04-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2018 оны 04 сарын 14

 

2018 оны 04 дүгээр сарын 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, бусад хугацаанд бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top