Газрыг үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг хаврын чуулганаар шийдвэрлэнэ

2018 оны 04 сарын 06

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байна. Нийслэлийн Газрын албанаас дээрх хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.

ГЗБГЗЗГ-аас нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг хугацаагүй болгох тухай хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байгаа юм.

Тиймээс иргэд ирэх сарын 1-нээс газрыг үнээр худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автан хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын албанд очиж цаг заваа гарздах, ачаалал үүсгэх шаардлагагүй юм. Дээрх хуулийг 3 удаа сунгасан бөгөөд цаашид хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулаад байна.

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Газаргүй иргэн(112.72.14.28) 2025 оны 03 сарын 13

Газрын тэгшитгэл явуулах хэрэгтэй . Их хэмжээнии газар авсан нохдуудаас газрыг нь газаргүй иргэдэд олгох ёстой . Бид монголын иргэн яалт ч үгүй мөн болой . Гадуурхахдаг эрх байхгүй

1  |  0
Оюунсүх(124.158.74.2) 2025 оны 03 сарын 13

УБ хотын газрыг хувьчилсан нь үндсээрээ буруу. Одоо хотын эргэн тойроны газрыг зах замбараагүй хувьчилчихаад хэзээ утаанаас сална гэж бодож байгаа юм бэ? Ямарч дэд бүтэцтэй газар хувьчилаад байна гэдэг чинь гэр хорооллын яндангуудаа нэмээд бай гэсэнтэй адил биз дээ !!!!!!!!!

1  |  0
Close menu