Туркийн Ерөнхий сайд манай улсад айлчилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ноён Ерөнхий сайдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд нарын албаны хүмүүс угтан авлаа.

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхана.

БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымын айлчлалын хөтөлбөр

09.55 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымыг албан ёсоор угтах ёслол болно

10.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырымын нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

10.05 цагт БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым "Хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурна /Баганат танхим/

10.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийнэ /Их жанжин Д.Сүхбаатар танхим/

11.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно. /Есөн хөлт туг/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Au(202.21.106.115) 2018 оны 04 сарын 06

Ene laitai uvgunuus bolj 3tsag autobusand tugjirch yavlaa Mgl maani ulam jijighen bolood bhima. Ard tumnee bodoj bgch tgj olon hun zovooj zam haah ymar shaardlaga bn

0  |  0
Top