“Эрдэнэт үйлдвэрийн 28 хуудастай жинхэнэ гэрээг нуусан”

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэнхуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Эрдэнэтийн 49 хувь, 51 хувийн асуудал гишүүдийг талцахад хүргэв.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн маргаанд туйлын хариуцлагагүй оролцсон. 28 хуудастай жинхэнэ гэрээг гаргаж өгөөгүй. Түүний оронд 42 хуудастай хуурамч гэрээ өгсөн. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалаагүй. Зүгээр баталгаа гаргуулсан. Олон улсын Арбитрын шүүх дээр Эрдэнэт үйлдвэрийг санаатайгаар ялагдуулсан гэж харагдаад байгаа. Жастын Ш.Батхүүгийн хөрөнгийг дээрэмдсэн. 30-40 шатахуунтүгээх станц, орон даяар салбартай” Мах маркет” гэдэг компанийг нь булаасан. Энэ бүхнийг  шалгах ёстой ” гэв.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(202.131.238.98) 2018 оны 04 сарын 06

Мах маркет” лав НоровынАлтанхуяг дээр байдаг санагдах юм

0  |  0
Top