Хүүхдүүдэд зориулсан порно хийсэн жүжигчин 22 жилийн ял сонслоо

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

Цирк болон киноны жүжигчин, йогийн мастер Мухтар Гусенгаджиев чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийг өнгөрүүлэхээр болжээ. Тэрбээр хүүхдүүдэд зориулсан порно хийсэн гэж буруутгагдсан байна. Өдгөө 53 настай Мухтар Гусенгаджиевт мөн сэтгэлзүйн эмчилгээ хийх аж.

Оросын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар жүжигчин буруугаа хүлээхгүй байгаа гэнэ. “Миний байрыг авах гэсэн хүмүүс (тэрбээр дүүгийнхээ хүүхдүүдийг хэлсэн бололтой) намайг гүтгэж байна” гэж жүжигчин эр ярьжээ. Түүнийг 2015 онд баривчилсан билээ. Мухтар Гусенгаджиевийг есөн настай охин Ксюшаг найзуудынх нь хамт уруу татсан гэж буруутгасан юм. Гэвч түүний танилууд нь Мухтарыг порно бичлэг хийх хүн биш гээд, буруугүй гэдэг нь удахгүй тогтоогдоно гэдэгт итгэж байжээ. Харин 2016 оны зун түүнийг өөр олон хүүхэдтэй порно дүрс бичлэг хийж байсныг нь тогтоожээ.

Дагестанд төрсөн Мухтар Гусенгаджиев нь олон кинонд дүр бүтээсэн төдийгүй Гиннессийн амжилтын номд Дэлхийн хамгийн уян хатан хүн гэж бүртгэгдсэн билээ. Тэрбээр йогийн мастер юм.

Жүжигчин эр өмнө нь 1986 онд гурван жилийн хорих ял сонсч байжээ. Гудамжинд зодоон хийсэн хэргээр түүнийг ийнхүү яллаж байсан аж.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бямбасүх(103.212.118.175) 2026 оны 02 сарын 10

Маш гоё бна

0  |  0
zochin(66.181.161.46) 2026 оны 02 сарын 10

Zawaan nogoon

2  |  0
(211.36.159.37) 2026 оны 02 сарын 10

Manai dashzevegiin orooson dugui bna

2  |  1
Бурхан(66.181.160.118) 2026 оны 02 сарын 10

Шорондоо тарчилж үхмэр

3  |  0
zocin(49.0.218.188) 2026 оны 02 сарын 10

zabaan uym be sejgiin cnotgor bna daa

3  |  0
монгол(66.181.187.161) 2025 оны 08 сарын 10

хүн төрөхтэй чөдгөр байж ээ,,

5  |  0
Top