ ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛЖ БАЙГАА ЭНЭ ЗИНДАА.МН САЙТЫГ ШАЛГААЧЭЭ. ӨМНӨ НЬ БАС КАЗАХ ҮНДЭСТНҮҮДИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙСАН ИНГЭЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ МЭТИЙН ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН МУУ КОМПЬЮТЕРИЙН АРД СУУХААС ӨӨР ЧАДАЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
ЗИНДАА БОЛ ХУДЛАА(5.254.112.154) 2018 оны 04 сарын 03

НЯМДОРЖ ЗОРИГИЙН ХЭРЭГ ИЛЭРХЭЭС ҮХТЛЭЭ АЙЖ ЭНЭ САЙТААРАА ДАМЖУУЛАН ЗӨВХӨН ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ХУДЛАА ИЛРҮҮЛСЭН ГЭХ ТАЛААС НЬ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ БАЙНА. ИНГЭЖ ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛЖ БАЙГАА ЭНЭ ЗИНДАА.МН САЙТЫГ ШАЛГААЧЭЭ. ӨМНӨ НЬ БАС КАЗАХ ҮНДЭСТНҮҮДИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙСАН ИНГЭЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ МЭТИЙН ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН МУУ КОМПЬЮТЕРИЙН АРД СУУХААС ӨӨР ЧАДАЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
ЗИНДАА БОЛ ХУДЛАА(142.44.154.169) 2018 оны 04 сарын 03

Зочин (182.160.34.231) 2018 оны 04 сарын 03

Иргэдийг буудах тушаал өгсөн хүнийг олж чадахгүй хүсэхгүй байгаа. Амарболд шорон консул хоёроор шагнуулсан. Энэ хүн бүх үнэнг мэдэж байгаа. Буудуулсан хүний амь 50 сая гэдгийг олон түмэн мэддэг болсон.

0  |  0
Зочин(144.217.164.43) 2018 оны 04 сарын 03

Угаасаа ойлгомжтой ш дээ. Захиалагч нар нь улс төрийн нөлөөтэй

0  |  0
Ko(203.91.117.8) 2018 оны 04 сарын 03

Zahialsan hvn ni odoo vnenee helsen ni deer mongoliin ard tvmen hvleej tsuhurluu

0  |  0
erka(59.153.112.74) 2018 оны 04 сарын 03

ene hergiig hamgiin sain medeh hun bol elbegee yagaad gebel buuhaasaa omno erh medlee ashiglaad tagnuuliin darga nertei aluurchin hurtsiig gadnaas abchirch tagnuuliin darga bolgood jinhne jujig togluulj ehelsen shuu de jujgiin gol duruud bolood baigaa sodnomdarja chimgee geh hoer huniig gutgeed oorosdiinhoo omnoos shorond ybuullaa ene bugdiin ard elbegee baigaa elbegeetei zuuraldbal buh umnii uchir oldono

0  |  0
Эрдэнэт(182.160.4.208) 2018 оны 04 сарын 03

Нямдорж болж таарлаа. хэ хэ.

0  |  0
оогии(150.129.143.190) 2018 оны 04 сарын 03

элбэгдорж захиалсан хүн тэрийг шоронд хийх хэрэгтэй

0  |  0
Иргэн(180.149.78.75) 2018 оны 04 сарын 03

Ер нь 7-р сарын нэгний хэрэг явдал, С.Зориг агсны аллагын асуудал нэг л сэжүүртэй байх магадлал туйлын өндөр санагддаг???... Аль нь ч адилхан барууны улс төрийн хэргийн шинж чанарыг агуулсан харагддаг???.. Харин МАН-тай холбоотой зүйл бол байхгүй байхаа???...

0  |  0
varane(103.229.120.66) 2018 оны 04 сарын 03

7сарын 1 ны аллага Баяр хийгээгүй байхаа. Ялсан нам юу гэж хүн буудаад байхав. Ялагдсан Элбэгдорж л Укрианд болсон шиг гаднаас мэргэн буудагч авчирч Төр засгыг үймүүлж төрийн inэрхийг авахыг санаарахсан байх. Журмын нөхөр Зоригыгоо алчихаж чадсан чинь жирийн иргэдийг бол юу ч бодохгүй л буудуулна. Арын АНУ даана шүү дээ. Миний л бодол.

0  |  0
Zaxialagch (202.179.27.92) 2018 оны 04 сарын 03

sanjiin bayar

0  |  0
Иргэн(66.181.186.122) 2018 оны 04 сарын 03

Үнэн шүү 7-1-ний хэрэгт гол эзэн нь С. Баяр байсан энэ хэргээ нуухын тулд стандарт бус засаг бүрдүүлж дараагийн их луйвраа эхэлсэн.

0  |  0
E(150.129.143.45) 2018 оны 04 сарын 03

Elbeg baihaa

0  |  0
zochin (202.179.27.196) 2018 оны 04 сарын 03

ter zachialagchin said Nymdorj chuu dee

0  |  0
Top