НОЦТОЙ БАРИМТ №3: ТЕГ-ын дарга асан Б.Хурц С.Зоригийн хэргээр УИХ-ын гишүүдийг тагнадаг байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

Тагнуулын ерөнхий газрын зүгээс С.Зоригийн аллагын жинхэнэ захиалагчийн илрүүлэх сонирхол тун бага байх магадлалтай хийгээд үүний гол шалтгаан нь тэрхүү захиалагч нь одоогийн төр засгийн өндөр дээд албан тушаал хашиж байгаагаас үүдэлтэй гэж өмнөх цувралд тун тодорхой өгүүлсэн.

Тэгвэл энэ удаа Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн бас нэгэн ноцтой дүгнэлтийг уншигчдадаа сонордуулах гэж байна. Энэ нь С.Зоригийн хэргээр далимдуулж, улстөрчид болоод сэжигтэн, яллагдагчдыг айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлж, залхаан цээрлүүлсэн тухай баримт юм.

Монголын хууль хүчний байгууллага, тэр дундаа ТЕГ-ын зүгээс С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор тун ойлгомжгүй, нууцлаг, эргэлзээтэй мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсан болохыг ОУПХ-ны төлөөлөгчид онцолжээ.

Тэд уг уг хэрэгт анхаарал хандуулж буй бүх хүмүүст шууд ба шууд бусаар учирсан айлган сүрдүүлэлт, дарамт шахалтыг сонсоод ихэд цочирдсон гэнэ. Шууд хамаатай гэдэгт яллагдагчид, тэдний өмгөөлөгчид, магадгүй шүүхийн ажилтан, мөрдөн байцаагчид багтаж байгаа бол шууд бус гэдэгт уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар санаа бодлоо олон нийтэд илэрхийлж, эсвэл ОУПХ-ны шийдвэрийг Монголын ард түмэнтэй хуваалцаж байгаа парламентын гишүүд, улс төрчид, иргэний нийгмийн оролцогчид эсвэл жирийн иргэдийг хэлжээ.

Олон улсын байгууллагын төлөөлөгчид тэдэнтэй уулзаж ярилцахад зарим нэгэн хүмүүс дарамт шахалтаас айсны улмаас мэдэж буй зүйлсээ хуваалцахгүй байгааг анзаарсан аж.

Ял шийтгүүлсэн этгээдүүдийн өмгөөлөгчид төлөөлөгчидтэй уулзахаас татгалзсан шалтгаан нь үүнтэй холбоотой нь илт байсан. Мөн яллагдагчийг өмгөөлөхөөс татгалзах хэрэгтэй гэж ТЕГ-аас өмгөөлөгчдөд санал болгож, нөгөөдүүл нь өмгөөллөөсөө татгалзсаныг сонсоод тун гайхсан байна. Түүгээр ч зогсохгүй, УИХ-ын хэд хэдэн гишүүн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүндрэлтэй байна гэдгээ тэдэнд аминчилж байсан байх юм.

Тухайн үед УИХ-ын дэд дарга байсан Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг шийдвэрлэхэд гарсан алдаа дутагдлуудын талаарх санал бодлоо тодорхой илэрхийлдгээ, мөн энэ шалтгааны улмаас хэзээ ч баривчлагдах эрсдэлтэйгээ төлөөлөгчдөд хэлж байжээ. Үүнийг баталсан нэгэн үгийг тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц хэлсэн байдаг. Тэрбээр “Бид мөрдөн байцаалтад буй бүх хүмүүсийг гүйцэтгэх ажиллагаа явуулах замаар хянаж, бүх үйлдлийг нь тэмдэглэж авдаг. Үүнд хэргийг олон нийтэд мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг шүүмжилдэг парламентын гишүүд ч мөн багтдаг" хэмээн нуулгүй хэлсэн нь төлөөлөгчдийг ихэд гайхахад хүргэжээ.

Энэ нь шударгаар шүүлгэх болон парламентын гишүүд, энгийн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй зөрчилдөж байгаа нь дамжиггүй. Яллагдагчдын эрх болон хэргийн талаар чөлөөтэй ярих иргэдийн эрхийг хүндэтгэх ёстой. Хэрэв хууль ёсны хязгаарлалт тавих шаардлагатай бол тэр нь олон улсын хүний эрхийн хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагатай. Дээрх тохиолдолд С.Зоригийн хэргийн үнэн мөнийг олон нийтэд дэлгэж болохгүй гэсэн шаардлагын ард жинхэнэ захиалагч болоод ял хүлээсэн хүмүүсийн тухайд өөр бусад санаа, эргэлзээ, эрэл хайгуул болохоос бүрэн эмээж, сэрэмжилсэн үйлдэл хийжээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Өнөөдөр Монголд "Зоригийн хэрэг шиг юм болов оо" гэх мэт хэллэгүүд ихээхэн хэрэглэгдэх болсон. Энэ нь "Чи С.Зориг шиг алуулаад, хэн үүнийг хийснийг, захиалсныг хэн ч, хэзээ ч мэдэхгүй" гэсэн утга санааг илэрхийлдэг. Тиймд одоогоор хэрэг илрээд байгаа гэх хэдий ч энэхүү хэргийг илрүүлж, үйлдсэн этгээдүүд ял оноосон гэх үйлдэл нь бүхэлдээ алдаа мадагтай, асар их эргэлзээтэй байгааг олон улсын байгууллагаас онцлон анхааруулсаар байна.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.21.106.142) 2018 оны 05 сарын 16

МАН алсан шүү дээ. Тодорхой. Бат-Үүл гэж хуцна. Өөрсдөөсөө зайлуулах ядарсан арга нь. Мөрөн гэдэг хулгайч зориуд олон хүн оруулсан байгаа юм шүү дээ. Мөрөн бол МАН-ын гол хүн нь.

0  |  0
Zochin(112.72.14.189) 2018 оны 04 сарын 07

Ene hereg medeejiin shvv dee batvvliig elbegdorj zorigiig alsan gej mongold gantsaarang ni baatar tsol ugsun bizdee vneniig barij avaad shorond.bvh nasaar ni hataahad yadag yum

0  |  0
Tamd uulzmaruud(66.181.161.111) 2018 оны 04 сарын 07

Erunhiilugch sentiigeesee buuhaasaa umnu jinhene zohion baiguulalttai zahialgatai gedeg umiig utgaar n hiij ene hergiig shiidlee, ilruullee bolood ungursun. Odoo bugd bugsuu uhuulahaasaa aigaad ene hergiig suhuh hun garch irehgui n. ingeed l Elbegee casinodood chuluutei yavj yavaa. Tamd uulzana daa ta nar bugdeeree!

0  |  0
Elbegee novsh(66.181.161.111) 2018 оны 04 сарын 07

Elbegdorj, Bat-Uul 2-t ih um bii bhoo. Neg negendee Baatar tsol uguud l. Elbegee Bat-uuliig neg ih gomdooj namiihaa hural deer nuhud nohod bolloo barilaa bolood, yag tuunii daraahan l Baatar bolson. Uuliin malgai hergiin gazraas oldson bdag. Erunhii said bolgoj undur avahuulah sonirhol Elbegee l baigaagui bj taaraa, muu gahai! Uuliin tolgoi tsav tsagaan bolson, huurhii! Aimshigt um nuuj shanalj yavaa hunii tolgoiI genet tegj tsav tsagaan boldog um gee bizdee. Ingeed ene 2 um bgaamaa geed ilerchuul Mongoliin Ardchilal gedeg um utgaa aldah geed l uneneeree irehgui bgaa biz. Novshnuud!

0  |  0
цэнд(59.153.114.227) 2018 оны 04 сарын 06

Нямдорж, балайзандан хоёрын зарлах яасан вэ? Худлаа амлаж сайд болчихоод түүнээсээ бултаж ОУП-ын нэртэй юмануудад гүтгэлэг зааж өгч, түүгээр дэмжлэг авах гэж хөгөө тарьж, амьтны доог болж гүйцлээш дээ, мэдрэл мэнгэт хараа. одоо больж үз дээ.

0  |  0
Hurts (172.58.137.23) 2018 оны 04 сарын 06

Zorigiin heregiig shiidsen ni elbeg hurtsaar unen muniig balruulduul ilrehees aidasaa darsan

0  |  0
Зочин(66.181.161.29) 2018 оны 04 сарын 06

Зоригийн хэрэг захиалагч нь илрээгүй тохиолдолд гүтгэлэг, хэлмэгдүүлэлт гэж дүгнэгдэх нь тодорхой. Улс төрийн шалтгаантай гэж үздэг, захиалагчтай гэж тогтоогдсон бол захиалагч илрээгүй бол гэмт хэрэгтэн батлагдахгүй. Нямдорж, Элбэгдорж хоёрын хэн нь зөв гэдгийг захиалагч тодорх эсхээс харж болно. Ганц хэцүү нь гэмт хэрэгтэн гэж хүн гүтгэсэн байхвий гэдэг л байна.

0  |  0
Зочин(108.208.122.34) 2018 оны 04 сарын 06

Хурц гэгч этгээд их баяжсан хичнээн олон гэр бүл хилсдүүлж зовлонд унагасан бол Элбэгдорж Хурц хоёрыг баривал ч их юмны нууц тайлагдана даа

0  |  0
ХУЦ(51.15.63.43) 2018 оны 04 сарын 06

НЯМДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ БҮҮР САНДРАЛДААД ҮХЭХ ГЭЖ БАЙНА. НЭГ МУУ ГАДААДЫН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТЭЭР ИРГЭДИЙГ ИХ ТАЛЦУУЛЖ БАЙНА ДАА.

0  |  0
Huz(213.162.73.117) 2018 оны 04 сарын 06

Hurz bol baidag l neg golog tumniig deesh tatan huul bus uildel hiilgej baigaa huzuugui odoo mongoliin toriin samarhad gar huruunii hums bolj baigaa muu uhdel shees gedgiig hun bur medej baigaa shorond hed Honig hiigeed l Hog shaar martagdsan ulger bolno er Tag dohsoor.....bna

0  |  0
Зочин (103.57.92.77) 2018 оны 04 сарын 06

Элбэгдоржийг Хурц С.Зоригийн хэргээр тагнаж шалгаад байхаар Элбэгдорж Хурцыг ТEГ-ын даргаар тавьж найр тавьсан байж таараа.Тэгээд Хурц өөрийг нь өндөр албан тушаалд тавьж генерал цол хүртэл олгосон болохоор Хурц арга буюу Элбэгдоржийг тагнаж шалгахаа больж заавраар нь ажилладаг болсон нь тодорхой юм биш үү

0  |  0
Зочин(91.219.239.114) 2018 оны 04 сарын 06

ШАЛГУУЛАХААС ҮХСЭН ДЭЭ АЙДАГ БАЙНАА. ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ Л БОЛ ТАГНАНА УУ ЧАГНАНА УУ ХЭНД ХАМААТАЙ ЮМ

0  |  0
Зочин(91.219.239.114) 2018 оны 04 сарын 06

ШАЛГУУЛАХААС ҮХСЭН ДЭЭ АЙДАГ БАЙНАА. ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ Л БОЛ ТАГНАНА УУ ЧАГНАНА УУ ХЭНД ХАМААТАЙ ЮМ

0  |  0
тагнуулч(89.107.100.100) 2018 оны 04 сарын 06

Элбэгдоорж , Батуул гэсэн алуурчид нь бэлэн гэж бугд ярьж байгаа биздээ. Суулд Хурц ниилж зохион байгуулагч болсон . 3-уулынгыг нь шоронд хииж сайн шалга . Ярьна шуу тэд.

0  |  0
бодлын хулгайч(43.228.129.65) 2018 оны 04 сарын 06

энэ бол аймшиг

0  |  0
Setgegdel(202.170.68.38) 2018 оны 04 сарын 06

Ene KHurts gej huniig muulaad bgaa humuusd zoriulj helhed shilnii tsaanaas heden haltar togrog avchaad bichij bgaag chin medne ene bichij bgaa yumniihaa eznen bolooroi huuli hyanaltiihan buhdiin ilruuldeg yum genlee ta buhen helsen bichsen ugniihee eznen bolood huuliin omno hariutslaga huleeh chadvartai bgaaraidaa hun gutgen doromjloh huiltai bdag yum shuu gej zochin yhel nart zoriulad helchi

0  |  0
Yagii(172.58.43.27) 2018 оны 04 сарын 06

Number 1 mongoliin daisnuud 1 moenkold ebi sbayar bafamjunai notoibayar batbold su tednii gar hul. Ard tumen hariugaa avnaa buu bas!!!!!

0  |  0
Yhel(172.58.43.27) 2018 оны 04 сарын 06

Novsh gej barilgiin com d dandaa hulgaich alyur hid bdav hurtsgej gajdonton yJ

0  |  0
Yhel(172.58.43.27) 2018 оны 04 сарын 06

Novsh gej barilgiin com d dandaa hulgaich alyur hid bdav hurtsgej gajdonton yJ

0  |  0
зочин(112.72.14.52) 2018 оны 04 сарын 06

Хурц мэрэгжлийн тагнуул биш соц нийгмийн үед л хойно барилгын ком төгссөн бусад мэрэгжил нь дан курс арын хаалга энэ хүн хувийн ампиц хөөж албан тушаалаа ашиглан дарамтлагч мөнгө олхын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон рекетчин

0  |  0
үүү(64.119.19.5) 2018 оны 04 сарын 06

Тагнуулч юм чинь тагнана шүү дэ юуг нь гайхнаа

0  |  0
tulga(27.123.212.137) 2018 оны 04 сарын 06

Elbegdorj terguutei AN. Ochirbat Bagabandi terguutei MAN -iimhan oroltsson yum chin yaj ilreh yum be!!.Odoo Olon ulsiin Murdugchduur murduulvul l ilrene dee.

0  |  0
Top