”Тарих үрийн чанар, аюулгүй байдал, анхаарвал зохих зарин асуудал” сэдэвт итгэл хэлэлцүүлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 07

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан Төрийн ордонд энэ сарын 4-нд болсон Тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцож, үрийн чанар, аюулгүй байдалд хэрхэн анхаарах талаар тариаланчдад хандаж мэдээлэл, зөвлөмж өгч илтгэл хэлэлцүүллээ.  Уг зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид хүрэлцэн ирж оролцсон юм.

Тэрээр илтгэлдээ ”Өнөөдөр барилга, уул уурхайн салбарт “Аюулгүй ажиллагааг урьдчилан хангаагүй ажил тийм ч чухал биш” гэдэг зарчим үйлчилж “Нэн түрүүнд аюулгүй ажиллагаа” гэж ярьдаг болсон байна. Тэгвэл газар тариалангийн салбарын хувьд  “Нэн чухал нь үрийн чанар, аюулгүй байдал” юм. Учир нь зөвхөн үрийн чанараас хамааралтайгаар нэгж га талбайгаас авах ургацын хэмжээг 20-40%-иар нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Тийм учраас үрийг  заавал сортолж том фракцын, чанар сайтай, тухайн бүс нутагт нутагшсан үр сонгож тариалах нь бидний эрхэм зорилго байх ёстой.

Үрийн сонголт, сортлол, талбайн хөрсний боловсруулалтыг хангалттай сайн хийснийхээ үр өгөөжийг хүртэж, тогтмол сайн чанарын, арвин ургац хураан авч байгаа аж ахуйн нэгжүүд байна. Тэдгээрээс Сэлэнгэ аймгийн “Товханхан”, “Гацуурт”,  “Момо-Агро”,  “Бооцын тариа”, “Суварган тамир”, Цэгээн хуст ХХК, “Өгөөж мандал уул ХХК”, Булган аймгийн Бүтилийн-Ундарга,  зэрэг ААН-үүдийг нэр дурьдмаар байна. Эцэст нь Монголчуудын хэлдэг байсан нэг хэлц үг байна. Багшаа голвол тархи хоосон, будаагаа голвол гэдэс хоосон гэж.У чир нь Хүнсний аюулгүй байдал гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг тул үрийн чанарт анхаарлаа сайн хандуулахыг хүсье.

Ингээд газар тариалангийн салбар бол Монгол Улсын нийт ажиллагсдын ¼-ээс илүү хувь нь ажиллаж амьдралаа залгуулдаг манай улсын эдийн засаг, нийгмийн томоохон салбар төдийгүй, Монгол орны  хөрсөнд ургасан  бүтээгдэхүүн бол байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалсан нэн цэвэр бүтээгдэхүүн байх ёстой гэдгийг та бүхэн сайтар ухамсарлаж, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, өндөр сахилга хариуцлагатай ажиллахыг  хүсээд  та бүхнийхээ зөвлөгөөний цаашдын явц, үр дүнд амжилт хүсье” хэмээн онцоллоо.

 

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top