Иргэд хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн байгуулах шаардлагатай гэж үзэв

2018 оны 04 сарын 20

Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх төсөлд иргэдээс авах саналыг нэмэгдүүлж, оролцоог сайжруулах зорилготой гар утасны аппликэйшнийг  хөгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд дүүргийн 2 болон 3 дугаар хороонд туршилтын санал авах ажлыг зохион байгуулсан байна.

Түүнчлэн уг судалгаанд 2 дугаар хорооны 536 иргэн хамрагдсанаас 363 иргэн саналаа өгсөн бол 3 дугаар хорооны 169 иргэн саналаа өгснөөс 69 иргэн баталгаажуулалт хийсэн юм. Судалгааны дүнд иргэд явган хүний зам тавих, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн байгуулах шаардлагатай гэж үзжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Иргэд хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн байгуулах шаардлагатай гэж үзэв


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top