Монголын “Саалийн үнээ” хэмээн нэрлэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг “Жаст”-ын гэгдэх Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкинд зээлийн барьцаанд тавьсан хэргийн дуулиан өнөөдөр ид дэгдэж байна. Эл эрхэмд тийм боломжийг хэн олгосон бэ гэсэн эрэл хайгуул эхэлсэн. Зөвхөн ”Эрдэнэт” үйлдвэрээр зогсохгүй Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ыг ч хөлдөө чирэх дөхсөн нөхөр. “УБТЗ”-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийнхнээс сийрэг байж олон улсын шүүхэд очилгүй хэргийг тусгаарлуулж, дотооддоо шийдвэрлүүлэхээр болсон гэлцдэг. 15000 төмөр замчныхаа амьдралыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр сүйдлүүлэхээс аварсан гэсэн үг. “Эрдэнэт”-ийн асуудал дуусаагүй байтал “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой “Төрийн банк”-ийг самарч мэдэх хэрэг дэгдээд байна.
Иргэн хувийн компанид 51 тэрбум төгрөг зээлдүүлсэн нь
2010 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын иргэн, Алтжингийн хүү Эдуард Сүрэн “Жаст” групптэй зээлийн гэрээ байгуулжээ. Ингээд 32.8 сая америк доллар буюу 51.5 тэрбум төгрөгийн зээл Ш.Батхүү авсан байна. Хувийн компани жирийн иргэнээс шүү. Тухайн үед Ж.Алтжингийн хүү Э.Сүрэн 26 настай байсан гэдэг. Ямар ч зээлд баталгаа байх ёстой. Энэ зээлийн барьцааг “Хадгаламж” банкаар гаргуулжээ гэсэн албан бус мэдээлэл бий.
2013 оны наймдугаар сарын 15-ны өдөр Эдуард Сүрэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлээ “Хадгаламж” банк буюу одоогийн “Төрийн банк”-ны нэр дээр гаргасан байдаг юм. Энэ хугацаанд хамгийн найдвартай гэгдсэн “Хадгаламж” банк эрсдэлд орсон. Тиймээс Монгол банкны тухайн үеийн Ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчийг “Хадгаламж” банк дээр томилжээ. Жирийн иргэнээс 51тэрбум төгрөгийг бас ч гэж Монголдоо нэртэй компанийн захирал яагаад зээлсэн нь сонирхолтой. Өнөө цагт цагт яамнаасаа баян сайд байхад хувийн компаниас илүү мөнгөтэй иргэн байхад гайхаад баймааргүй ч юм шиг. Ингээд мөнгөө өгч, авалцсан. Өгөө, аваа тэгширсэн гэсэн үг.
Шүүгчийн шийдвэр
Зээл авахдаа барьцаалах хөрөнгөөс эхлээд олон хүндрэлтэй тулгарах нь дамжиггүй. Ш.Батхүү зээл авахдаа, Э.Сүрэн мөнгө зээлүүлэхдээ тухайн үеийн “Хадгаламж” банкийг барьцаалж орхижээ. Санамсартай, санамсаргүйг үл мэдэх.
Ш.Батхүү нь мөнгөө өгөхгүй удаж, Э.Сүрэн шүүхэд ханджээ. Эхний шийдвэр нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүхийн шүүгч Энхжаргал Э.Сүрэнгийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан байна.Ингэснээр Төрийн банк иргэн Эдуард Сүрэнд 51.5 тэрбумын төгрөгийн өглөгтэй болжээ.
Зарга
Эл шийдвэрийн хариуд “Хадгаламж” буюу одоогийн Төрийн банк зарга үүсгэх нь дамжиггүй. Хариу хүсэлт гаргасан байна. 2014 оны есдүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн анхан шатны нэгдүгээр Шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах “Төрийн банк”-ны хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авч өмнөх 1921 тоот шийдвэрийг хүчингүй болгожээ. Энэ тогтоол эцсийн шийдвэр болохыг 472 дугаар тогтоолд дурдсан аж. Шийдвэр гаргасан шүүх хуралд нэхэмжлэгчийн талаас өмгөөлөгч нь оролцоогүй байна. Мөн оны 11 дүгээр сарын 24-нд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 492 дугаар тогтоолоор өмнөх 472 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Ийм шийдвэр гаргах гол үндэслэл юу байв. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгч, хэн нэгийг оролцуулах боломж олгоогүй гэжээ. Сонирхолтой нь, энэ шүүх хурал болох тухай Төрийн банкинд мэдэгдээгүй гэдэг. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр. Төрийн банк нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дүгээр тоот тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан хэлэлцэх хүсэлтийг дахин гаргасан. Сонирхолтой нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс Төрийн банк татгалзжээ. Шалтгаан нь эл хэргийг хянан хэлэлцэхдээ хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт эргэлзсэн гэнэ. Товч бөгөөд тодорхой тайлбар гэлтэй. Ингэснээр хэрэг зарга Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжжээ. Товчхондоо, Төрийн банкны нутагт очсон гэсэн үг.
Нотлох баримтууд
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх 2013 онд Эдуард Сүрэнгийн талд шийдвэр гаргахдаа түүний өгсөн нотлох баримтуудад үндэслэсэн. Шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэдэг. Төрийн банк үүссэн нөхцөл байдал шинэчлэгдэж байгаа учраас эл байдлыг эргэн харах ёстой гэжээ.
Э.Сүрэнгийн нотлох баримтууд:
Баримт:1
-2010 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр иргэн Э.Сүрэн, “Жаст” группийн хооронд зээлийн гэрээ байгуулсан. Мөн оны гуравдугаар сарын 23-ны өдөр, дөрөвдүгээр сарын 4, долдугаар сарын 7-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.
Баримт:2
-“Хадгаламж” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлийг шүүхэд өгсөн. Зээлд баталгаа гаргахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэл юм. 2012 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр, гуравдугаар сарын 23, дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн хуралдааны тэмдэглэлүүд.
Баримт:3
-Төлбөрийн баталгаа гаргаж өгсөн
Төрийн банк хэрхэн няцаав
Үүний хариуд хариуцагч талаас няцаалт хийсэн байдаг. Түүнээс товчлон хүргэж байна.
Няцаалт: 1
Төрийн банкны ТУЗ-ийн хурлуудыг хоёрдугаар сарын 24, гуравдугаар сарын 23-ны өдөр хийгээгүй. Энэ хугацаатай ойр хуралдсан ТУЗ-ийн хурлаар Төрийн банкнаас зээлийн батлан даалт гаргах тухай ямар нэгэн асуудлыг хэлэлцээгүй.
Няцаалт:2
“Хадгаламж” банк ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл гэж гаргаагүй. Архивт байхгүй гэнэ. Харин хурлын тэмдэглэл байдаг.
Няцаалт:3
-Хадгаламж банкны хүлээн авагчаас ирүүлсэн баримтад иргэн Э.Сүрэнгийн төлбөрийн баримтууд байхгүй
Няцаалт: 4
“Хадгаламж” банкны хөрөнгө 37.5 тэрбум төгрөг байсан. Гэтэл 51.5 тэрбум төгрөгт баталгаа гаргах боломжгүй гэсэн үг. Банкны тухай хуульд гуравдагч этгээдүүдэд баталгаа гаргах тохиолдолд өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрээгүй дүнд баталгаа гаргана гэсэн заалт бий. Баталгаа гаргасан тохиолдолд Монгол банкинд балансаас гадуурх бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой гэсэн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Монгол банкинд энэ тухай бүртгэл байдаггүй ажээ. Зарга энэ мэтээр үргэлжилж байна. Үнэн мөнийг шүүх эцэслэнэ, дэнсэлнэ. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгийг буруутгах боломжгүй юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 13 )
монгол улсын гурван сая иргэнийг самарч байнадаа алтжингийн хүүгийн тэр их мөнгөний эх үүсвэрийг нарийн шалга татвар төлж цуглуулсан юм уу ямар баялаг бүтээж олсон мөнгө вэ
Энэ алтан гэгч бузар шулмас золбинтойгоо яасан их мөнгөтэй болдог бна 51тэрбум яаж ажллахаар ийм мөнгөтэй болсон байх вэ.тэр нөхар ньцөлмөөд явсан гэж ярилцлага өгсөн байсан гэхдээ энэ их мөнгө бузар мөнгө байх яавч цэвэр бус ман намд тэрбумыг зээлсэн гэж уншижбв.энэ нам мөнгийг нь өгч чадахгүй унжиж бга гэжбайсан ёстой аймшигтай юмэнэ бузарууд
standart banknii mungu yvaad baigaa yum bishuu
Лалрууд хаанаас ийм их мөнгө олдог бна иргжний дайн хийхгүй бол хэзээ ч энэ их орон өөдөө гарахгүй ээ
Батхүү минь Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг. Бүх үнэнийг нь хэлчихээд үхвэл ардууд чамд баярлана. Мөнхбаясгаланд хэлснээ шүүх дээр хэл. Шүүх хурлыг телевизээр шууд дамжуулахыг шаардаарай.амжилт хүсье,эрүүл байгаарай.
Avilga,turiin unchiig hulgailsan nuhduuded genotset hiideg boliyo.
Мэдэхгүй. Ээ. Мэдэхгүй ядаргаатай юм муусайн луйъарчид. Бие биенийгээ бүгдий нь бариад идчихээчдээ.
Алтан одоо болиоч хар шунал минь Нямкатахоёр ардчилсан намрууих дайрах юмаа та хоёрын асуудалд ардчил их саад болжбайнуу одоо болимоор юмаа ичээч
balag ni duusdgui pizda ymaa ene bathuu gegch
АН-ы захиалгаар ингэж хамаагүй бичиж болохгүй ээ. шаал худлаа мэдээлэл байна.
Jinhen zalilan hohirogch ni gart barihdj nvdend haragdhgui tur zuunii luibar gsen ch bloh yum ergvv mangar hvn l ene zeeliin vlgert itgeh blgui sanaatai vildel bh shib de
Bathuu.bolon.tuunii.hamsaatanguud.yasan.ih.zahialgaar..hevlel.medeelleer.bichuulj.bnaa
zahialgaar.l.zuvhun,neg.talyg.barij.bichjee.Turiin.bankind.yamar.ch.hamaagui.herg.gedgiig.ih.hurlyn.gishuun.yarij.bsan.ene.bol.deerem.gesen