Шүүхийн шийдвэрийг нийтэд мэдээлэхгүй байх нь хууль зөрчих талаар албан бичиг хүргүүлэв

2018 оны 04 сарын 12
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2018.04.12/ шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт албан бичиг хүргүүлэв.
Албан бичигт эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох, яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргах эрх бүхий шүүхийг үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэхгүй байх нь Монгол Улсын хэд хэдэн хууль болон олон улсын гэрээг зөрчихөөр байгааг онцолжээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top