БСШУС-ын сайдын зоримог шийдвэрүүд иргэдэд таалагдаж эхэллээ. Ер нь, энэ салбар байнга шүүмжлэл дагуулж, хэл аманд өртдөг. Том ч салбар асуудал ч ихтэй. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд, цэцэрлэгийн хүрэлцээ, сурах бичиг хэвлүүлэх гээд л үргэлжилнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэж ахуй дор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Ажлаа хийж чаддаггүй хүмүүстэй хамтарч ажиллахгүй. Ажилдаа сэтгэл гаргахгүй байв л халаа, сэлгээ хийнэ. Хөдөлгөөн хийхгүйгээр ажиллахад хэцүү. Мэргэжлийн хүн ирлээ гэсэн зүйл харагдахгүй байна” гэдгээ ил тод зарласан. Хатуухан гараар үзнэ гэдгээ шуудхан илэрхийлсэн. Тэр үүнийгээ ч тайлбарласан.
Энэ яаманд гадаадын олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Алба, хэлтсийн дарга нар төсөл хэрэгжүүлж, давхар цалин авдаг. Ялангуяа “Зарим газрын дарга нар утсаа салгаад алга болдог. Ажлын ачаалал ихсэхээр эмнэлэгт хэвтээд ачаалал буурахаар гараад ирдэг дарга нар бий” хэмээсэн. Гэхдээ халаа, сэлгээ хийгээд өөрийнхөө төрөл, садангаасаа ажилдаа оруулаад, мэргэжлийн бус хүнийг томилохгүй. Яамныхаа нөхөдтэй ярилцаж байгаад бүр шаардлагатай байв л анхан шатны нэгжээс мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг томилно гэж байлаа. Тэгээд Сайдаар ирэв. Хэлсэн дээ хүрэв. Ганцхан жишээ дурдъя. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэгийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Ням-Очирыг томилсон. Т.Ням-Очир нь Нийслэлийн Боловсролын газар, Чингэлтэй дүүргийн Боловсролын газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан шилдэг залуу боловсон хүчин. Залуу гэхгүй туршлагатай. Сайдын мэргэжлийн чадварлаг хүн, сайн менежер байхад анхан шатны нэгжээс хамаагүй томилно гэсний биелэл. Т.Ням-Очирыг ажилдаа мэргэшсэн, чадварлаг боловсон хүчний нэг гэдгийг Чингэлтэйчүүд хэлээд өгнө.
Их, дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдийн эгнээг бууруулах бодлогын эхлэл
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн А/195 тоот тушаалаар их, дээд сургуулиудын Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо 400 байсныг 480 болгож нэмэхээр тогтоосон. 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болгосон.
Харин коллеж, орон нутгийн их, дээд сургуулиудын босго оноог хэвээр нь буюу 400-гаар нь үлдээв. Цаад талдаа орон нутгаас ирэгсдийн тоог ч бууруулах бодлого юм уу гэлтэй. Босго оноог өндөрсгөснөөр яах вэ. “Их, дээд сургуульд элсэгчид чанаржиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэнэ” мэргэжлийн хүмүүс нь ийм тайлбар хэлж байна . Заавал их, дээд сургуульд элсэж төгсөөд ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд байх албагүй. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдын тоо өснө. Эдгээр төвд нарийн мэргэжил эзэмшдэг хүүхдүүдэд сард 70 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг байхад элсэгчдийн тоо нэлээд нэмэгдсэн гэдэг. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 29192 хүүхэд элсүүлэх тоог МСҮТ-үүдэд олгоход 99.8 хувийн биелэлттэй гарсан гэдэг. 2013-2014 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 81.3 хувь, 2014-2015 онд 81.4, 2015-2016 онд 75.7, 2016-2017 онд нийт төгсөгчдийн 78 хувь нь төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуульд оржээ.
Салбарын сайдын шийдвэр босго оноо хүрсэн хүрээгүй их, дээд сургуульд орж, төгсөөд ажилгүйчүүдийн эгнээнд ордог дипломтой нөхдийг цөөрүүлэх алсын бодлого агуулж гэж харагдсан. МСҮТ төгсөгчид их, дээд сургууль төгсөгчдөөсөө илүүтэйгээр ажлын байртай болдог нь үнэн. Их, дээд сургуульд элсэх хүүхдүүдийн 18 хувь нь хасагдаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэж салбарын яам тооцжээ.
Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ
Аав, ээжүүд охиноо их, дээд сургуульд оруулж, хөвгүүдээ “Манай энэ эрэгтэй хүүхэд болно” гэсээр олон жилийн нүүр үзсэн. Бас л гажуудал. Одоо эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн мэдлэгийн төвшинд тооны харьцаа гарсан гэж судлаачид хэлдэг. Ер нь, оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 30 хувь нь эзэмшихээр суралцаж буй мэргэжилдээ сэтгэл дундуураа илэрхийлсэн байдаг. Дургүй ламд дарж байж сахил хүртээхийн үлгэр энэ. Нэгэнт сонирхолгүй мэргэжлээр төгсөөд ажил хийхгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлнэ. Эсвэл дэлгүүрийн худалдагч төдийгөөр хэмжигдэнэ.
Жилд манай улсын хувийн болон төрийн өмчийн 95 их, дээд сургуулийг дунджаар 25 мянган оюутан төгсдөг. Тэднээс хэд нь ажилтай болдог вэ. 2018 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянган хүүхэд төгсөнө. Элсэлтийн шалгалт өгөхөд өмнөх жил төгссөн хүүхдүүд нэмэгдэнэ гэж тооцоход 40 мянга гаруй болох нь ээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 80 хувь нь зөвхөн төрийн өмчийн их сургуульд орох сонирхолтой байдаг ажээ. Гэтэл манайд ажлын байр бэлэн, ажилтан дутмаг мэргэжлүүдэд агрономич, бага ангийн багш, сайн менежер, технологи-компьютерийн мэргэжилтнүүд, нарийн мэргэжлийн цахилгаанчин оржээ. Нөгөө талд эдийн засагч, нягтлан бодогч, түүхч, улс төр судлаач илүүдэл мэргэжилд тооцогдох болов.
Боломж үргэлж байдаг
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний бүтцийн харьцаа алдагдсан болохыг хаана хаанаа хүлээн зөвшөөрөөд эхэллээ. Их, дээд сургуульд хүүхдээ оюутан болгоод асуудал цэгцрэхгүй. Сургалтын төлбөр төлөх гэсэн “сэтгэлийн зовлон”-той болдог. Сургалтын төлбөрийг нь аргалаад төгсгөхөд ажилтай байх уу гэдэг бас л асуудал. Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог нэмснээр боломжийг хаасан хэрэг биш. МСҮТ-д нарийн мэргэжил эзэмшиж болно. Харин салбарын сайд нь энд суралцагчдадаа сард байг гэхэд улиралд мөнгөн өгөх саналыг гаргаад Засгийн газар, зохих шатны байгууллагаар дэмжүүлчихвэл....
БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа томилогдсоны дараа бас нэг чухал шийдвэр гарч байлаа. “Оюутны хөгжлийн зээл”. "Хүү"-гүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүй. Шаардлага нь оюутнуудад хүүхэд нь сурлага сайтай ч амьдралын боломжгүй эцэг, эхчүүдэд маш том дэмжлэг болох шийдвэр. 2018 оны хоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийн нөхцөлийг сайжруулсан юм. Ингэснээр жилд 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэнэ. Оюутны хөгжлийн зээл”-ийг хүү өндөртэй дургүйгээ хүрвэл хүнд суртал гаргадаг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан олгох юм. Өөрсдөө сургалтын төлбөрөө төлөөд, төгсөөд ажилтай болсон зарим иргэн “Бидний үед ийм боломж байсан болоосой” гэж хэлж, ярихыг ч бишгүй л сонссон. Банкных шиг өндөр шалгуур тавихгүй. Зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, бакалаврт суралцдаг. Мөн зээлдэгчийн голч дүн 2.8 болоод түүнээс дээш байхад, магистрант, докторант бол голч дүн 3.2 бөгөөд түүнээс дээш байхад л зээл авна. Шинэчилсэн журмаар оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх боломжтой. Оюутан 10 сая төгрөгийн зээл авсан бол зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь чихэнд чимэгтэй сонсогдож байна. Боломж үргэлж нээлттэй байдгийн жишээ энэ, Боловсролын сайдын шийдвэрүүд болж байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг цахимаар гаргадаг болох дэвшил
Оюутан залууст төдийгүй сурагчдыг чиглэсэн ажлуудын нэг нь Олимпиад юм. Шинэлэг нь ерөөсөө шалгалтын хариуг газар дээр нь гаргах. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар БСШУСЯ-ны дэмжлэгээр Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан байгалийн ухааны нэгдмэл агуулгын хэмээсэн тодотголтой олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 200 гаруй сурагч оролцож, оюун ухаанаа сорьсон. Удаад нь “Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг Эрдэнэт хотод зохион байгуулсан. ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилга, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгээр технологийн дэвшлийг орон нутагт нэвтрүүлэх, сурталчилан таниулах зорилготой энэхүү олимпиадыг анх удаа хөдөө орон нутагт цахим засагч машин ашиглан зохион байгуулсан. Ж.Энхбаярын санаачилсан олимпиадын дүнг шууд л гаргасан. Эрдэнэтийн олимпиадад 102 сурагч оролцож хариуг цахимаар авсан.
Энд бас нэгэн шинэчлэлийн эхлэл санаачилга яваад байгаа юм. Цаашид боловсролын салбарын цахим шилжилтийг улам эрчимжүүлж, хаврын Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг багш нар гараар засварлаж цаг хугацаа алддагийг халж, хоёр минутын дотор бүх сурагчдын оноог гаргахаар зорьж ажиллаж байна.
А.Эрдэнэ
www6zindaa.mn
Сэтгэгдэл ( 29 )
chi ter neg ded said bolson nohroo nadtai neg toogoor ch ymu oor yugaar ch baisan yahaw uralduulahgui biz ai haha. ta mongoliin toroor togloj chadah ymdaa ard tumen udahgui ta nariig ingej dawraahgui ee 20 ond UNEN BA ZOV geh met olobn zorigtoi ard tumnii negdel ta nariig darnaa
chi ter neg ded said bolson nohroo nadtai neg toogoor ch ymu oor yugaar ch baisan yahaw uralduulahgui biz ai haha. ta mongoliin toroor togloj chadah ymdaa ard tumen udahgui ta nariig ingej dawraahgui ee 20 ond UNEN BA ZOV geh met olobn zorigtoi ard tumnii negdel ta nariig darnaa
chi ter neg ded said bolson nohroo nadtai neg toogoor ch ymu oor yugaar ch baisan yahaw uralduulahgui biz ai haha. ta mongoliin toroor togloj chadah ymdaa ard tumen udahgui ta nariig ingej dawraahgui ee 20 ond UNEN BA ZOV geh met olobn zorigtoi ard tumnii negdel ta nariig darnaa
chi ter neg ded said bolson nohroo nadtai neg toogoor ch ymu oor yugaar ch baisan yahaw uralduulahgui biz ai haha. ta mongoliin toroor togloj chadah ymdaa ard tumen udahgui ta nariig ingej dawraahgui ee 20 ond UNEN BA ZOV geh met olobn zorigtoi ard tumnii negdel ta nariig darnaa
Ажил хийгээд эхлэхээр муухай харагддаг нь монгол зан юм уу даа Үгүй байхаа 90 оноос хойш л ийм нэг нэгэндээ итгэдэггүй эсвэл атаархуу ийм сонин араншинтай болцггчихсон байх юм
МОНГОЛЫН ТӨР ИЙМ ДАЙЧИН АЖЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭН САЙДЫН ДУТАГДАЛД ОРСОН. ОДОО ТЭР ЗБХ-Н САЙД ГЭЖ УНХИАГҮЙ ЦАРАЙТАЙ ДООЖЖОГҮЙ НӨХӨР ХОТЫН ӨМХИЙГ ЯАХ ВЭ ГЭСЭН СЭТГҮҮЛЧИЙН АСУУЛТАНД НАДАД МЭДЭХ ЮМ АЛГА ХҮРЛЭЭ УРАГШАА ЯВСАН...ИРЭХДЭЭ ЭГ ЮМ ДУУЛГАХ БАЙХ ГЭЭД ХЭЭВНЭГ СЭТГҮҮЛЧДИЙН ӨМНӨ ЭВШЭЭГЭЭД СУУЖ БАЙХ ЖИШЭЭНИЙ...ЭСДЭЛ УУ САЙД ТА ЮУ ХИЙЖ БНА ГЭХЭЭР ӨИ ХАМАГ ЦАГАА ОНГОЦ ТОМИЛОЛТ ГЭЭД ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ДЭЭР НҮД НЬ ЧАВЧИХГҮЙ ИНЭЭХ АЯДААД СУУХ ЖИШЭЭНИЙ ГЭТЭЛ БЭНЗЭНИЙ ҮНЭ ӨССӨӨР ....ГАНЦ МОДОН ДАХЬ НҮҮРСНИЙ ЦУВАА ГЭННЭССИЙН АМЖИЛТЫГ ТОГТООЖ БАЙХ ЮМ..ОДОО ТЭГЭЭД ЭНЭ БҮХНИЙГ ЯАЖ ШИЙДВЭРЛЭХ ВЭ ГЭСЭН СЭТГҮҮЛЧ ОХ
dargaasaa buusan humuus muulaad baih shig bna aa hiij heregjuulj baigaa ajil ni tumnii nuden deer bna shuu dee
hamgiin sain ajillaj baigaa said shuu amjilt husiy.Uneheer talarhaj baigaa shuu ard tumen ylgaj salgaj oilgoj baigaa shuu .
ajlaa hiij chadahgui emnelegt hevteed l , gadaad yavaad l baidag hymyys,,,,,zov shdee halah heregtei
ajlaa hiij chadahgui emnelegt hevteed l , gadaad yavaad l baidag hymyys,,,,,zov shdee halah heregtei
ajlaa hiij chadahgui emnelegt hevteed l , gadaad yavaad l baidag hymyys,,,,,zov shdee halah heregtei
ӨӨРИЙГӨӨ Л ХЭЛЖ, АЧААЛАЛ НЭМЭГДЭХЭЭР ЭМНЭЛЭГТ ХЭВТЧИХДЭГ. УТСАА УНТРААГААД АЛГА БОЛЧДОГ Л ДОО.БӨӨР МУУТАЙ ГЭДЭГЧ БИЛҮҮ.
Цогзолмаа шиг боловсролгүй авгай боловсролын салбарыг удирдаад хөл дээр нь босгоно гэж байхгүй ээ! Хүмүүст таалагдах гэж олны ам дагуулж юу л бол юу ярьж чадна, хийж бол үнэндээ чадахгүй. Өөрөө 1 ном байтугай 1 хуудас цаас ч уншдаггүй нөхөр. Ер нь бол хулхи..худалч бас хулгайч хүн. Итгэх боломжгүй. Ийм хүмүүс төр удирддаггүймаа..!
Ганц хоёр алдаагаа засчуул уг нь салбарт гарч байгаа шинэчлэл, дэвшлийг сайн л бичсэн байна. Анзаарч харж байгаа нь талархууштай
Магтуулах бичвэр захиалж бичүүлжээ.БагшНар Ажил хаях гээд сандарч байна.1тэнэг нусгайг гарынүзүүрт зарах гээд дэд сайд болгожээ .Ийм юмс боловсролын сайд хийхээр яана гэж бодох вэ
Сүртэй сүртэй юм яриад л байхын мэдэхгүй ээ
хүүхэд байхын дайчин охин байсан.8-р ангид байхдаа аймгийн бүлгэмийн завлөлийн дарга байсан...сайн ажиллаж байна
Ер нь яс юман дээрээ эмэгтэй хүмүүс зоримог, шийдэмгий байдаг. Харин оютны зээлийн журам дээрх улиралд 10-с багагүй хичээл сонгох гэдэг нь амьдралд хэр нийцэж байна вэ? Манай хүүхдийн хамгийн ачаалалтай гээд 8 хичээл сонгоод байдаг. Энийгээ сайн хараарай даа.
Салбарыг бужигнуулаад сайн зүйл болохгүй л болов уу
Muu humuusiin muulah eldviin ugend buu yum bod ugaasaa sain ajillaj bgaag olon tumen oilgson bgaa
Sain zorimog bgaag chib ard tumen harj bgaa shantrah herggui amjilt husye saidaa
Sain zorimog bgaag chib ard tumen harj bgaa shantrah herggui amjilt husye saidaa
Sain zorimog bgaag chib ard tumen harj bgaa shantrah herggui amjilt husye saidaa
medleg chadvaraar muu, tegeed yaaj ene ich ondorlogt ochiv gedeg n bas l chever bish, nogoo l chudlaa medemchiirdeg n cheveer, jaachan ch gesen ooroo icheseei bilee
Сайн ажиллаж байгаа шүү.дайчин бүсгүйг дэмжиж байна. Харин өөрийн эзэмшилд байдаг олон га газраа улсад нь буцааж өгөөд сургууль цэцэрлэг эмнэлэгийн газар болговол бүр их баярлах байна
Энэ худалч авгай болиосой багшийн цалин нэмнэ гэж гошгоруулаад л чамайг огцорвол олон хүн баярлана да
энэ одоо юун захиалгатай бичвэр вэ?
Mongold l iim gaj zuil heviin met bolchih yum ..uur ulsad bol uuriiguu zoriud magtsan zuil bichuullee geed ali hudiin ogtsruulchih baisan .. Chadvargui..heviin bus setgelgeetei humuusiin aranshin yum daa..zailuul..